УИХ-ын дарга Канад Улсын Британий Колумб мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Канад Улсын Британий Колумб мужийн төлөөлөгч Эдвард Жон тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.06.15/ хүлээн авч уулзав.

УИХ-ын дарга уулзалтын эхэнд Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж буйг тэмдэглэхийн сацуу Монгол Улс Канад Улсыг Хойд Америк дахь чухал түнш, “Гуравдагч хөрш" хэмээн үздэгийг онцлон тэмдэглэлээ. Мөн тэрээр манай хоёр улсад адил зүйл их бий. Тухайлбал, цаг агаарын нөхцөл, өргөн уудам газар нутагт хүн амын сийрэг суурьшсан байдал, томоохон хөрш орнуудтай зэрэг нь хоёр орны нийгэм, эдийн засгийн төлөв байдал, хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрт олон нийтлэг хандлагыг үүсгэж байна. Энэ утгаараа бидэнд харилцан туршлага солилцох, хамтарч ажиллах ихээхэн нөөц, бололцоо бий гэж харж байгааг тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улс хоёр хөршөөсөө бусад улс орнуудыг “Гуравдагч хөрш” гэж үздэг. Үүнд Канад Улс маш чухал байр суурийг эзэлдэг гэлээ.

УИХ-ын дарга хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг уул уурхайгаас гадна Канад модон барилга, хөдөө аж ахуй, боловсрол, дэд бүтэц, эрүүл мэнд, өвлийн спорт зэрэг чиглэлээр өргөжүүлэх боломж бий. Канадын модон барилгын технологийг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахад онцгой ач холбогдол өгч байна. Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн хоёр сумыг “Шинэ сумын төв"  болгосон. Одоо цаана нь 330 сумын төвийг орчин үеийн болгоход хамтран ажиллах саналыг Канад Улсад тавиад байгаа. Та бүхнийг “Шинэ сумын төв” төсөлд туслалцаа үзүүлж, хамтран ажиллана гэдэгт итгэж байга гэлээ.

Ноён Эдвард Жон УИХ-ын даргыг цаг, зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, Баянхонгор аймагт хийгдсэн “Шинэ сум” төслийг газар дээр нь очиж танилцах тухайгаа дуулгалаа. Мөн тэрээр Канад Улс нь дэлхийд модны салбараараа нэгдүгээрт байдгийг онцлоод Монгол Улстай цаашид хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн юм.

Энэхүү уулзалтад Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-06-15 08:49:45
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.164
    Мэдэгдсэн Хариулах