Хар тамхины хэрэгт холбогдсон монголчууд суллагджээ
Гадаадад суугаа Монгол Улсын иргэд гэмт хэрэгт холбогдох то­хиолдол нэлээд өссөн талаар хол­богдох албаны хүмүүс хэлж буй. Тухайлбал, он гараад хагас жил хүрэхгүй хугацаанд манай ул­сын 122 иргэн гэмт хэрэг, зөр­чилд холбогдсон талаархи мэ­дээлэл Гадаад харилцааны яам­ны Консулын газарт иржээ.

Гэмт хэрэг, зөрчилд холбогдсон дээрх иргэдийн дийлэнх нь хул­гайн хэрэгт холбогдсон бол хил гаалийн журам зөрчиж, хо­риотой бараа нэвтрүүлсэн  19, танхайн гэмт хэрэг 12, хар тамхи хадгалсан хэрэгт нэг иргэн холбогдсон байна. Харин энэ хугацаанд 39 иргэн ялын хугацаа дуусан суллагдаж, албадан бу­цааг­дах арга хэмжээний дагуу эх орондоо иржээ.

Түүнчлэн өн­гөрсөн оны нэгдүгээр сард Ма­лайзад хар тамхи хадгалсан хэр­гээр саатуулагдан шалгагдаж бай­сан манай улсын хоёр иргэний шүүх хурал тавдугаар сард болж, тэд­нийг суллах шийдвэр гаргасан байна.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.