Хятадын гааль дээр брэндийн бус бүтээгдэхүүнийг шууд хураан авч байна

БНХАУ-аас “ADIDAS”, “NIKE”, “JORDAN” зэрэг брэндийн бүтээгдэхүүнийг зөвхөн албан ёсоор борлуулах эрхтэй дэлгүүр болон үйлчилгээний газруудаас худалдан авах, худалдаа хийсэн баримт, тасалбар зэргийг хадгалахыг сануулж байна.

Учир нь “БНХАУ-ын Гаалийн тухай хууль-”ийн 21-р зүйлд “Зохиогчийн эрхийг зөрчсөн бараа бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлэхгүй” гэж заасны дагуу брэндийн шошготой хуурамч бараа бүтээгдэхүүнийг тус улсын хилээр нэвтрүүлэхгүй бөгөөд гааль, хяналтын байгууллагууд хураан авах эрхтэй байдаг байна.

Сүүлийн үед манай улсын иргэд дээрх брэндийн бүтээгдэхүүнийг Хятадын албан ёсны бус борлуулагч нараас /Эрээн хотын “Вэньжоу” зах/ их хэмжээгээр худалдан авч тус улсын гаалийн байгууллагад бараа бүтээгдэхүүнээ хураалгаж, эд материалаар хохирох явдал гарч байгаа тул Та бүхнийг худалдан авалт хийхдээ анхаарал болгоомжтой хандахыг зөвлөж байна.

ГАДААД ХЭРГИЙН ЯАМ КОНСУЛЫН ГАЗАР

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-06-25 05:01:37
    ГААЛЬ ДЭЭР ХУРААХ БИШ ТЭР ЗАХ ДЭЭР НЬ ЗАРУУЛАХГҮЙ ХУРААХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ, ДАНДАА ӨӨРСДИЙН ТАЛД АШИГТАЙ ЖУРАМ ГАРГААД БАЙХ ЮМ ЭНЭ ХУЖАА НАР
    122.201.17.34
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2015-12-17 03:20:43
      Өөрийн талд л ашигтай байхаар журамлах нь аль чулсын бодлого байлгүй дээ. Бид үүнийг сайтар ойлгох шаардлагатай
      103.9.90.229
      Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-06-15 08:53:02
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.164
    Мэдэгдсэн Хариулах