Бүх цэргийн наадамд Л.Батзориг түрүүллээ
Цэргийн цол чимэг олгодог “Бүх цэргийн наадам”-ын үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд энэ сарын 14-нд боллоо.

Энэхүү барилдаанд цэргийн болон хүчний байгууллагуудын аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 256 бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат Хилчин спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээний бөх аймгийн заан Л.Батзориг түрүүлж цэргийн арслан цол хүртлээ.
 
Үзүүрт Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат Алдар спорт хороо, Таванхан дэвжээний бөх аймгийн хурц арслан Б.Одгэрэл үлдэж, их шөвгийн дөрөвт Увс аймгийн Малчин сумын харьяат Алдар спорт хороо, Увснуур дэвжээний бөх аймгийн хурц арслан О.Гантулга, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Алдар спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээний бөх аймгийн арслан Ц.Чимэддорж нар шалгаран үлдэж чимэг нэмлээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бэлтгэл офицер 2015-06-16 04:53:08
    цэргийн наадамд цэргийн байгууллагуудад харъяалагддаг бөхчүүд л барилдах ёстой байтал бүгд оролцоод байгаа юм биш үү???Тэгвэл цэргийн гэх утгагүй болно шүү...
    202.170.71.92
    Мэдэгдсэн Хариулах