Д.Ганхуяг: Хөрөнгө оруулагчдад улс төрийн тогтвортой байдал чухал байдаг
Уул уурхайн сайд Д.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Эдийн засгийг эрчимжүү­лэх 100 хоногт” уул уурхайн сал­­барт бодиттой ямар ажил хийг­дэж байна вэ. Лоо­зон­гийн чанартай хөтөлбөр гэ­сэн нэр зүүгээд байгаа?

-Энэ тогтоолыг УИХ олон­хио­роо баталсан. Тэгээд батлалцсан ги­шүүд нь өөрсдөө шүүмжлээд байгааг ойлгохгүй байна. Энэ тог­тоолд хийх ёстой, Засгийн газ­рын мөрийн хөтөлбөрт сууж хэрэгжилтийн ид дундаа бай­гаа, бас шийдэхгүй олон жил хуримтлагдсан асуудлууд ор­сон.

Тогтоолын зүйл заалт бүр хэрэгжсэнээр Монгол Улс хөгжлийн шинэ шатанд гар­­на гэдэгт итгэж байгаа. Уул уурхайн салбарын хувьд 10 га­руй ажил төлөвлөгдсөн. Оюу­­тол­гойн далд уурхайн бү­тээн бай­гуулалтын ажлыг эрчим­жүү­лэх, Эрдэнэс таван толгой ХХК-ийн Таван толгойн ордод гадаад, дотоодын хөрөнгө оруу­лагчдын оролцоог хангаж, ор­ло­го, өрсөлдөх чадварыг нэ­мэг­дүүлэх, Нүүрснээс ша­тах  синтетик хий гаргах “SNG” төслийг хэрэгжүүлэх, хам­тар­сан компани байгуулах, ТЭЗҮ-ийг наймдугаар сарын дунд гэхэд бэлэн болгох юм.

Төс­лийн бүтээн байгуулалтын аж­лыг 2014 онд багтаан эхлүүлэх. Энэ төслийн санхүүжилт үйлдвэр­лэх шатдаг хийн хэмжээнээс ха­мааран 30 орчим тэрбум ам.дол­лар болно гэсэн ойролцоо мэ­дээ бий. Энэ үзүүлэлтээрээ түүхэнд хамгийн том төсөлд зүй ёсоор орно.  Газрын тос боловсруулах үйлд­вэр барих байршлийг сонгож, бэлт­гэлийг хангах. Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлж, гол нь 2014 онд Эрдэнэс таван толгой, Цагаан суварга, Гачуурт, Асгат гэсэн дөрвөн ордын асуудлыг шийдэхээр ажиллаж байна.

Газ­рын тосны салбарын үйл ажил­лагааг эрчимжүүлнэ. Энэ нь уламжлалт газрын тос буюу түүхий тос, уламжлалт бус газрын тос буюу нүүрсний дав­харыг метан хий, битум, шат­даг занар, хийтэй занар баял­гийг ашиглана гэсэн үг. Газ­рын тосны тухай хууль УИХ-аар батлагдсанаар энэ салбарт хэд хэдэн төсөл хэрэгжих боломжтой юм. Газрын ховор эле­мент, жонш, нүүрс, алт, цайр ба бусад холимог металл хө­төл­бөрүүдийг боловсруулж дуус­­гана.

Бусад яамдтай хам­тарч хүнд үйлдвэрт “Зэс”, “Тө­мөр” хөтөлбөрийн хүрээнд зэс хайлуулах болон Гангийн үйлд­вэр барих төслийг эхлүүлнэ. Түүнч­лэн Ашигт малтмалын ту­хай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар шүүхийн шийд­вэрээр цуцлагдсан 106 тусгай зөвшөөрлийг холбогдох журамд заас­ны дагуу шийдвэрлэх бо­ломж­той болно.

Энэ удаагийн чуул­ганаар УИХ  “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруу­лах хуулийн төслийг нэг тийш нь шийдвэрлэх байх гэж бо­дож байна. Ингэснээр урт нэр­тэй хууль жинхэнэ утгаа­раа хэрэгжих боломжтой  бол­но. Гол, ус хамгаалагдана. Нэг мод огтолбол 5-10 мод ур­гуул­даг болох юм. Мөн цуц­лагд­сан тусгай зөвшөөрөл эзэм­шигчдийн хайгуулын ажилд зар­цуулсан зардлын нөхөн төл­бөрийн асуудлыг шийдэх учир­тай. 1:50.000 машстабын геологийн зураглалын ажлыг эрчимжүүлж баялгийн нөөцийн илэрцийг тогтоох.

Энэ ажилд зарцуулах хөрөнгийн хэмжээг жил бүр тодорхой хэм­жээгээр нэмэгдүүлж  улсын тө­сөвт суулгах. Геологи, уул уур­хай, газрын тосны салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт шаар­­дагддаг энэ хөрөнгийг олон ул­сын хөрөнгийн зах зээлээс бос­­гох, эрдэс баялгийн бирж бай­гуулж, эх орныхоо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийг зорин ажил­лаж байна. Эдгээр ажлын за­рим нь УИХ-ын шийдвэрээс ха­маарна.

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Оюу­толгойн төслийн далд уурхайн бү­тээн байгулалтыг түргэтгэх, төслийн хэрэгжилтэд Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллана гэж тусгасан бай­сан. Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Энх­баяр “Есдүгээр сард Д.Ган­хуяг гэдэг хүн байж л байх юм бол Оюутолгойн далд уурхайн санхүүжилт хийг­дэх­гүй” хэмээн хэвлэлд ярилц­лага өгөхдөө дурьдсан байсан. Үнэ­хээр Оюутолгойн далд уурхайн санхүүжилт салбарын сайдаас шалтгаалаад байгаа хэрэг үү?

-Хэн тэгж ярьсныг нь тэр ги­шүүнээс өөрөөс нь тодруулсан нь дээр байх. Уг нь гэрээ бай­гуулагдсан. Тиймээс гэрээ, ком­панийн тухай хуульд заасны да­гуу Оюутолгой ХХК- ийн  ТУЗ энэ асуудлыг шийдэхээр байгаа. Зас­гийн газар, УУЯ энэ асуудлыг дэм­жиж байгаа, дэмжсээр ч ирсэн.

Үүнийг тодотгож  Ерөнхий сайд байр сууриа илэрхийлсэн байсан.  Ха­рин хөрөнгө оруулагч маань зах зээл сайнгүй, нөгөө талаас Мон­гол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бусад ААН-ийн ади­лаар гэрээ, хуульд заасны дагуу ТЭЗҮ-д оруулах өөрчлөлтөө бэлдэж байна гэж хэлсэн хэмээн ойлгосон.

Тэгэхээр нь Монголын талын ТУЗ-ын гишүүд ТЭЗҮ-д оруулах өөрчлөлтөө дараа нь өгчих, харин зээлсэн мөнгөө юунд зарцуулах төлөвлөгөөгөө өг­чих гэж хэлсэн байсан. Ер нь ийм төсөлд улстөрчид оролцох нь зохисгүй. Бизнесийн зарчмаараа Компанийн хуулийн хүрээнд асуудлаа шийдэх нь зөв. Компани ч, хөрөнгө оруулагчид ч тухайн улсын иргэдийнх нь сонголтод хүндэтгэлтэй хандахаас гадна, “Улс төрийн болон эрх зүйн орч­ны тогтвортой байдал” чухал байдаг. Үгуй юм болов уу.

Саяхан “Рио тинто группын ерөнхийлөгч Оюутолгой төсөлд сэтгэл өөдрөг байгаа” гэж хэлсэн нь хэвлэлд гарсан байсан. Тэгээд ч гэрээгээр төс­лийг удирдах, санхүүжүүлэх, бү­тээн байгуулалтаа хийх, бүтээг­дэ­­хүүнээ олборлох, экспортлох эрх зөвхөн хөрөнгө оруулагчдад бай­гаа. Гэрээнд ингэж заасан бай­хад бусад улстөрчдөөс энэ үүр­гийг нэхэх нь ойлгомжгүй асуу­дал юм.

-Зарим оронд үндэстэн дам­насан корпорациуд “шунал­тай улс­төрчдөөр” нь дамжуулж улс­төрчдийг хувааж, PR-аар дам­жуулж иргэдийг нь хоёр ху­ваагаад нийгмийн тогтворгүй бай­дал үүсгэж байсан түүх  бай­даг. Монголд ийм байдал ажиг­лагдаж байна уу?

-Үгүй байх аа. Бид чинь Ард­чил­сан Монгол эх оронтой, нээлттэй улс шүү дээ. Тийм хорлон сүйтгэх үйл ажиллагааг монголчууд өл­хөн ялгаж салгах чадвартай гэ­дэгт эргэлзэхгүй байна.

-Оюутолгойн анхны хөрөнгө оруу­лалт одоогийн УИХ дахь цөөнх, тэр үеийн эрх баригч­дын үед их хэмжээгээр хэтэр­чи­­хээд байхад чимээгүй сууж бай­сан, мөн гэрээг хийх­дээ хө­рөнгө оруулагчтай со­нирх­­лын зөр­чилтэй санхүү­гийн зөв­лөхийг авсан бай­сан, гэрээнд Оюу­толгой ХХК-д өгөхөөр заа­­сан тус­гай зөв­шөөр­лийг өөр компа­нид өгсөн байсан, мөн нэг ком­панийн хоёр хувь ний­­лүү­­лэгч мөртлөө нэг нь зээл олоод, зээлийнхээ хүүг нь нэмж хамтарсан компанидаа зээ­лүүлдэг гэх зэрэг мэдээлэл за­рим хэвлэлд гарсан байсан. Энэ хэр бодит мэдээлэл вэ?

-Тийм. Тусгай зөвшөөрлийн хуу­лийн зөрчлийг арилгасан. Энэ асуудлыг Ашигт малтмалын га­зар гэрээ, хуульд нийцүүлэн шийд­вэрлэх учиртай. Ингэснээр энэ төслөөс Монгол Улсад ногдох ашиг 1.4-1.6  тэрбум ам.доллараар нэ­мэгдэх байх.

-Ер нь өнөөгийн эдийн зас­гийн байдал, валютын хан­шийн өсөлтөд АН, Засгийн га­зар ямар онош тавьсан бэ?

-Уг нь ойлгомжтой юм. Энд га­даад, дотоодын гэсэн хоёр хүчин зүйл нөлөөлсөн байгаа. Олон ул­сын зах зээл дээр манай улсын экс­портын гол нэрийн дөрвөн бү­тээгдэхүүнээс нүүрс, төмрийн хү­дэр, алтны үнэ 2012 онтой 2013 оныг харьцуулахад 5-42 ху­вийн уналттай байсан.

Манай экс­портын 90 гаруй хувийн түнш Хятад улсын эдийн засгийн өсөлт 7-8 хувийн хооронд царцанги байдалтай байна. 2011 онд манай ДНБ-ий өсөлт 17.3 хувь, 2013 онд 11.4 хувь байсан. Гол шалтгаан нь 2011 онд зэс, улмаар нүүрсний үнэ маш сайн, улмаар Австралид үер болсны улмаас манай улс бо­лом­­жийн хэмжээгээр нүүрсийг өм­нөд хөршдөө нийлүүлж чад­сан.

Эндээс харахад зах зээл дээр аливаа бүтээгдэхүүний үнэ, ний­лүүлэлтийн хэмжээнд ихэнх то­­хиолдолд улстөрчид нөлөөлөх­гүй байгаа биз дээ. Ер нь энэ асуул­тын хариултыг товчхон хэ­лэхэд “Зах зээл дээр Мон­голын экспортын ор­ло­гыг бүрдүүлдэг  гол нэр төрлийн ашигт малт­ма­­лын үнэ уналттай хэвээр, зарим ор­логоо тү­рүүлээд хэрэг­лэ­­чихсэн учир экспор­тын орлогын ду­таг­далд орсон.

Сүү­лийн жилүүдэд га­даад ху­далдаа байн­га ал­даг­далтай явж ирсэн. Зах зээл сайн үед бэ­лэн мөнгө та­раа­гаад төмөр за­маа та­виа­гүйгээс, зар­­дал  өн­дөр­тэй авто­тээв­рийн зар­дал нь экс­пор­тын ор­логыг их хэм­жээ­гээр буу­руулсан хэвээр, хө­­­рөнгө оруулалтын ор­­чинг тогтворгүй бол­­­гос­ноор хөрөнгө оруу­­лалт орох сув­­гуудаа хаа­чихсан” гэж хэлж бол­но. Тод­руу­­лахад 2013 оноос өм­нөх жилүүдэд иргэн бүрт 21000 төгрөг тараасан.

Энэ нь 1.9 их наяд төгрөг буюу тухайн үеийн ханшаар 700 орчим км төмөр зам тавих хөрөнгө л дөө. 2012 онд сонгуулийн жил учир нэгдсэн төсвийн зарлагыг ДНБ-ий 60 хувиар баталж, хөрөнгө оруулалтын зардлыг нэг их наяд орчим төгрөгөөр өмнөх оноос нэ­мэг­дүүлсэн байдаг. Энэ зардлыг гар­гахын тулд ойролцоогоор 1.3 их наяд төгрөгийг экспортын ор­­логоосоо урьдчилж аваад та­раа­чихсан байсан.

Гэтэл 2012 оны сүүлч, 2013 онд экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ унаж, энэ нь үргэлжилж байна. Тө­мөр замаа тавьж чадаагүйгээс тээв­­рийн зардлаас жилд 200-300 сая ам.долларын орлого ал­даж байх шиг байна. Ингээд 2012, 2013 онд төсвийн орлого та­салдаж эхэлсэн. Харин аз болж олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс Монгол мөрийг гаргаж, 1.5 тэрбум  ам.долларын бондын санхүүжилтийг босгож чадсанаар эдийн засаг илүү хүнд байдалд оро­хоос мултарч чадсан.

Энэ бон­дыг бэлнээр тараагаагүй, хөгж­лийн суурь болох дэд бүтэц, экс­пор­тын болон жижиг дунд үйлд­вэрийг дэмжсэн нь ирээдүйн эдийн засгийн тогтвортой өсөл­тийг бий болгох хөрөнгө оруу­лалт болсон гэж хэлэх байна. Ер нь валютын ханшинд экспортын ор­лого, га­даа­дын хөрөнгө оруулалт чухал нө­лөөтэй.

Экспортын орлогын ту­хайд дээр хэлсэн. Хөрөнгө оруу­лалтын тухайд, Оюутолгойн анх­­ны хөрөнгө оруулалт 2013 онд дуусч, үүнийг орлох хөрөнгө оруу­лалтын төсөл бэлэн биш, дээр нь хөрөнгө оруулалтын орч­ныг 2012 оны сонгуулийн үеэр тогт­воргүй болгосон явдал. Мөн ашигт малтмалын хайгуулын зам­баараагүй олгогдсон тусгай зөв­шөөрлийг цэгцлэх зайлшгүй шаард­лагын үүднээс гурав орчим жил хориглосноор энэ чиглэлд шинээр хөрөнгө оруулалт орох бо­ломжгүй хаагдсан.

2012 оны тав­ду­гаар сард стратегийн салбарт үйл ажиллагаа явуулдаг гадаадын хө­рөнгө оруулалттай ААН-ийн үйл ажиллагааг зохицуулах зо­рил­готой хууль баталж, хувийн хэвш­лийн компани хөрөнгө оруулахад цен­зур тавьсан. Урт нэрт хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тог­тоолыг 2012 оны зургадугаар сард гар­гаж, энэ тогтоолын талбайд ол­гогдсон 1400 орчим тусгай зөв­шөөрөл бүхий 900 гаруй ААН-ийн 700 гаруй тэрбум төгрөгийн хө­рөнгө оруулалтыг хоёр жил ша­хам хугацаанд таг зогсоов.

Эдгээр ААН-ийн 30 орчим хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай ком­пани юм билээ. Ингэж Мон­голын төр, тодруулбал МАН олон­хи, АН-ын цөөнхийн 2008-2012 оны парламент алдаж онож ирсэн бай­даг. Гэтэл өнөөгийн цөөнхийн МАН-ын зарим улстөрчид хэдхэн улс­төрчдөд хариуцлага тооцно гэж улангасан дайрч байна. Эн­дээс нөгөө хэлмэгдүүлэлт нь үнэр­тэж байна гэж хэлж болох байх.

-Алдаагаа  хэр засч байгаа юм бэ. Эрх зүйн орчин хэзээ тогт­вортой болох юм?

-Алдааг засаад дуусч байгааг бүх хү­мүүс мэдэх байх аа. Одоо УИХ Ашигт малтмалын ту­хай хуульд өөрчлөлт оруулах хуу­лийн болон Газрын тосны ту­хай хуулийн шинэчилсэн най­руул­гын төслийг батлахад ху­га­цаа алдмааргүй бай­на. Хууль бат­лагд­санаар олон төслүүд хөдлөх бол­но. Мөн гео­логи, уул уурхай, газ­рын тосны эрх зүйн орчин урт ху­га­цаанд өр­сөл­дөх чадвартай, ойл­гомжтой, тогт­вор­той байх боломж бүрдэнэ.

-Оюутолгой ажилчидаа цомхт­госон. Үүнд бас Засгийн га­зар, Уул уурхайн яам, таныг бу­руутай гээд байх юм?

-Бас тэгж гүтгэх л байх даа. Оюутолгой компанийн ТУЗ-ийн дарга энэ асуудлыг мэдээлэх журмаар надтай уулзсан. “Рио Тинто нүүрс, төмрийн хүдрийн зах зээлийн үнэ муу байгаагаас бүх төслүүд дээрээ бүтцийн өөрчлөлт буюу цомхотгол хийж байгаа. Компани ашигтай ажиллахын тулд зардлын таналт буюу cost down хийдэг. Энэ хүрээнд 300 ор­чим ажиллагсдыг ажлаас нь чөлөөлсөн. Тал илүү нь гэрээт ажилчид” гэж мэдээлсэн.

Би ч “За ойлголоо. Ажлаас ха­лагд­сан хүмүүсийн эрх ашиг манай хуулийн хүрээнд хамгаалагдах учиртай. Ер нь компанийн нийг­мийн хариуцлагын гол хэсэг нь энэ асуудал шүү. Эдгээр хү­мүүсийг ажилтай болгоход  ан­хаарч ажиллахыг хүсье. Манай Хө­дөл­мөрийн хуульд зааснаар энэ асуу­дал нь гүйцэтгэх захирлын эрх­лэх ажил” гэж хэлсэн. Оюу­толгойн ХХК-ийн ТУЗ-ийн дарга төслийн талаар Засгийн га­зар, УУЯ-ны баримталж буй “Төс­лийг улстөржүүлэхгүй, гэ­­рээ, ком­панийн хуулийн хү­рээнд биз­несийн зарчмаар ком­па­нийн шийдвэр гаргах бү­тэц, удирд­ла­гаар асуудлыг шийдүү­лэх” гэсэн зарч­мыг маш зөв гэж тэмдэглэж байсан.

-АН Засгийн эрхэнд гарснаа­раа Тавантолгой төслийг үнд­­сэндээ унагачихлаа гэх юм. Таван толгойн нүүрс хайр­га­наас ч хямдхан болчихлоо гээд л шүүмжлэх болж. Ер нь сүү­лийн үеийн улс төрийн нөх­цөл байдал ирээдүйн талаар юу гэж бодож байна вэ?

-Тавантолгой-Гашуун сухай­тын төмөр зам барих, тэр цари­гийнх нь асуудал УИХ-аар удах­гүй шийдэгдэнэ. Ингэснээр Таван­тол­гойг  тойрсон дэд бүтцийн бүрэн ший­дэл нь гарна. Гол нь төмөр зам байсан. Одоо бол энэ компанийн үнэлгээ, хувьцааны үнэ суга өсөх учиртай.

Энэ долоо хоногт энэ ордыг ашиглах, орлого, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг та­тах, дутуу дэд бүтцийг санхүү­жүү­лэх зорилго бүхий УИХ-ын тог­тоолын төслийг өргөн барина. УИХ дээрээс улс орон сүйрлээ, эдийн засаг болохоо байлаа гэж хаш­гирдагаа болимоор байна. Бид чинь олон улсын зах зээлд олон өрсөлдөгчтэй биз дээ. Энэ улс­­төржилт нь өрсөлдөгчийн өгөөш болсоор байна.

Нөгөө тан­га­раг яасан бэ. Нэг улс чинь нэг л эдийн засагтай байдаг. Түүнээс нэг намын, улстөрчдийн эдийн за­саг гэж юу байх вэ. Эдийн за­саг, баялгийг ААН, иргэд бий бол­годог. Улс төр үүнийг дэмжих үнд­сэн үүрэгтэй. Одоо том төс­лүүд хөдлөх гэж байна. Хоёр хөрш том төслүүдийг дэмжихээ илэр­хийл­чих­лээ. Ирээдүй гэрэлтэй байна гэж хэлэх байна.
Монголын мэдээ
П.Ариунаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2014-06-06 16:43:12
    Utgagui ulsturjilt zogsvoll uul uurkhain hugjliin zam chuluulugdunu. uragshaagaa harj hiih zuildee tuvluruh chadvartai said tand amjilt!
  • jade 2014-06-05 03:02:56
    Our goverment is OK.Foreign investors Welcome to Mongolia.
  • Хурлээ 2014-06-05 02:23:40
    Н.Батбаяр, Д.Ганхуяг хоерыг огцруулахыг гадаадынхан улс торийн тогтвортой байдлыг хангаж байна гэж узэж байгаа юм даа