ЭЕШ пүрэв гарагт эхэлнэ
Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж их сургуулийн босго давах гэж буй төгсөгчид эдгээр өдрүүдэд ЭЕШ-ын бэлтгэлээ хангаж байна. Энэ жил 20 мянга гаруй төгсөгч ЭЕШ өгнө. Шалгалт зургадугаар сарын 18-21-ний өдрүүдэд явагдах бөгөөд пүрэв гарагт Монгол Улсын түүх, Хими, Англи хэлний шалгалтаар эхлэх юм.
 
Энэ жилээс эхлэн ЭЕШ-д орох төгсөгчид Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгч байхаар болсон. Энэ дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол хэл, бичгийн шалгалтыг зохион байгуулсан юм. Ингээд шалгалтад 400-аас дээш оноо авсан хүүхэд ЭЕШ өгөх эрхтэй болсон.
 
Тус шалгалтыг хоёр удаа зохион байгуулсан.Боловсролын үнэлгээний төвийн өгч буй мэдээллээр эхний шалгалтад 21 493 шалгуулагч оржээ. Үүнээс 18 200 нь тэнцсэн байна. Харин хоёр дахь удаагийн шалгалтад өмнө нь тэнцээгүй 3293 сурагч дахин орж тэнцсэн. Мөн шинээр нэмж бүртгүүлсэн, өмнөх шалгалтад бүртгүүлсэн ч орж чадаагүй 2170 шалгуулагч бүртгүүлжээ.
 
Шалгалт авах өдөр Цаг Хичээл
06 сарын 18 10:00-11:20 Монгол улсын түүх
13:00 – 14:40 Хими
16:00 – 17:20 Англи хэл
06 сарын 20 08:30 – 09:50 Газар зүй
11:30 – 13:10 Математик
14:30 – 15:50 Биологи
17:10 – 18:20 Монгол хэл
06 сарын 21 08:00 – 09:40 Физик
11:30-12:50 Нийгмийн тухай мэдлэг
14:20 – 15:40 Орос хэл
 
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.