Ч.Хүрэлбаатар: Ил тод байдлын хууль энэ хэвээр батлагдвал 2015 онд хэн ч татвар төлөхгүй

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцээд дэмжээгүй, дараа нь горимын санал гаргаад бараг хүчээр дэмжүүллээ. Үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа гишүүдийн нэг нь та байсан?


-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг анх Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн. Тухайн үед гишүүд энэ хуулийг Хууль зүйн байнгын хороогоор давхар хэлэлцэх хэрэгтэй гэсэн ч хүлээж аваагүй. Өнгөрсөн пүрэв гаригийн УИХ-ын чуулганаар хэлэлцээд унасан. Дараа нь өөр асуудал хэлэлцэж байхад энэ хуулийн төслийг дахин сэргээж оруулж ирээд олонхийн саналаар хэлэлцэнэ гэдэг шийдвэр гаргалаа. Маргааш нь буюу баасан гаригийн УИХ-ын чуулганы үеэр энэ тухай гишүүд УИХ-ын даргатай ярилцсан. Өөр асуудал хэлэлцэж байхад өмнө нь уначихсан хуулийн төслөөр дахин санал хурааж босгож ирсэн нь буруу гэдгийг хэлсэн. Эңэ долоо хоногт УИХ  дахь намын бүлгүүдээр хэлэлцэх байх.

-Хуулийн төслийг өргөн мэдүүлсэн хэлбэрээр нь дэмжих боломжгүй гэсэн. Зөрчилтэй ямар асуудал байна вэ?

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлд хоёр асуудал бий. Нэгдүгээрт, энэ хуулийн төслийн 4.5-д Эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар ил болсон, хэрэг бүртгэх мөрдөн байцаах, шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа хэрэг болон щүүхийн шийдвэр гарсан хэрэгтэй холбогдож ил болсон хөрөнгө, орлого, өр төлбөр, алданги, хүү, торгууль энэ хуульд хамаарахгүй гэж заасан байгаа. Эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар ил болсон гэдэг нь татварын байгууллагын шалгалтыг хэлж болж байгаа юм. Татварын маргаантай байгаа асуудлууд бүгдээрээ Эдийн засгийн өршөөлийн хуульд хамрагдахааргүй болж байгаа. Өөрөөр хэлбэл, татварын өршөөлийн хуульд одоо шалгагдаж байгаа 11 мянга 260 аж ахуйн нэгж хамаагүй болж байгаа гэсэн үг.

Тэгвэл хэнд хамаатай юм гэхээр бүх зүйлээ сайн нууж байсан нэг хүн. Эсвэл хэрэг нь ил тод болж чадаагүй, хууль хяналтын байгууллагаар огт шалгуулаагүй, дархлагдчихсан хүмүүс хамрагдах нь. Үндсэндээ нөгөө асуудал тавиад байгаа аж ахуйн нэгжүүдэд огт  үйлчлэхгүй хууль болж таарч байгаа. Товчхондоо, шударга бус хандаж байна шүү дээ. Үнэхээр эдийн засгийн хямралтай, аж ахуйн нэгжүүдэд хууль хяналтын байгууллагын дарамт шахалт байсан гэж үзэж байгаа бол тэр гаргасан алдаагаа засаж, залруулах нь зүйтэй. Хоёрдугаарт,  хуулийг хэрэгжүүлэх хугацааны хувьд мөн шүүмжлэлтэй хандаж байгаа. Он дамнуулан хэрэгжүүлэх тухай ярьж байна. Тухайлбал, хууль батлагдаад ирэх сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэвэл 2016 оны долдугаар сарын 1 -н хүртэлх хугацаа хамрагдана. Өмнө нь 2008 онд мөн сонгуулийн өмнө энэ хуулийг давхцуулж гаргаж байсан. Тиймээс хүмүүс 2015 онд татвараа төлөхгүй гэсэн үг. Татвараа төлөхгүй нууж байгаад ирэх жил өршөөлийн хуульд хамрагдаж болно гэсэн санаа явж байгаа учраас Төсвийн гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлнэ. Иймд 2015 ондоо хийж гүйцэтгэж дуусгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

-Энэ хуульд 11 мянга 260 аж ахуйн нэгж хамрагдах боломжгүй байна гэдгийг илүү тодруулахгүй юу?

-2013, 2014 онд 11 мянга 260 аж ахуйн нэгж хууль, хяналтын байгууллагаар шалгуулсан. Үндсэндээ Монголд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн  тал хувь нь шалгуулсан байна. Нэгэнт шалгуулсан аж ахуйн нэгжүүдийг хуульд хамруулахгүй. Хууль, хяналтын байгууллагаараа яваад асуудлаа шийднэ биз гэж хандаж байгаа бол шударга биш байна.

-Нөгөө талаасаа манайд 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгө, мөнгө далд эдийн засаг хэлбэрээр явж байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ хуулийн гол зорилго нь эдгээр хөрөнгийг ил болгоход чиглэж байгаа. Үнэхээр далд эдийн засгийг ил болгож чадах уу?

-Энэ хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулган дээр хэлэлцэх үеэр Сангийн яамныхан далд эдийн засаг 35 хувьтай гэж зарласан. Далд байдлаар хийгдэж буй хөрөнгө оруулалт болоод далд байдлаар явагдаж буй ажлуудын хэд нь ил тод болох вэ гэдэг зүйлийг асуухад Засгийн газрынхан хариулт өгөхгүй байгаа.
Зууны мэдээ
Д.Гэрэлцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Татвар төлөгч 2015-06-18 03:28:06
    Татвар төлөгчдийн мөнгөөр тэдний эсрэг ажилладаг юмнууд тэгж байж л ойлгоно биз.
    202.131.225.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-06-15 23:53:53
    er ni ingeh yum bol bugs tatvaraa tuluhuu bolichih ter muu oligarhiud turuus tursun luivarchid uursduu tulnu biz dee
    203.91.114.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Sangiin yam 2015-06-15 13:19:25
    Tatvar tulnu uu tulnu
    112.72.13.162
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-06-15 11:24:54
    Хурлээ чи шуу наад малуудтайгай сайн узээд бай
    202.72.245.236
    Мэдэгдсэн Хариулах
  • 2015.06.15 2015-06-15 09:00:59
    tatwar tolno gehdee bagasgach het ondor bna maluudaa
    183.177.97.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2015-06-15 08:59:43
    Татвар төллөө гээд татварын дарга нар нь тэрбумаар нь луйвардаад, үлдсэн мөнгөөр нь төсөв нэрийн дор УИХ гишүүд гадаадад тансаглаад байхад татвар төлж яах юм
    103.26.194.156
    Мэдэгдсэн Хариулах
  • Jargalsaihan 2015-06-15 04:45:36
    Hvrelbaatar gishvvn tatwar tolj vzsen vv. tatwar tologchid zowhon tatwarin shudraga bish tololtond l emzgeldeg um
    103.229.120.25
    Мэдэгдсэн Хариулах
  • Huga 2015-06-15 03:27:32
    Sain l bizdee.tatvar tolohgui zov zov
    49.0.159.28
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-06-15 02:39:20
    Энэ элийрсэн хамтарсан засагт Хүрэлбаатар гишүүн ганцаараа сөрөг хүчин байх шиг байна.
    122.201.26.171
    Мэдэгдсэн Хариулах