Тавантолгой төслийг ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ
Хоёр сар гаруйн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тавантолгой төслийг 14 хоногийн дотор яаралтай хэлэлцэн, шийдвэрлэж өгөхийг УИХ-ын дарга З.Энхболдоос хүссэн. Гэвч асуудлыг хэлэлцэлгүй хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн юм. МАН-ын бүлэг ч хаврын чуулган завсарлахаас өмнө тавантолгойг яаралтай хэлэлцэхийг УИХ-ын даргад сануулаад байсан юм.

Тэгвэл тавантолгой төслийг ирэх долоо хоногт УИХ болон байнгын  хороогоор хэлэлцэхээр болжээ. Тодруулбал ирэх долоо хоногт Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж, пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тов гарсан байна. 

УИХ-аас Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх, эсэх талаар дүгнэлт гаргахыг нь хүлээсээр цаг хугацаа алдсан юм.

Уг ажлын хэсгийн хувьд Засгийн газар Тавантолгойн төслөө буцаан авч сайжруулах хэрэгтэй. Цаашлаад уг төсөл дээр дахин тендер зарлана. Тендерт ялсан компани нь төмөр замын асуудлаа давхар шийдэх ёстой гэсэн дүгнэлтийг эхний байдлаар мэдэгдээд байсан. Тэгвэл тэд эцсийн байдлаар дүгнэлтээ гаргаж, УИХ-д өгсөн бололтой.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.