Чацарганыг байгаль хамгаалах чиглэлээр хэрхэн ашиглах талаар ярилцжээ
“Жимс, жимсгэнэ судлал” хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа.
 
Хэлэлцүүлгээр  тус  салбарт тулгамдаж буй асуудалд болон цаашид жимс, жимсгэний аж ахуйг  аль  болох  үр  ашигтай эрхлэх,  нөгөөтэйгүүр Монгол орны экологи, байгалийн цэвэр нөхцөлд ургасан  жимс, жимсгэнийг органик бүтээгдэхүүн  болгож, экспортын баримжаатай хөгжүүлэх. Мөн манай орны эрс тэс цаг уурын нөхцөлд зохицсон сортын нэр төрлийг  олшруулах , бүтээгдэхүүний боловсруулалтын өндөр технологи бий болгох зэрэг асуудлыг хөндөж ярилцжээ. Түүнчлэн  чацарганыг байгаль хамгаалах чиглэлээр тэр дундаа  элсний нөлөө, цөлжилтийг сааруулахад хэрхэн яаж ашиглах талаарх тулгамдсан асуудлыг ярилцсан байна.
 
Засгийн газраас 2010 онд “Чацаргана” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталсан. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд 2.5 сая ширхэг чацарганы суулгац зээлээр олгож тариалуулан үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, суулгац үржүүлэх хүлэмж, жимс хадгалах зориулалтын агуулахуудыг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, боловсруулах үйлдвэр байгуулах, сортын суулгац үржүүлэг, хөнгөлөлттэй зээл олгох зэрэг ажил хийсэн аж. Ингэснээр 2014 оны байдлаар жимст цэцэрлэгийн талбай  5.6 га-д хүрч 1734 тонн жимс жимсгэнэ хураан авсан нь 2009 оноос тариалсан талбай 3.6 дахин, хураан авсан ургац 4.5 дахин өссөн байна.
 
Хэлэлцүүлэгт  Монгол орны жимс, жимсгэний салбарт судалгаа хийдэг бүх  эрдэм шинжилгээний байгууллагууд,  Чацарганы кластерын санаачилга төсөл  түүнчлэн  тариалалт эрхэлдэг аж ахуй  нэгжүүд  гээд  нийт 80-аад хүн оролцжээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mal setguulch ee 2015-06-18 02:21:13
    5.6 myangan ga um bish uu.
    103.10.23.115
    Мэдэгдсэн Хариулах
  • saikhan medee 2015-06-14 22:59:08
    Ингэснээр 2014 оны байдлаар жимст цэцэрлэгийн талбай 5.6 га-д хүрч 1734 тонн жимс жимсгэнэ хураан авсан нь 2009 оноос тариалсан талбай 3.6 дахин, хураан авсан ...
    174.2.168.45
    Мэдэгдсэн Хариулах