Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр гишүүдийн ирц хүрээгүй шалтгаанаар хуралдаагүй. Тэгвэл өнөөдөр тус байнгын хороо хуралдах юм.  Байнгын хорооны хуралдаанаар  Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм.

Түүнийг салбараа удирдах чадваргүйгээс ажлаа хийж чадахгүй эдийн засгийн байдлыг хүндрүүлсэн хэмээн УИХ дахь МАН-ын бүлгээс огцруулах санал гаргаж, УИХ-ын даргад тогтоолын төслийг өргөн бариад байгаа. Тогтоолын төслийг өргөн барьснаас хойш долоо хоногт дотор уг асуудлыг харьяалагдах байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх учиртай. Харин байнгын хорооны дүгнэлт гарснаас  хойш долоо хоногийн дотор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, асуудлыг шийдвэрлэх юм.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.