Онцгой байдлын алба бүл нэмлээ

Эр зориг шаарддаг онцгой байдлын албанд орж ажиллахын  тулд мэргэжлийн сургуулийг нь дүүргэж, мөрдэс зүүж тангараг өргөхөөр олон залуус суралцдаг билээ.

Тэдгээр залуусын төлөөлөл болох 30 төгсөгч Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийг “Онцгой байдлын ажил-Эрх зүй” мэргэжлээр төгсөж, ромбо дипломоо гардан авлаа.   Лхагважавын Булганхангай, Баянтөгсийн Билгүүнбаатар, Ренчиндоржийн Батсайхан нарын  эдгээр 30 төгсөгчдөд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар дэслэгч цол олголоо.

Уг арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга Г.Ариунбуян, захиргааны удирдлагын газрын дарга Л.Болдбаатар нар оролцож албаны бие бүрэлдэхүүнд багтаж буй төгсөгч залуустаа баяр хүргэж амжилт хүслээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.