Монгол хэлний сургалтын нэр томъёоны талаар “ЕБС-ийн монгол хэл, уран зохиол, монгол бичгийн сургалтад хэрэглэж буй нэр томьёоны хэрэглээ, түүнийг журамлан тогтоох нь” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр МУБИС-ийн байранд боллоо. Хэлэлцүүлгийг Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэлний тэнхим, Утга зохиол-Сэтгүүл зүйн тэнхим Монгол судлалын төв, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хамтран зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт МУБИС-ийн доктор, профессор Ц.Өнөрбаян, доктор, профессор М.Базаррагчаа нар “ЕБС-ийн суурь болон бүрэн дунд боловсролын монгол хэлний сургалтад хэрэглэж буй нэр томъёо, түүнийг оновчтой тогтоох арга зам”, доктор, профессор С.Энхбаяр “ЕБС-ийн суурь болон бүрэн дунд боловсролын уран зохиолын сургалтад хэрэглэж буй нэр томъёо, түүнийг оновчтой тогтоох арга зам”, докторант Т.Энхтуяа “ЕБС-ийн бага боловсролын Монгол хэлбичгийн сургалтад хэрэглэж буй нэр томъёо, түүнийг оновчтой тогтоох арга зам”, доктор, дэд профессор Ү.Ариунболд “ЕБС-ийн Монгол бичгийн сургалтад хэрэглэж буй нэр томъёо, түүнийг оновчтой тогтоох арга зам” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Сүүлийн үед дунд сургуулийн монгол хэл, уран зохиол, монгол бичгийн сургалтад нэр томьёог олон янзаар хэрэглэж буйг журамлах хэрэгтэй гэдэгт эрдэмтэн багш нар санал нэгдэв. МУБИС-ийн доктор, профессор Ц.Өнөрбаян хэлэхдээ, “Хэл бол монгол үндэстний оршин тогтнох, дархлааг хадгалдаг чухал хэрэгсэл учир дунд сургуульд хэрэглэж байгаа монгол хэл, уран зохиол, монгол бичгийн хичээлд хэрэглэх нэр томъёог мэргэжлийн түвшинд журамлах ёстой. Сүүлийн үед сургалт судалгааны нэр томъёог олон янзаар хэрэглэж байна.
Тухайлбал, хэллэг өгүүлбэр, хэлц өгүүлбэр, дайвар үг, сул үг зэргээр нэг үзэгдэлд олон янзын нэр томъёо хэрэглэж байна. Цаашид крилл бичгийн зөв бичих дүрэм, боловсронгуй болгох, журамлах талаар тусгайлан хэлэлцэх хэрэгтэй” гэв. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн тасгийн эрхлэгч О.Самбуудорж ярихдаа, “Нийгмийн өөрчлөлт, цаг үетэй холбоотой монголын боловсрол шинэчлэгдэж байна. Иймээс уламжлалт нэр томъёо шинэ агуулгаар баяжиж байгаа учир монгол хэлний нэр томъёог журамлах нь зүйтэй. Монгол хэлний сургалтад төдийгүй эх хэлээрээ дамжуулан бусад шинжлэх ухааны боловсролыг эзэмшихэд нэр томъёо чухал. Монголын боловсролын сул тал нь шинжлэх ухааны нэр томъёог зөв оноож сургалт явуулаагүйтэй холбоотой. Уламжлалаас үзэхэд нэр томъёогоо зөв боловсруулж, ухагдахууныг зөв хэрэглэсэн нэр томъёо хэрэглээгүйгээс сургалт чанаргүй, үр дүнгүй байсан нь ажиглагдаж байсан. Нэр томъёог оновчтой болгон журамласнаар шинжлэх ухааны ойлголтыг хүүхэд багачууд оновчтой, амар хялбар эзэмших боломж бүрдэнэ” гэлээ.
Тус хэлэлцүүлгээр ЕБС-ийн монгол хэл, уран зохиол, монгол бичгийн шинэчилсэн цөм хөтөлбөрт хэрэглэх нэр томъёог журамлан тогтоон, сурах бичиг зохиоход ашиглах юм.
Өглөөний сонин