"Батаар"-ыг гаргасан этгээдэд гурван сар хорих ял оноов
АНУ-ын Нью-Йорк хотын шүүхээс Виржини мужийн оршин суугч Эрик Прокопийг Монгол Улсаас хууль бусаар үлэг гүрвэлийн яс гаргасныг буруутгаж, өнгөрсөн мягмар гарагт гурван cap хорих ял оноосон тухай «The Guardian» сайт мэдээллээ.
 
Эрик Прокопи 2010 оны гуравдугаар сард Их Британиас АНУ руу тираннозаврын ясыг оруулахдаа гаалийн ажилтнуудад Их Британид малтаж гаргасан 15 мянган ам.долларын үнэтэй яс хэмээн мэдүүлсэн аж. Гэхдээ тэрбээр 2012 оны тавдугаар сард үлэг гүрвэлийн сайн хадгалагдан үлдсэн ясыг Нью-Йорк хотын «Heritage» дуудлага худалдааны газарт үнэ хаялцуулж, 1.05 сая ам.доллараар худалджээ.
 
Харин Монгол Улсын Засгийн газар уг дуудлага худалдааны талаар шүүхэд хандан шалгуулснаар үлэг гүрвэлийн ясыг манай улсад буцаан өгсөн юм. Э.Прокопийг 2012 оны аравдугаар сард баривчилсан бөгөөд тэрбээр буруугаа хүлээжээ. Түүнийг гурван жил хүртэл хугацаагаар хорьж магадгүй гэж байсан ч АНУ руу хууль бусаар оруулсан үлэг гүрвэлүүдийн ясыг олоход тусалсан учраас прокурорын газраас ялыг нь хөнгөвчлөхөөр шийдвэрлэсэн байна.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2014-06-13 09:39:30
    Mongoloos hen gargasan yum be, ter huniig bolohn hamsaatnuudiig ny olood huuliin hariutsla huleelgeh heregtei baina