Зуун тэрбум төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд байршуулна
Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжихээр төслийн шалгаруулалт явуулж, 1151 төсөл хүлээн авснаас 888 төсөл эхний ээлжинд шалгарсан.

Төслүүдийг шаардагдах санхүүжилтийн хувьд хоёр тэрбум төгрөг хүртэл болон түүнээс дээш хэмжээний хэмээн ангилахаар болжээ.  Хоёр тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт хүссэн төслүүдийг санхүүжүүлэхэд шаардагдах зуун тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд байршуулан олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөл олгожээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.