Монгол Улсын ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Монгол Улсын ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж өнөөдөр /2015.06.12/ өргөн барив.

Ерөнхийлөгчийн иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж энэ төслийг анх 2014 оны 09 дүгээр сард өргөн барьсан. Өнөөдрийн байдлаар Төсвийн тухай хууль, Төсвийн тогтворжуулалтын тухай хууль болон даатгалын тухай хуулиудад өөрчлөлт орсонтой холбогдуулан УИХ-аас тавьсан шаардлагын дагуу хуулийн төслийг дээрх өөрчлөлтүүдэд нийцүүлэн дахин боловсруулсан болохоо УИХ-ын даргад танилцуулсан юм.

Өнөөгийн макро эдийн засгийн менежментийн бодлого, арга хэлбэрийг ойрын хугацаанд өөрчилж, Монгол Улсын газрын хэвлийд байгаа их хэмжээний ашигт малтмал, эрдэс баялгийн олборлолтоос бий болох төсвийн орлогоос зарим хэсгийг ирээдүй хойч үеийнхэн, бидний үр хүүхдүүдэд үлдээх ёс суртахууны үүрэг, хариуцлага бидэнд байх ёстой гэж үзэж байгаа бөгөөд ухаалаг төр, эдийн засгийн шинэтгэл, бүтцийн өөрчлөлтийн өргөн хүрээтэй бодлогын хүрээнд энэхүү харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх цаг нь нэгэнт болсон хэмээн үзэж уг хуулийн төслийг боловсруулжээ.

Цаашид уул уурхайн салбарын орлогоос зарцуулагдах хэмжээг орлогын өсөлтийг дагалдуулан нэмэгдүүлбэл 2030 оноос төсвийн зарлагыг их хэмжээгээр танах сорилттой тулгарах тул  уул уурхайн орлогын тодорхой хувиар хуримтлал үүсгэж эхлэх нь чухал юм. Иймээс ойрын ирээдүйд уул уурхайн ордуудын нөөц шавхагдаж эдийн засгийн эргэлтээс хасагдах үед эдгээрийн төсөвт төвлөрүүлж байсан хэмжээний орлогоос дутуугүй эх үүсвэрийг жил тутам өгөх санхүүгийн хөрөнгийн хуримтлалын тогтолцоо, механизм бий болгох шаардлага тулгарч байна.

Иймд мэргэжлийн судлаачдын зөвлөмж, бусад улс орны (Норвеги, Австрали, Шинэ Зеланд, Канад, Чили, Сингапур, Аляска, Солонгос г.м) Баялгийн сангийн хөгжлийн туршлага, хууль эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судлах замаар өөрийн орны онцлогт тохирсон суурь зохицуулалтыг бий болгож, уул уурхайн олборлолтоос орж буй орлогыг зөв менежментээр удирдах замаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.1.5-д заасан “үндэсний баялгийг хүн ам, нийгмийн бүлэг болон өнөө ба хойч үеийнхэнд шударга, тэнцвэртэй хуваарилах” зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг боловсрууллаа. Энэхүү хуулийн төсөл нь нийт 7 бүлэг 33 зүйлтэй хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2015-06-14 08:34:13
    бидний үе элбэг хангалуун амьдарч чадаагүй ч гэсэн үр хүүхэд ач гуч минь харийн хүмүүсээс хоол гуйж амьдрах болно гэж бодмооргүй үхмээр байна даа
    202.72.247.249
    Мэдэгдсэн Хариулах