ФИФА-ын удирдлагуудын компьютерийг шалгаж эхэлжээ
Олон Улсын хөлбөмбөгийн холбооны удирдах байгууллага болох ФИФА-гийн эрх бүхий албан тушаалтнууд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 100 сая фунт стирленгийн авлига авсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаж, шалгагдаж буй билээ.
 
ФИФА-г тойрсон авлигын дуулианыг мөрдөх ажлын хүрээнд Швейцарын Цагдаагийн газрын мөрдөгчид ФИФА 2018, 2022 онуудын Дэлхийн цомын төлөөх тэмцээнүүдийг зохион байгуулах шалгаруулалтыг хэрхэн төлөвлөснийг шалгаж байгаа юм байна. Мөрдөх багийнханд 2018, 2022 оны эрхийг олгохдоо тэдгээр албан тушаалтнууд мөнгө хуваарилсан гэх мэдээллийг авч, ФИФА-гийн захирлуудын компьютерүүд дахь мэдээллийг хураан авч шалгаж эхэлжээ.

Энэхүү шалгалтаар ФИФА-гийн өндөр албан тушаалтнуудын авлигатай холбоотой бусад мэдээллүүд илэрч магадгүй хэмээн ихээхэн найдlага тавьж байгаа аж. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо ФИФА-гийн авлигын хэргийг анх илрүүлсэн бөгөөд эдүгээ 14 эрх бүхий албан тушаалтныг байцааж байгаа билээ.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.