Энхтайваны өргөн чөлөөг энэ сарын 15-нд нээнэ
Улаанбаатар хотын төв хэсэг болох Драмын театраас Төв шуудан хүртлэх, Төв шуудангаас Баруун дөрвөн зам хүртэлх дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажил хийгдэж байгаа билээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбатаас тодрууллаа.

-Засвар хийгдэж байгаа дулааны шугам анх хэзээ ашиглалтад орж байсан юм бэ. Энэхүү өргөтгөн шинэчлэх ажлын талаар тодруулаач?

-Улаанбаатар хотын дулаа­ны ЗА,Б магистралийн Драмын театраас Төв шуудан хүртэлх хэсэг нь 1956 онд, Төв шуудан­гаас баруун дөрвөн зам хүртэлх хэсэг шугам нь 1987 онд баригдаж ашиглалтад орсон. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай уялдуулан зургадугаар магистралиас ачаалал шилжүүлж орон сууцны VII хороолол, Дэнжийн 1000 орчим МҮРТХЭГ орчмыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох 40, 50 мянгатын өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэглээг хангах, хуучирсан дэд бүтцийг шинэчлэх шаардлагаар тус шугамыг 2ф600/500 мм болгон өргөтгөх шаардлагатай болсон.

-Өргөтгөн шинэчлэх ажлын төсвийг хэрхэн шийдэж байгаа вэ?

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 14-ны өдрийн 263 дугаар тогтоолын хавсралтаар тус дулааны шугамыг өргөтгөл шинэчлэлтийн ажилд 12.65 тэрбум төгрөгийн хөрөнгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Ингээд “Хангилцаг” ХХК,  "Эй Би Жи Энерго” ххк, “Гандирс орд” ХХК-иудын түншлэлтэй 2014 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан.

Энэхүү ажлын хүрээнд Энхтайвны өргөн чөлөөг гурван хэсэгт хэсэгчилж хаах нийтийн тээвэр болон тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний зохицуулалтыг зохион байгуулах, барилга угсралтын ажлыг богино хугацаанд гүйцэтгэх, тухайн орчмын хэрэглэгчдийг халуун хүйтэн усаар тодорхой хугацаанд хязгаарлах, авто замыг тодорхой байршлуудад шинээр хучих, тохижилт нөхөн сэргээлтийн ажлуудыг гүйцэтгэх зэрэг ажлууд хийгдэнэ.

Түүнчлэн дулааны шугамтай хамт нэвтрэх сувагт ф400 мм-ын голчтой 1700м цэвэр усны шугам хамт суурилагдсан байдаг учраас хөрөнгө оруулалтыг үр ашигтай болгож, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах зорилгоор дулааны шугамыг солих үед 28 жил ашиглагдсан цэвэр усны шугамыг ф500 мм болгож өргөтгөж шинэчлэх ажлыг нийс­лэлийн төсвийн хөрөнгөөр хэрэг­жүүлэхээр болоод байна. Ингэс­нээр төслийг цогц хэлбэрээр хэрэгжүүлж, дахин цэвэр усны шугамыг солих шаардлагаар Энхтайваны өргөн чөлөөг хааж замын хөдөлгөөний хязгаарлан нэвтрэх сувгийг эвдэх, шинээр хийсэн шугамаа хөндөхгүй байх нөхцөл бололцоо бүрдэх юм.

-Энхтайваны өргөн чөлөөнд нийтдээ хэчнээн км дулааны шугамыг шинэчилж байгаа вэ. Ажил хэдэн хувьтай хийгдээд байгаа бол?

-Энхтайваны өргөн чөлөөгөөр нийтдээ 1.7 км дулааны магистрал шугамыг хоёр дахин томосгох ажил хийгдэж байгаа. Энэ сарын 1-нээс энэ ажил эхлээд одоо 430-аад метр ажил нь хийгдээд байна. Улмаар энэ сарын 25 гэхэд Цэцэг төв хүртэл эхний ээлжийн ажил хийгдэх ёстой. Манай нөхдүүд чадвал энэ сарын 15-нд нээнэ. Хэрэв чадахгүй бол энэ сарын 15-наас хойш нээнэ гэсэн. Ямар ч байсан хугацаанаасаа 5-6 хоногийн өмнө хийж дуусгах бүрэн боломжтой гэж байгаа.

-Ажлын санхүүжилт орсон уу. Ямар нэгэн байдлаар санхүүгийн асуудлаас болж ажил зогсохгүй биз дээ?

-Хөгжлийн банк эхний санхүү­жилтээ өгсөн. Санхүүжил­тийн хувьд саадгүй явж байгаа. Бүтээн байгуулалтын энэ ажил хийгдсэнээр хотын төвийн гол шугам болон хотын төвийн өндөр, өндөр барилгуудын дулааны блансыг сайжруулж байгаа. Мөн долдугаар хороолол, Дэнжийн мянга, Дарь эх, 100 айлын хорооллын дулааны блансыг нэмэгдүүлэх том ач холбогдолтой ажил болж байгаа.
 
Монголын мэдээ
Ж.Отгон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.