Иргэний хөдөлгөөнийхний хийрхэл олны жихүүцлийг төрүүлж байна
Монгол Улс ардчилсан орон. Гэвч ардчилал гэдэг бол хэн нэгнийг өөрийн дур зоргоор доромжилж, бах таваа хангахыг хэлдэггүй гэдгийг бүгд мэддэг болсон. Гэтэл сүүлийн үед Иргэний хөдөлгөөн хэмээн өөрсдийгөө дөвийлгөсөн хэсэг нөхдийн хэрээс хэтэрсэн үйлдлүүд олны зэвүүцлийг хүргэж, айдас хүйдэст автуулах боллоо.
 
Хамгийн сүүлд л гэхэд амьд хүний тэр тусмаа Засгийн газрынхаа тэргүүний зургийг галдан шатааж, хөлөөрөө өшиглөж байгаа гэрэл зураг сошиал ертөнцөөр цацагдлаа. Уг нь Монголчууд бид нэг, нэгнээ хүндэлж ах захаа мэддэг эртний сайхан уламжлалтай хүмүүс. Гэтэл энэхүү уламжлал маань устжээ. Ийнхүү Засгийн газрынхаа тэргүүний гэрэл зургийг эн хүний санаанд оромгүйгээр гутаан доромжилж, урьд байгаагүй хачин жигтэй “ёслол” хийсэн нь олны жихүүцэл, зэвүүцлийг төрүүлээд байна. Уг нь хаврын улиралд элдэв янзын жагсаал цуглаан болдог. Гэтэл иргэний хөдөлгөөний нөхдийн жагсаал цуглаан сүүлдээ хийрхэл болж ард иргэдийг түгшүүрт байдалд оруулаад байна.
 
Болсон явдлыг сийрүүлбэл, уржигдар нэгэн хачирхалтай гэмээр эсэргүүцлийн хөдөлгөөн  Их тэнгэрийн аманд болж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зургийг шатаасан юм. Тухайлбал, Гамшгийн эсрэг үндэсний төв, “Гал үндэстэн” холбоо, орон нутгийн иргэдийн төлөөлөл Гацууртын орд, Ноён уулын асуудлаар уржигдар мэдээлэл хийсэн. Тэд энэ үеэр “Сентерра Голд” ХХК-ийн Гацуурт төслийг УИХ-аар яаралтай хэлэлцэхээр болсныг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн юм. Тэд мэдэгдэл хийснийхээ дараа Их тэнгэрийн аманд очиж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зургийг шатааж бэлгэдлийн шийтгэл оноох зан үйл хийжээ. Тэдний хийсэн энэхүү үйлдлийг иргэд ихэд таагүй хүлээн авч өөрсдийнхөө үзэл бодлыг сошиал ертөнцөөр илэрхийлж нэр бүхий хүмүүсийг хуулийн байгууллагад шалгуулах хэрэгтэй хэмээн бичиж байна.
 
 Хэдийгээр өнөөдөр Ч.Сайханбилэг гэдэг хүн засгийн эрхийг барьж байгаа ч түүний гаргасан шийдвэр болгон олонхийн саналаар шийдэгдэж байж нэгдсэн шийдэлд хүрдэг гэдгийг чулуужсан толгойтой иргэний хөдөлгөөний нөхөд ойлгодоггүй бололтой. Урьд өмнө нь талбай дээр жагсаж эсэргүүцдэг байсан бол өдгөө бөөгийн отогт эсэргүүцлийн жагсаал хийж байгаа мэт аяглаж байх юм. Тиймээс олон нийтийн зүгээс ёс зүйгүй аашилсан танхай этгээдүүдийг хуулийн байгууллагад шалгуулж хариуцлага тооцох ёстой гэсэн үй олон саналууд хэвлэлээр гарч байна. Хэрвээ уншигчид санаж байгаа бол өнгөрсөн онд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн дүү болох Ц.Бат инженер ЗТЯ-ны сайд асан А.Гансүхийг фэйсбүүкээр доромжилсон хэргээр ял авч байсан. Тэгвэл иргэний
хөдөлгөөний нөхөд Ц.Батаас ч дор үйлдэл гаргасан учраас тэд хуулийн өмнө хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг.
 
Хамгийн гол нь Ерөнхий сайд дээрх нэр бүхий хүмүүст гомдол гаргасан тохиолдолд тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110-т зааснаар доромжлох гэх зүйл ангиар хэрэг үүсгэн шалгах юм. Тус зүйл ангид бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван cap хүртэл хугацаагаар  баривчлах ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.

Энэ талаар цагдаагийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Ерөнхий сайд иргэнийхээ хувьд миний нэр төрийг олон түмний дэргэд гутаан доромжилсон гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргавал шалгана" гэх тайлбарыг өгөв. Тэгэхээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийнх нь зургийг шатаагчдын эсрэг гомдол гаргавал харьяаллыг прокурорын байгууллагаас тоггооно. Бүр тодруулбал, иргэн хүнийх нь хувьд цагдаагийн байгууллагад шалгах уу эсвэл , төрийн өндөрлөгтэй холбоотой учраас Тагнуулын Ерөнхий газрын харьяанд шилжүүлэн шалгах уу гэдгийг прокурорын байгууллага тогтооно. Ямартай ч үйлдэл гаргаж олныг хүйдэст автуулсан хөдөлгөөнийхнийг цэгцэлж, журамлах цаг нь болжээ.
 
Өглөөний сонин
Р.Саруул

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2015-06-15 12:30:42
    Аргаа ядаж байна энэ хүмүүс хэмжээгүй эрх мэдэлтэй орчин цагийн хаадыг эх орноо худалдахад ... Бушуухан 2016 он болоосой
    103.26.193.25
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-06-12 09:01:36
    Жагсана. тэмцэнэ гэдэг чинь мэргэжил болсон юм уудаа. Менге олно гэдэг тэдний хувьд улам л амархан болж ... яана даа эсвэл тер нь хуулиа чангалаасай...
    202.131.232.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2015-06-12 08:54:25
    Алтангадасын луйварчдыг Монголын төрөөс зайлуулах хэрэгтэй
    103.242.47.98
    Мэдэгдсэн Хариулах
  • ulaan 2015-06-12 08:26:24
    haad humuusee buu huurguurei vu ch hiij medeh nuhud uneheer mangaruud ed nar deer nemegdeed uynga ganbaatar gesen bas heseg humuus yana daa
    202.179.20.82
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2015-06-12 07:26:30
    оюун ухаан нь муудсан юмнууд улам их болоод байх юм энэ балайнуудыг хэд хоног баривчлах арга хэмжээ авах хэрэгтэй дээ манайд хэтрэхий эрт ардчилал гэж буруу
    202.72.247.249
    Мэдэгдсэн Хариулах
    • go home china mongolia 2015-06-12 12:10:24
      Эх орноо зарсан гомо царайтыг сая доллартантай нь ногооны түүдэгт сор залах сан
      43.242.243.199
      Мэдэгдсэн Хариулах
  • ezen 2015-06-12 07:20:59
    en ehnerees doloon dorig iij eh ornoo hudaldagsadig yu geh bilee, huniig hiihees uur argagui bolgochihood odoo yund gonginoldod gaa blee, zurag hurug baitugai b...
    103.10.21.94
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-06-12 06:37:54
    Энэ хачин авгай хэн бэ аймшгийн юм чинь бусдыг доромжилсон хэргээр яллах хэрэгтэй
    203.91.118.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-06-12 06:19:34
    Монголчуудын 100 жил амьдрах хөрөнгө болсон ОТ-г харийнханд өгсөн хүн дээ. Үр удам нь үеийн үед хараал зүхэл үзэх болно ...
    49.0.158.15
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2015-06-12 06:14:40
    МОНГОЛ ХҮНЭЭС ГАРДАГГҮЙ АВИР ГАРЧ БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА
    112.72.13.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Хуц 2015-06-12 05:56:33
    Ард иргэдийн маань бухимдал ямар байгааг харуулж байНА. Улааны ярилцалганд няцаалт өгөхгүй бол иргэд яаж ч мэднэ шүү. Тэр яриа үнэн бол яан аа.
    27.123.213.4
    Мэдэгдсэн Хариулах
  • dvas 2015-06-12 05:43:09
    яагаад бий болчих воо. ард түмнээ гэхгүй бол ингэдэг дээ. толгой дээр гарчихаад авхаа авчихаад хурдан тонил
    180.235.186.31
    Мэдэгдсэн Хариулах
  • ганбаа 2015-06-12 05:29:34
    Өрхийн тэргүүн нь хүчгүй бол өрх гэр самуурч үр хүүхэд нь толгой бөгсөө ялгахаа болино. Эцэггүй хүүхдийн толгой том эхгүй хүүхдийн бөгс том гэдэг үг бий
    103.26.193.124
    Мэдэгдсэн Хариулах
  • ТАЙВАН 2015-06-12 04:28:20
    СҮРЖЭГНЭЭД Л БАЙДАГ Л АСУУУДАЛ БУХИМДСАН ИРГЭД ЗУРАГ Л ШАТААГАА БИЗ. ЭНИЙГ ХОРИГЛСНООР ӨӨР РҮҮ НЬ ГАЛ ТАВИБАЛ ЯАНА. ТООХГҮЙ ХАЯХ Л ХЭРЭГТЭЙ
    27.123.214.2
    Мэдэгдсэн Хариулах
  • xcv 2015-06-12 04:28:18
    Eryyl n sogtuugaasaa, sogtuu n galzuugaasaa aidag geed bodchson garuud
    174.2.168.45
    Мэдэгдсэн Хариулах
  • Хулан  2015-06-12 04:02:25
    Хэтэрхий юмаа
    202.70.42.36
    Мэдэгдсэн Хариулах
  • болимоор юм 2015-06-12 03:42:42
    ийм хүмүүсийг иргэний хөдөлгөн гэж нэрлэх нь зохимжгүй юм бишүү ? галзуу солиот хүмүүсийн хөдөлгөөн гэж бичвэл таарахаар байна, хийж байгаа үйлдлийг нь харахад...
    103.229.176.131
    Мэдэгдсэн Хариулах
  • Зад алгад!!! 2015-06-12 01:45:01
    Айлын сахилгагүй танхай хүү нь өрх гэрийнхээ айлгаад сүрдүүлээд шантаажлаад захираад байвал тэр айл ямаршуу байх билээ??? Аав, ээж нь галзуу хүүгээсээ айдаг!!!
    153.156.40.53
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-06-12 01:06:22
    энэ ч арай хэтэрч бнаа. ийм увайгуй бж болохгүй байх
    202.72.245.158
    Мэдэгдсэн Хариулах