Спининг загасчлалын УАШТ-2015
2015 оны 6-р сарын 20-ны Бямба гаригт загасчлалын спортын хамгийн түгээмэл хөгжсөн төрөл болох Спининг Загасчлалын Улсын Аварга Шалгаруулах нээлттэй тэмцээн болох гэж байна. Тэмцээн нь зөвхөн сэртэнгүй дэгээтэй хиймэл өгөөшийг ашиглан загасыг барьж буцаан тавих зарчмаар явагдах ба бүхэлдээ Зөв зохистой загасчлалыг сурталчилсан спорт үйл ажиллагаа болно. Мөн загасыг барьж гаргахдаа урт иштэй газардуулах торыг ашиглах, загасанд ямар ч гэмтэл учруулахгүй байх, газарт хүргэлгүй буцаан тавих гэсэн зарчмуудыг дүрмэндээ тусгаж, энэ талаар сурталчилан таниулахыг зорьжээ.

Тус тэмцээнийг Монголын Загасчлах Спортын Холбоодын Нэгдлээс зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар Номадс загасчлалын клуб ажиллаж байна. МЗСХНэгдэл нь загасчлалын спортыг түгээн дэлгэрүүлэх, зөв зохистой загасчлалыг нийт загас сонирхогчиддоо сурталчилах, байгаль дэлхий гол горхиныхоо сайн сайхны төлөө дорвитой ажлуудыг санаачлан хийх зорилгоор ТББ-ууд албан ёсоор нэгдсэн спортын нэгдэл юм. МЗСХНэгдэлийн бүрэлдэхүүнд 1998 онд байгуулагдсан анхны Монголын Загас Сонирхогчдын Спорт Нийгэмлэгээс эхлээд Монголын ихэнх загасчлалын спортын холбоо, клубүүд харъяалагдаж байна.

Спининг Загасчлалын УАШТ-д 3 тамирчинтай баг бүрдүүлэн оролцох боломжтой ба тэмцээн нь энэ сарын 20-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт Хэрлэн гол дээр явагдана. Тэмцээн болох байрлал нь Багануур дүүргээс хойш 33км-т байрлах Хаан Хэрлэн жуулчны баазад нээлтээ хийх бөгөөд багийн болон хувийн дүнгээр эхний 3 байрыг шалгаруулж аваргуудыг тодруулна. Тэмцээний бүртгэлийн талаарх мэдээлэл, дүрэм, хөтөлбөрийг доорх хаягуудаас авна уу.
  Тэмцээний дүрэм: https://www.facebook.com/download/1597034413896492/Rule%20Spinning%202015.pdf
Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/groups/SpinningFishingMongolia
Холбогдох утас: 99099885, 99100401

МОНГОЛЫН ЗАГАСЧЛАХ СПОРТЫН ХОЛБООДЫН НЭГДЭЛ
НОМАДС ЗАГАСЧЛАЛЫН КЛУБ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.