Монгол улсын цалингийн дундаж хэмжээ 850 мянган төгрөг байна
Сар бүр болдог нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын мэдээллийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Энэ үеэр эдийн засгийн хямрал, цалин тэтгэвэр цагтаа буухгүй байгаа зэрэг олон бэрхшээл үүсээд буй энэ үед улсын хэмжээнд цалингийн асуудал ямар байгааг онцлон тэмдэглэв. Статистикийн газраас нийгмийн даатгал төлөгчдийн хувиар тооцон, цалингийн дундаж тооцоог хийжээ. Үүнээс үзэхэд, улсын хэмжээнд цалингийн дундаж 850 мянган төгрөг байгаа аж.

Цалингийн дундаж хэмжээг,

Хүйсээр ангилбал:
·         Эр - 920 000 төгрөг
·         Эм – 780 000 төгрөг

Салбараар ангилбал:
·         Уул уурхайн салбар ажилтан – 1 700 000 төгрөг
·         Менежер – 1 600 000 төгрөг
·         Зочид буудал, зоогийн газар, орон сууц аж ахуйн салбар – 700 000 төгрөг
·         Ой, загас агнуурын салбар 400 000 төгрөг

Хөдөлмөрийн хөлсний хэмжээтэй харьцуулбал:
·         500 000 -700 000 төгрөгийн цалинтай – 21 хувь
·         300 000 – 500 000 төгрөгийн цалинтай – 18.4 хувь
·         192 000 – 300 000 төгрөгийн цалинтай – 10.7 хувь
·         1 500 000 – 1 600 000 төгрөгийн цалинтай – 9 хувь
·         Хөдөлмөрийн хөлснөөс доогуур цалин авдаг хүмүүс– 5.3 хувийг эзэлж байна.
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine