Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль маргаан дэгдээв
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд санал дүгнэлтээ хэлж, асуулт асууж байсан юм. Энэ үеэр гишүүд эсрэг тэсрэг байр суурьтай байлаа. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт уг хуулийн төслийг дэмжих боломжгүй гэдгээ хэлсэн. Тэрбээр иргэн бүр тэгш эрхтэй гэсэн үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчиж байгаа учраас дэмжих боломжгүй гэсэн юм. Тодруулбал эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар шударгаар татвараа төлж, баялаг бүтээж байгаа иргэд  гадаадад дансаа нуусан улс оронд баялаг бүтээгээгүй хүмүүстэй ижил эрх эдэлж байгаа нь өөрөө шударга ёсонд нийцэхгүй байгаа тул дэмжихгүй гэсэн юм. 

Харин нөгөө талд уг хуулийг нийгэмд хүлээлт үүсгээд байгаа маш чухал хууль тул яаралтай хэлэлцэж батлах нь зүйтэй гэсэн саналтай хэд хэдэн гишүүн байсан юм. Ингэхдээ татварын өршөөлийн хуультай нь хамтад нь батлах ёстой гэх саналыг гишүүдийн олонх нь хэлж байсан. Тухайлбал Х.Тэмүүжин: “Ил тод байдлын тухай хуулийг өршөөлийн хуультай нь хамт батлахгүй бол үр дүнд хүрэхгүй гэлээ. Ил тод байдлын хуулиар ил гараад ирэнгүүт хуулийн байгууллага нь барьж аваад хариуцлага үүрүүлэх тухай асуудал сөхөөд эхлэх боломж байна. Тиймээс эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг, татварын өршөөлийн хуультай хамтад нь батлах хэрэгтэй” гэлээ.

Ингээд гишүүд ээлж дараалан саналаа хэлж дуусаад уг хуулийн төслийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 54 хувь нь эсрэг санал өгсөн юм. Харин энэ нь чуулганы танхимд нэлээд маргаан дэгдээгээд байна. Гишүүд татвар төлөгч,баялаг бүтээгчдээ дэмжээд уг хуулиа хурдан явуулах хэрэгтэй байхад хэмээн бухимдаж байлаа. Харин эсрэг санал өгсөн гишүүд уг хуулиар далимдуулж  цөөн хэдэн хүн өршөөгдөх гэж байна гэж үзэн эсэргүүцэж байсан юм. Ингээд хуралдаанд хожимдож орж ирсэн зарим гишүүд дахин санал хураалт явуулах горимын санал гаргаж УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж дахин санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжиж хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 
Б.Сансар
olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2015-06-11 11:12:29
    ثيههى ئشسشل هم فخي لاشههيشم
    112.72.13.239
    Мэдэгдсэн Хариулах