Импортын хэмжээ буурчээ
Монгол Улс он гарсаар дэлхийн 122 оронтой 3316 сая ам.долларын барааны эргэлт хийжээ. Энэ нь өнгөрсөн оноос 17 хувиар буурсан үзүүлэлт юм. Экспортын хэмжээ 2.7 хувиар буурсан байна. Харин импортын хэмжээ 31 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Ингэснээр гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний таван сарын байдлаар 422 сая ам.долларын ашигтай гарчээ.Эдийн засгийн хямралаас үүдэн төмөр зам болон авто тээвэр, агаарын тээвэрлэлт буурсан хэмээн сүүлийн үед мэдээлсэн.

Тэгвэл статистикийн мэдээллээр батлагджээ. Тодруулбал, төмөр замын тээвэрлэлтийн хэмжээ өнгөрсөн оноос 5.6 хувиар буурсан байна. Харин зорчигчдын тоо 15 хувиар буурчээ.

Агаарын тээврийн хувьд ч бууралт ажиглагдсан юм. Ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн оноос 22.7 хувиар, харин зорчигчдын тоо 14 хувиар буурсан аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.