
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ирээдүйн өв сангийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ажлын хэсгийнхнээс Ирээдүйн өв сангийн хууль батлагдахаар татан буугдах хүний хөгжил сангийн одоо үүсээд байгаа өрийг хэрхэн шийдвэрлэх талаар тодрууллаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хэлэхдээ “Уг хууль бүрэн хэрэгжихэд гурван жилийн хугацаа шаардагдана. Ерөнхийдөө хүний хөгжил сангийн өрийг хэрхэх үү гэдэг нь зохицуулагдсан байгаа. Энэ талаар Сангийн яамныхан дэлгэрэнгүй хариулт өгнө” гэв.
Энэ талаар Сангийн яамны мэргэжилтэн Пүрэвдорж “Ирээдүйн өв сангаас төлөгдөөд явагдана. 2018 он хүртэл төлөхөөр хууль эрхзүйн зохицуулалт хийгдэж байгаа. Одоо хүний хөгжил сангийн нийт өр 1.7 тэрбум төгрөг байгаа”гэлээ.
Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ч саналуудтай холбоотойгоор хэлэлцүүлгийг түр зогсоолоо. Ингээд чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав.
Б.Сансар
olloo.mn