Төсвийн алдагдал 347.7 тэрбум төгрөгт хүрлээ
Өнгөрсөн сарын байдлаар нэгдсэн төсвийн орлого 82.6, зарлага нь 68.7 хувийн гүйцэтгэлтэй байжээ. Нэгдсэн төсвийн орлогыг тавдугаар сард 2.5 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн бол 2.1 их наядыг хуримтлуулж, 450 гаруй тэрбум төгрөгөөр дутуу биелжээ.

Татварын орлого 230, татварын бус орлого 210 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн хэмжээнээс бага байна. Үүнд импортын барааны НӨАТ 154 тэрбум, өмч хувьчлалын орлого 123 тэрбумаар дутсан нь нөлөөлжээ. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 50, нэмэгдсэн өртгийн албан татвар 83, импортын гаалийн албан татвар 30 тэрбум төгрөгөөр дутжээ.

Одоогийн байдлаар нэгдсэн төсвийн орлого 31 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Үүнээс үүдэн нэгдсэн төсвийн тэнцэл 347.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард алдагдал 244 тэрбум байсан бол тавдугаар сард 347.7 тэрбум болж нэмэгджээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.