Өнөөдөр Дэлхийн байгаль орчны өдөр
Өнөөдөр Дэлхийн байгаль орчны өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хурлаас анх 1972 онд жил бүрийн зургаадугаар сарын 5-ныг Дэлхийн байгаль орчны өдөр болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарлажээ. Энэ нь байгаль орчны хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагаа бөгөөд жил бүр өөр өөр уриан дор зохион байгуулагддаг юм байна.   Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан БОНХЯ-наас хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал “Зөв сонгож, хэмнэлттэй хэрэглэе” уриан дор их, дээд сургууль, МСҮТ, коллежийн оюутан сурагчдын дунд Flash mob-ын тэмцээнийг Чингисийн талбайд болно. Мөн “Монголчуудын байгаль хамгаалах өв соёл, уламжлал ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Байгаль хамгаалах сангаас зохион байгуулж байгаа аж. Уг хурал Цэнгэн ус, байгалийн нөөцийн газар болно. Үүнээс гадна “Биологийн олон янз байдал Мongolica-2013”гэрэл зургийн үзэсгэлэн Занабазарын музейд 16.00 цагаас  нээгдэнэ.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.