Корона вирусийн халдвар орж ирэхээс сэргийлэхийг онцгойлон анхааруулав
Корона вирусийн халдвар хил дамжин орж ирж болзошгүй тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын Ерөнхий байцаагч Ш.Раднаасэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай Албан даалгаврыг хилийн боомтууд дахь Мэргэжлийн хяналтын алба, хэлтэст өмнө нь хүргэсэн.

Тэгвэл өнөөдөр мөн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудад халдварт өвчний үед шаардагдах эм, урвалж бодис, оношлуур, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, эмнэлгийн багаж, хэрэгслийн нөөцийг орон нутгийн түвшинд бүрдүүлэх, нарийн судлагдаагүй, нас баралт өндөртэй корона вирусийн халдварын талаар эмнэлгийн мэргэжилтнүүд, иргэдэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх, урьдчилан сэргийлэх хяналтаа сайжруулахыг албан тоотоор үүрэг болголоо.

Корона вирусийн халдвараар дэлхийн улс орнуудад 1250 хүн өвчилж 449 хүн нас бараад байна. Манай иргэдийн хамгийн их зорчдог улсын нэг болох БНСУ-д гэхэд л 95 хүн өвчилж долоон хүн нас бараад байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.