Элэгний С вирусыг устгах ХАРВОНИ эмийг яаралтай оруулж ирэхийг үүрэг болголоо

Манай улс элэгний хатуурал, хавдрын өвчлөл, нас баралт өндөртэй улс оронд хамаардаг. 2013 оны байдлаар С вирусын халдвартай 128 мянга орчим хүн байна. Тэдний 52 500 нь архаг халдвартай байх магадлалтай гэж тооцоолжээ.

АНУ-ын “Gilead Sciences” биотехнологийн компани С вирусын халдвартай өвчтөнүүдийн эмчилгээнд зориулсан ХАРВОНИ гэж эм гаргасныг АНУ-ын Хүнс, эмийн зөвлөл өнгөрсөн оны аравдугаар сард бүртгэжээ. 98-99 хувийн эмчилгээний үр дүн үзүүлж буй ХАРВОНИ эмийг АНУ, Европийн  холбооны 30 гаруй улс, Канад, Швейцарь, Шинэ Зеланд, Турк, Египет зэрэг улс оронд хэрэглэж байгаа ажээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг лхагва гариг бүрт хийдэг “Шийдлийн цаг” уулзалтдаа Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг урьж оролцуулан энэ эмийн талаарх мэдээлэл авч, ийм өвчний халдвартай иргэдээ эмчлэх үүргийг өглөө.

Харвони эмийг өвчлөлийн байдлаас шалтгаалан 1-3 сарын турш өдөрт нэг ширхэгийг ууж хэрэглэдэг. Интерферон, рибавирин зэрэг эм, тариатай хавсарч хэрэглэх шаардлагагүй, хепатит С вирусын эсрэг шууд үйлчилгээтэй эм юм. Америкийн зах зээл дээр гурван сарын курс эмчилгээний үнэ нь 94 мянган ам.доллар байгаа. Харин манай улс нэн хөнгөлөлттэй буюу нэг сарын эмчилгээний эмийг 400, гурван сарынхыг 1200 ам.доллараар оруулж ирэхээр гэрээлсэн. Эм, био идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журмын шаардлага хангасан тул улсын эмийн бүртгэлд бүртгэсэн гэж сайд хэллээ.

Монголын төр иргэдийнхээ төлөө ажиллаж, нэн шаардлагатай энэ эмийг 99 хувийн хөнгөлөлттэй үнээр авч байна. Иймд түргэн шуурхай эмчилгээнд оруулах, архаг өвчтэй хүмүүсээ эхний ээлжинд эмчлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЭМЯ-дэд сайд нар сайн ажиллаа 2015-06-23 02:42:41
    Энэ эмээ хурдан цаг хожиж оруулж ирэх хэрэгтэй байна. Даатгалаар хөнгөлөх боломж хайж байна гэсэн юу болсон бол?
  • oнгон даам 2015-06-10 11:42:24
    Америкийн зах зээл дээр гурван сарын курс эмчилгээний үнэ нь 94 мянган ам.доллар байгаа. Харин манай улс нэн хөнгөлөлттэй буюу гурван сарынхыг 1200 ам.доллара...
  • Bataa 2015-06-10 11:20:06
    yamar sain yum ve. hodoo aimag sumuudad olon hun bgaa shu. sudalgaa avaad bsan hurdan ireesei
  • ЗОЧИН 2015-06-10 10:26:47
    Эрт гарсан бол олон хүний амь амрах байлаа. Гэхдээ яахав вирустэй хүмүүс хурдан уугаад эдгээрэй. элэг өвдвөл амь амдаг өвчин юм билээ шүү. ЕС, ЭМС нарт баярлала...
  • зочин 2015-06-10 10:02:40
    ЕС-д баярлалаа. ЭМС Шийлэгдамбад ажлын амжилт хүсье.
  • 1958.mn 2015-06-10 08:51:54
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!