Хурдан удмын адуу онцгой байдлын аврагчийн аминаас үнэтэй
Ногооны талбай руу нь орсон адууг чоно нохойд хөөгдөж байгаа юм болов уу гэж сэтгэн хоёр удаа буу тавьсан 69 настай хөгшин бусдын хурдан удмын адууг хөнөөсөн хэрэгт буруутгагдан хорих ял авсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан нь олныг цочирдуулав. Гэхдээ эмгэн хэтэрхий харгис хандаж молор эрдэнэ болсон морио буудсан явдал олныг цочирдуулсан хэрэг бус, харин өмчид нь халдаж орж ирсэн адгуус амьтныг чоно нохойд хөөгдсөн болов уу гэж хамгаалан буу тавьсан хөгшин настай хүнд 35 сая төгрөгийн төлбөр тавьж, гурван cap хорих ял оноосон тэр шүүгчийг харгис гэж байгаа юм. Хэрэг гарах үед харанхуй байсан, эмгэн өөрөө ногооны талбай манаж байгаа басхүү нялх ачтайгаа байсан гэдгийг бодолцвол өөрийн аюулгүй байдаыг хангасан түүнд буруу өгөх ямар ч үндэслэл үгүй мэт. Харин ч бусдын өмч рүү морьдоо оруулсан эздэд бурууг өгч, морьдын хөлд үрэгдсэн тариа ногоог нөхөн төлүүлмээр. Харин одоогийн нөхцөлд бол шийдвэр гаргасан байцаагчийг АТГ-т шалгуулах ёстой. Ардчилсан Монгол Улсад Шүүх эрх мэдэл баячуудын өмнө хэт бөхийчихсөн, ядуусаа бөөрөлхөн дээрэлхэж байгаагийн хамгийн тод жишээ энэ боллоо.
 
Өнгөрсөн оны тавдугаар сарын 30-нд Булган аймгийн Орхон сумын хоёрдугаар багийн нутаг Бумбаны тохой гэх газарт тариан талбай манаж байсан 69 настай Б.Дулам гуай тариан талбайд нь орж ирсэн адуу руу буу тавьж /чонод хөөгдсөн болов уу гэж бодоод буу тавьсан гэж өөрөө мэдүүлсэн/ хурдан удмын хоёр азарганы амийг хөнөөсөн хэргээр 17.5 сая төгрөгийн торгууль төлж гурван cap 10 хоног хоригдох ял аваад байна. Тухайн үед суманд өртөж үхсэн Н.Эрдэнэсайханы хүрэн зээрд азарга Орхон аймгийн наадамд соёолондоо түрүүлж, Хангал сумын 80 жилээр аман хүзүүдсэн, “Дүнжингарав”-т дөрвөөр, бусад наадамд түрүү, айраг авч байсан азарга учир шүүхээс Б.Дулам гуайд 17.5 сая төгрөгийн торгууль төлөх, гурван cap 10 хоног хорих ял оноосон юм. Ийм хэрэг болоод өнгөрчээ.
 
Адуугаа харуул  хамгаалалтгүй орхиж бусдын тариан талбай руу оруулсан Н.Эрдэнэбаатар эхлээд азарганыхаа төлбөрт 60 сая төгрөг нэхэмжилж, шүүх түүнийг нь 35 сая болгон бууруулсан байдаг. Тариалангийн бүсэд адуу мал оруулахыг хориглосон Орхон сумын Засаг даргын шийдвэр байсан тулдаа 35 сая нь 17.5 сая болж буурчээ. Энэ хэрэг яагаад хуудуутай шийдэгдсэн гэж үзэж байгаагийн учир нь доорх шалтгаантай. Хурдан удмын
адууны үнэ ханш хүний шунал дээр тогтдог. Авъя л гэж бодсон бол хэтэвчнийхээ хэмжээгээр үнэ цохиод авч болдог. Уржнан
Түвшинширээ сумын уугуул Пүрэвдоржийн хээр азаргыг “Мон Уран”-ы Б.Наранхүү 500 сая төгрөгөөр худалдан авсан гэсэн яриа гарч байсныг та бүхэн санаж байгаа биз. Хурдан удмын адууны үнэ ханш ингэж л хэдэн олигархийн хэтэвчний хэмжээгээр тодорхойлогдож байдаг юм. Тиймээс энэ маягаар тогтсон үнийг тухайн адууны үнэ гэж үзэж шүүхээс шийдвэр гаргасан нь туйлын зохимжгүй, буруу жишиг тогтоож байгаа явдал юм. Хэдэн баячууд сүүлийн хэдэн жил бие биеэсээ илүү гарах гэж аархаж ядаж байгаагийн гайг энгийн иргэд үүрэх ёсгүй. Тэр хурдан умын адууны жинхэнэ үнэлгээ нь бусад адууны адил махлаад зарахад хэдэн төгрөг болох вэ гэдгээр л гарахёстой. Онцгой байдлын аврагч нар 44 сая төгрөгийн амь даатгал хийлгсэн байдаг. Албан үүргээ гүйцэтгэж яваад /хүний амь аварч, түймэр унтрааж г.м/ амь үрэгдсэн тохиолдолд ар гэрт нь ийм хэмжээний мөнгө даатгалын байгууллагаас төлдөг. Ариун сайхан зорилго тавиад эх орондоо зүтгэж байсан эрдэнэт хүнээ ийм жаахан мөнгөөр үнэлдэг мөртлөө бусдын та­рианы газар руу орсон /мал­лагч нь санаатай оруулсан ч байж мэднэ/ адгуусыг 35 сая төгрөгөөр үнэлж, сумын  Засаг даргын шийдвэр байсаар байхад нөхөн төлбөрийг гүйцэд хүчингүй болголгүй 17.5 сая төгрөгийн өрөнд унагасан тэрхүү хатуу сэтгэлтэй шүүгч хаанахын хэн гэгч вэ. “Миний адуу шиг амжилттай адуу 100 сая гэдэг юм билээ. Яах вэ, 60 саяыг л нэхье” гэж мэдүүлсэн тэр адуучин өөрөөсөө ичээсэй.
 
Гадны улс оронд өмчөө хамгаалахын тулд буу гаргах эрхтэй байдг. Бусдын эзэмшил рүү халдаж байгаад буудуулсан бол хохь нь болдог. Энэ утгаараа эзэмшлийн тариан талбайгаа хамгаалсан эмгэний зөв болох ёстой. Хурдан удмын адуу бас л бусдын өмч мөн боловч эзэн нь харгалзалгүй орхисон, үүний улмаас бусдын эзэмшилд нэвтэрсэн гэдгээр нь цагаатгах бүрэн боломж байсан.
Шүүхийн шинэчлэл гэдгээ яаравчлуулахгүй бол энэ хэдэн шүүгч нар чинь ард түмнийг элэг барьж дууслаа Ерөнхийлөгч өө.
 
Өнөөдөр Монголд хэн хамгийн өндөр цалин авч байгаа билээ. Цалинг нь нэмсэн бол хариуцлагыг нь ч чангатгана гээд байсан яалаа.
 
АНУ-ын Цагаан ордны албан ёсны цахим хуудсанд “Бид ард түмэн” гэсэн булан бий. Хэн нэгэн иргэн ямар нэгэн санаачилга гаргаж, тэр нь сарын дотор 100 000 санал авсан бол эрх баригчдын зүгээс албан ёсны тайлбар өгдөг, арга хэмжээ авдаг журамтай. Үүл шиг хэн нэг шүүгч хариуцлага алдсан талаар мэдээлдэг цахим хуудастай, хэн нэг шүүгчид хаягласан иргэний гомдол тухайн хуудсанд гарч, тодорхой тооны хүн дэмжсэн тохиолдолд албан ёсоор шалгуулдаг болговол яасан юм бэ гэсэн санал гаргаж байна.
Монголын мэдээ
Б.Болор
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • robertsson 2015-04-20 17:57:42
    та нарын хувьд түргэн зээлийн санал Би чамд зээл өгөх хүсэлтэй байна Та надад зээлийн хэмжээг хэлж Одоо доорх хаягаар намайг бичих nathalierobertsson@gm...