“Алтанбулаг”чөлөөт бүсэд худалдааны төв байгуулна
“Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагч П.Тогтохбаяр, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хилийн боомтын албан газрын дарга Гө Ган нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Алтанбулаг чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийх, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулсан бизнес мэдээллийн төв байгуулах, үйл ажиллагааг идэвхжүүлэх, харилцаа холбоог хөгжүүлэх зорилгоор олон улсын үзэсгэлэн худалдаа, хурал чуулган болон бусад арга хэмжээг тогтмол явуулах бизнес худалдааны төв байгуулах юм.
 
Түүнчлэн “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагч П.Тогтохбаяр, Алтанбулаг чөлөөт бүсийн хөрөнгө оруулагч “Урсгал зам” ХХК-ны захирал н.Зандан нар Алтанбулаг чөлөөт бүсэд байрлах 2.5 га газарт БНХАУ-ын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдааны төв барьж байгуулахаар тохиролцож, санамж бичиг байгууллаа.
 
Төслийн төсөв ойролцоогоор 8.33 сая ам.доллар бөгөөд гурван үе шаттай хэрэгжинэ. Дээрх төслийн хүрээнд томоохон хэмжээний нэгдсэн зах, хөргөлттэй агуулах, гадна талбай, өргөгч кран, пүү, автомашины зогсоол, оффис зэргийг барьж, байгуулах бөгөөд байгууламжийн нийт талбай 14 мянган м/кв байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол, БНХАУ, ОХУ-ын хөрөнгө оруулалтыг татах бөгөөд Алтанбулаг чөлөөт бүсийн цаашдын хөгжилд онцгой хувь нэмэр оруулах юм.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зөв  2015-06-10 21:17:37
    Хятадуудаар бариулвал хурдан сайхан том том юм барьчихна шүү. Нисэхийн хажууд барьсан спортын ордныг л хар.
    77.61.9.230
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-06-10 08:52:58
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    49.0.200.183
    Мэдэгдсэн Хариулах