Гэмт хэрэгтэнд ч амьд явах эрх бий
Сүүлийн 10 жилийн судалгаагаар хорих байранд амь насаа алдсан хүний тоо 210-т хүрсэн бөгөөд 2014 он гарсаар таван хүн хорих байранд амиа алдсан гэдгийг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат мэдээлж байв. Тэдний дийлэнх нь сүрьеэ, зүрхний шигдээс, бөөрний дутагдал, чихрийн шижин өвчний улмаас амиа алдсан байх юм.

Андынхаа дурсгалд-Мөрдөнгийн 325 хоног

Хэлмэгдлийн хар шуурганаар анд минь
Хийгээгүй хэргийн гүтгэлгийг үл тэвчин
Билигтанхай, бардам монгол эр байсан анд минь
Биднээс түрүүлээд тэнгэр өөд одлоо
Хаврын адаг сарын шинийн 14-ний гал өдөр
Хавирга нэвт сийгсэн салхитай өдөр
Харанхуй шоронгийн чулуун шалан дээр.
Хайран анд минь хорвоогоос халилаа...

Энэ бол "Тэнгри холдинг" компанийн захирал Х.Анхбаяр хамт хоригдож байхдаа амиа алдсан Д.Амарсайхан агсанд зориулж бичсэн шүлгийн эхлэл. Өнгөрсөн өдрүүдэд энэ шүлэг цахим ертөнцөд хурдтай түгэж, хүний эрх шоронгийн хүйтэн шалан дээр хөсөр хаягдсан энэ явдлыг мартах ёсгүйг сануулсаар байна. Бид бусдын гэм бурууг шүүх эрхгүй. Хийсэн хэрэг, гэм бурууг нь тогтоож, шийтгэл оногдуулах эрх зөвхөн шат шатны хуулийн байгууллагад бий. Гэхдээ хуулийн байгууллага тэр эрхээ зөвхөн Монгол Улсын хуульд нийцүүлэн эдлэх үүрэгтэй. Тиймдээ ч бид тэдэнд бас хуулиндаа итгэдэг. Энэ удаад хэн нэгний хийсэн хэрэг, учруулсан хохирол, шийтгүүлсэн ялыг бичих гэсэнгүй. Зөвхөн хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэм хаачив гэдгийг асуух гэж байна.

Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан хорих ангид амиа алдсан явдлын хариуцлагыг ШШГЕГ-ын дарга Д.Ядамдоржид үүрүүлж, албан тушаалаас нь огцрууллаа. Ажилтнуудынхаа өмнөөс хариуцлага хүлээх нь зөв гэж олон нийт үзэж байна. Харин энэ явдлын жинхэнэ буруутан нь хэн бэ гэдгийг шүүн тунгаасангүй. Д.Амарсайхан агсны өмгөөлөгчид шүүх байгууллагад худал санал хэлсэн прокурор хариуцлага хүлээх ёстойг хэвлэлээр сануулсаар. Өнөөдөр болох шүүх хурлыг ч тэд дахин эсэргүүцнэ гэдгээ хэлжээ.
 
Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд гэм буруутай нь тогтоогдоогүй 390 хүн гурван сараас дээш, 35 хүн нэг жилээс дээш хугацаатайгаар хоригджээ.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын 2014 оны тавдугаар сарын 19-нд хийсэн хэвлэлийн бага хурлын мэдээллээс
Үнэндээ энэ явдлын цаана мөсөн уул мэт нуугдаж үлдсэн шат шатны хуулийн байгууллагын ялзрал, завхрал дахиад яригдсангүй үлдлээ. Хариуцлага хүлээх жинхэнэ хүмүүс нь дахиад л нуугдаж чадлаа. Эцсийн дүндээ бидний байгуулсан ардчилсан, хүнлэг, энэрэнгүй нийгэм үнэн төрхөө гээчихэж. Зүрхний хагалгаанд ороод хоёрхон хонож байсан хурандаа О.Зоригтыг тэргэнцэр дээр өргөж суулгаад, элэгний хагалгаа хийлгээд удаагүй байсан генерал Ч.Амарболдыг дамнуурган дээр хэвтүүлээд шүүх хуралд нь хүчээр авч явж байсан нь хоёр жилийн өмнө.

"Бид үнэхээр хүчгүйдэж байна. Миний бие үнэхээр хүнд байна" гэж арай, ядан сэтгүүлчдэд хэдэн үг хэлж амжсан хурандаа О.Зоригтын шаналалт царай хэвлэлд хэрхэн гарсныг бид мартаагүй. Саяхан "Жаст" группийн захирал Ш.Батхүүг 461 дүгээр хориход есөн cap суулгасны эцэст сахрын өвчин нь ихэд сэдэрсэн шалтгаанаар нэгдүгээр шатлалын эмнэлэгт шилжүүлж, батлан даалтад гаргалаа. МИАТ-ийн экс дарга нар ч 461 дүгээр ангид хоригдсоныхоо дараа өвчин нь сэдэрч, эмнэлэгт хэвтэх хүсэлтэй байгаагаа уламжилж байсан мэдээлэл бий. Д.Амарсайхан агсны төрсөн ахынх нь хүү 29 настай Ц.Чандмань гэх залуу өнгөрсөн оны аравдугаар сараас хойш тус ангид хоригдож байна.

Түүнийг бөөрний дутагдалтай гэсэн оноштойгоор батлан даалтад гаргах хүсэлтийг өмгөөлөгчид нь удаа дараа АТГ-д тавьсан ч зөвшөөрөл олгохгүй байгаа гэнэ. Анддаа зориулж хорихоос шүлэг бичсэн "Тэнгри холдинг" компанийн захирал Х.Анхбаяр мөн л хүнд өвчтэй байгааг хэвлэл үүд мэдээлсээр. Цагдан хорих ангиудын орчин нөхцөл тааруугаас хүний эрүүл мэнд муудсаар байгааг олон баримтаас ийнхүү харж болно. Шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хүний амьд явах, эрүүл байх эрхийг ингэж боогдуулж байгаа юм чинь ял авчихсан хоригдлуудын орчин нөхцөл ямар байдаг бол. Тодорхой хэмжээнд олны танил, дээгүүр албан тушаалтангууд хоригдоод өвдсөн тохиолдолд нийгэмд мэдээлэл нь харьцангуй хурдан ирчхэж байна.

Тэгвэл тэдэн шиг, тэднээс ч дор нөхцөлд зовж шаналж, хорихын шалан дээр амиа тавьж буй хэдэн хүн байгаа вэ. Сүүлийн 10 жилийн судалгаагаар хорих байранд амь насаа алдсан хүний тоо 210-т хүрч, он гарсаар таван хүн хориход нас барсныг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат мэдээллээ. Тэдний дийлэнх нь сүрьеэ, зүрхний шигдээс, бөөрний дутагдал, чихрийн шижин өвчний улмаас амиа алдсан юм. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн мэдээлснээр 2013 онд нийт 650 өргөдөл гомдол тус байгууллагад ирснээс 289 нь хорих, цагдан хориход хоригдож байгаа хүмүүсийнх байсан байна.

2014 он гарснаас хойш нийт 282 өргөдөл ирсний 134 нь хорих анги, урьдчилан хорих байгууллагад хоригдож байгаа хүмүүсээс ирсэн байжээ. Хангалттай баримт байсаар байтал бид нүдээ аниад, чихээ таглаад хүнлэг сайхан нийгэмд амьдарч байгаадаа итгэсээр явах уу. Дахин хэлэхэд гэмт хэрэг хийсэн хүнийг өмгөөлөх гэсэнгүй. Тэдэнд зохих шийтгэл нь очих ёстой. Гэвч гэмт хэрэгтэнд ч гэсэн амьд явах болон бусад эрхийг нь өгдөг хүнлэг, энэрэнгүй Монгол Улс биш бил үү. Харамсалтай нь жишээнд дурдагдсан хүмүүс бодон ХЭҮК-д ирсэн гомдлын дийлэнх хэсэг нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад эрх нь зөрчигдсөн байсан билээ.

Шоронд амьдралынхаа 40 жилийг өнгөрөөсөн Р.Цанчидын "Улс төрийн тойм" сонинд өгсөн ярилцлагын хэсгээс

Р.Цанчид: ЭНЭ БОЛ ТӨРИЙН АЛЛАГА

-Саяхан газрын тосны газрын нэг нөхөр амь насаа алдсан. Гэтэл тэр хүн бусад нь хүн биш байсан юм шиг бөөн юм боллоо. Тэр нөхрийн үхэл тэр өдрөө л төрийн өндөрлөгт хүрч байх жишээтэй. Мөн 24 цагийн дотор тэр хүний үхэл орон даяар тархаж, олны анхаарлыг татлаа. Тэгэхэд над мэтийн хэн ч биш нөхдүүд шоронд өчнөөнөөрөө үхсэнийг яагаад зарлахгүй байгаа юм. Дэргэд маань байсан нөхөр ч хорвоог орхиж байхыг харж байлаа. Тэрийг яагаад зарладаггүй юм. Манай улс шударга, хүмүүнлэг ардчилсан нийгмийн цогцлооно гэсэн зорилготой. Гэвч шударга ёсны яриад ч хэрэггүй.

2014,05,29 "Улс төрийн тойм" сонин /ярилцлагын хэсгээс/

Б.СОЛОНГО
ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • demon 2014-06-28 22:04:04
  • budaa 2014-06-07 04:39:16
    idej uuj bayajsan nuhduud yahaaraa suuhaaraa uvchind oroogdood bdiin bol doo huurhii gej.yadarsan ardiin huuhduud bol yalaa avaad davaad l gardag baihgui yu.archaagui hunii suguud bugd urdchilan horih tuvd uhvel taarna.ene bol burhanii gesgeel.muruuruu uh
  • зочин 2014-06-05 12:38:11
    Зүгээр байсан хүнийг хорино гэж бараг л байхгүй. Амарсайхан үхсэн болохоор одоо баатар болж байна шүү дээ. Үхээгүй байж байгаад таслагдсан бол эх орноосоо уравсан, авилгач, хээл хахууль авдагаар дуудаад нэг нүдээрээ үзэхгүй л байгаа шүү дээ. Хүмүүсээ гэж.
    • сандаг 2014-06-17 13:38:35
      сүнс нь чамайг амар заяа үзүүлэхгүй байх болтугай
  • Зочин 2014-06-05 11:23:33
    энэ хүнлэг энрэгүй нийгэм чинь хүнээ ард түмнээ бодож байгаа юум байгаа юмуу Энэ төр засаг ч хөл гараа олхоо байсан энэ И хурал З ийн газар 76 амлагч тарвал таарна
  • gomboo 2014-06-05 10:08:46
    ardchilsan namin l buru yabuulaga
  • зочин  2014-06-05 08:46:59
    санаатай хийсэн гэмт хэрэгтнүүдэд гишгэх газар байхгүй шүү. үхсэний чинь амьд явах эрх. гүжирдүүлээд гэмт хэргийн золиос болсон улсуудад л амьд явах эрх байж магад
    • санал 2014-06-13 08:01:32
      тантай санал нэг бна хүний амь хөнөөсөн алтанхүү мэтийн новшнуудад юуных нь амьд явах эрх вэ айлын жаахан охидыг хууран мэхлэж бгаад бузарласан гаж донтонгуудад хүний эрх гэж бхгүй тэд эрх гэж хэлж чаддаг юм бол хохирсон хүмүүсийн эрхийг юугаар хэмжиж яа
  • Зочин 2014-06-05 07:46:01
    За больж үз! Хүнд гэмт хэрэг хийсэн (хар тамхи их хэмжээгээр оруулж ирсан, нэг, нгээр дутахгүй хүмүүсийг хэрцгийгээр алсан) энэ хорвоо дээр амьд явах ямар эрх байна аа?
  • гаваа 2014-06-05 05:28:52
    хохирогчийн эрхийг хамгаалах хууль гэж нэг байдаг юм билээ гэтэл сэжигтэний эрхийг хамгаалах хууль гэж яагаад байдаггүй юм бэ??? Энэ цаг үед хүмүүс ах дүү хамаатан садангаараа нийлж байгаад хүнийг гэмт хэрэгтэн болгодог бичигдээгүй хууль үйлчлээд байн
  • sumya 2014-06-05 01:58:32
    энэ бүхнийг санаатайгаар үйлдэж байгаа хүмүүс үлйийн үрээ хэдэн үеээрээ төлөөд ч барахгүй л байхдаа яана даа