Зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд хүүхэддээ тавих хяналтаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн амь нас, эрүүл мэнд, эрх ашиг хохирохоос урьдчилан сэргийлэх, болзошгүй осол, гэмтлээс хамгаалах талаар эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн хүүхэддээ анхаарал хяналт тавьж байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж, дараахь зөвлөмжийг өгч байна. Үүнд:
  • Хүүхэд өдөржин гэрт байгаа гэдгийг бодолцож аль болохоор зуны амралтыг нь үр бүтээлтэй өнгөрөөх тал дээр анхаарч, тэднийг юу хийж байгаа, ямар хүүхэдтэй үерхэж, нөхөрлөж байгаад байнгын анхаарлаа хандуулах
  • Байр, орон сууцанд амьдардаг иргэд тагт, цонхны бэхэлгээг заавал хийж ялангуяа хоёроос дээш давхарт амьдарч байгаа нөхцөлд бага насны хүүхдийг цонх, тагтаар хэт тонгойж болохгүй, унаж болзошгүй, амь насанд нь аюултай гэдгийг тогтмол хэлж сануулах
  • Бага насны хүүхдийг гэрт нь аль болохоор цоожилж орхихгүй байх, гал түймэрт өртөх, тог цахилгаан аюултай гэдгийг ойлгуулж, галын аюулгүй байдлыг хангах
  • Гэрт үлдэж байгаа хүүхдээ айл хөршийн хүндээ захиж үлдээх, хүүхэд ганцаараа байгаа гэдгийг хэлж мэдэгдэх нь бага ч гэсэн аюулаас сэргийлнэ гэдгийг бүү мартаарай
  • Урин дулаан цаг эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг гол ус руу ганцааранг нь явуулахгүй байх, гол усны аюулын талаар хэлж анхааруулах
  • Гэр, хашааны хаалгыг түгжиж байх, танихгүй хүнд хаалгаа нээж өгөхгүй байх, зальт этгээд, гэмт хэрэгтэн байж болзошгүй гэдгийг хүүхдэд тогтмол сануулах
  • Зуны улиралд байрны гадна, гудамж талбайд тоглож байгаа хүүхдийн унадаг дугуй болон гар утас, эд зүйлийг булааж зугтах, дээрэмдэх гэмт хэрэг гардагтай холбогдуулан Та аль болохоор хүүхдээ ганцааранг нь гаргахгүй байх
  • Хэрвээ танайх нохой тэжээдэг бол нохойгоо хамгаалалтын хошуувч, уяатай авч гарах, хүүхэд урж гэмтээхгүй байх бүх талын арга хэмжээг заавал авах
  • Таны ойр орчинд болон байр, орц, гудамж, хөрш айлд хүүхдийн эрхийг зөрчиж байгаа, байнга хүүхдээ зодож цохидог хүмүүсийн талаар мөн хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдийн талаар мэдээллийг Цагдаагийн байгууллагын 102, 96549395, 94301666, 89535007, 93022570, 70122602, Хүүхдийн төлөө үндэсний газрын 108 дугаарын утаснуудад яаралтай мэдэгдэж байхыг зөвлөж байна гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bayan 2015-06-10 06:52:55
    Сургуулиуд дээр зуны амралтын цагаар хүүхдийг хөгжүүлэх, байгаль орчныг судлах, хамгаалах чиглэлээр соёл, олон нийтийн ажлууд явуулбал хамгийн үр дүнтэй байна
    202.179.28.77
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол хүн 2015-06-10 04:09:07
    Хүүхдээ хянах гэнэ, хүүхэд нь хянуулахгүй гээд зүтгэчихвэл дарамтлаад байдаг хүчирхийлэл болчих юм биш үү.
    203.194.114.151
    Мэдэгдсэн Хариулах