Иргэд цахилгааны төлбөрөө өндөр тарифаар төлдөг
Нийслэлийн гэр хорооллын иргэдээс цахилгааны төлбөртэй холбоотой өргөдөл гомдлууд ихээр ирж буйтай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нөхцөл байдлыг судалсан байна. 

Уг ажлын хүрээнд ШӨХТГ-ын дарга, албан хаагчид нийслэлийн гэр хорооллын хороодоор  явж иргэдтэй уулзалт хийхэд нэг хашаанд ах дүү хамаатан саднаараа гурваас таван айл амьдран суудаг бөгөөд хашааны эзэн айлын нэр дээр цахилгааны тоолуур байдаг аж. Иймд нэг хашаанд байдаг айлуудын цахилгааны төлбөр 150 квт-аас дээш гардаг, өдөр шөнийн тарифаар ялгаж боддоггүйгээс илүү төлбөр төлдөг, битүү хайрцаг дотор таваас зургаан айлын тоолуурыг түгждэгээс хяналт тавих боломжгүй  зэрэг зөрчлүүд маш ихээр гардаг ажээ. 

Мөн дахин төлөвлөлтөд хамрагдсан айл өрхүүдийн хувьд уг төлөвлөлтөөс болж амьдрах орчин нөхцөлөө сайжруулж болохгүй нөхцөл байдал үүсээд байгаа тухай гомдлыг ихээр тавьж байлаа. Учир нь дахин төлөвлөлтөд одоогоос хоёр жилийн өмнө орсон хэдий ч өнөөдрийг болтол байшингийн сууриа ч ухаагүй байгаа нь тэр бүсэд амьдран сууж буй айл өрхүүдэд тодорхойгүй байдал үүсэж, итгэл алдарч байгаагаа хэлж байлаа. Тийм учраас гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг шалгаж өгөхийг ШӨХТГ-аас хүсжээ.

Өөр нэг томоохон асуудал бол иргэдийн аюулгүй, тайван оршин суух нөхцөл байдалд аюул үүсгэх болсон эзэнгүй, тэнэмэл нохойг устгах, хог хаягдлыг тээвэрлэх үйл ажиллагаа болон зарим худаг усны эрүүл ахуйн асуудалд анхаарлаа хандуулж  шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдөл гомдлыг ШӨХТГ-ын улсын байцаагч нарт өгчээ.

Дээрх асуудлуудыг хянан шалгах, иргэдийн өргөдөл гомдлыг барагдуулах зорилгоор ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан гэр хорооллын цахилгаан төлбөр, дахин төлөвлөлт, хог хаягдлын менежментийн асуудлаар хяналт шалгалтын гурван ажлын хэсэг байгуулж ажилд нь оруулсан байна.
Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-06-11 00:37:11
    Тоолуурын баталгаажуулахдаа үнэн хийдэг болуу энэ нь олон улсын стандартад нийцэж байгаа бол уу
    112.72.13.48
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-06-10 06:52:05
    СӨХ гэж бас хязгааргүй эрх мэдэлтэй, байнга үнэ хөлсөө нэмдэг байгууллага байна. СӨХ-ийн талаарх гомдолыг шударга өрсөлдөөний газар хүлээж авдаггүй юм байна лээ...
    202.170.94.90
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-06-10 03:23:10
    Гэр хороолол л гэх Юм орон сууцны хэрэглэгчид ч гэсэн адилхан шvv
    112.72.13.120
    Мэдэгдсэн Хариулах