"С САЙН" ХХК-ийн удирдлагуудыг 9 саяын торгууль "айлгаж" хүчрэх үү
Дэлхийн брэндээр монголчууддаа гоёж байгаагаа гайхуулдаг "S.Outlet's" дэлгvvрийн эзэд урсгал нь татраад олон жилийн нvvрийг vдэж буй Сэлбэ голын улаан голыг таслахаар шийдэв бололтой. Тодруулбал, тэд Сэлбэ голын эргийг ашиглаж Сэлбийн эргийг тvрээд зогсохгvй, гол дээр нь шороо асгаж, хашаагаа томруулсаар байна.

Эндхийн оршин суугчид байгаль орчноо vл тоомсорлосон энэхvv vйлдлийг эсэргvvцэн, гомдол гаргасан ч асуудлыг шийдвэрлэж чадалгvй, өдийг хvрчээ. Нэгэн цагт Сэлбэ гол цагтаа эргээ халин урсдаг байсан тухай дурсан санааширдаг нийслэлчvvд урсацыг нь сайжруулах төслийн тухай ч бас хожим тvvх болгон ярих л vлдэв бололтой. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан С.Батболдын санаачилгаар “Сэлбэ голын урсацыг нэмэгдvvлэх, орчныг тохижуулах” төслийн хvрээнд өнгө төрхийг нь өөрчлөхийн сацуу голоо аврахаар бvтээн байгуулалтын ажлыг одоогоос дөрвөн жилийн өмнө өрнvvлсэн билээ. Тухайн vед Сэлбэ голын эрэг дээгvvр өдөржин, шөнөжин машин холхилдож, ажлын хувцсаар жигдэрсэн хvмvvс бужигналдан, тун сvрхий бvтээн байгуулалт өрнvvлсэн. Гэвч тэд 350 метр газрыг чvй ай тохижуулаад, хаашаа ч юм, арилаад өгсөн юм.

Тэд vvнийгээ 8.9 тэрбум төгрөг шаардлагатай төсөлд нийслэл болон дvvргийн төсвөөс 2 тэрбум төгрөг гаргаж өгсөн гэсэн шалтгаанаар цэвэрхээн тайлбарлачихсан гэж байгаа. Ийнхvv хоёр тэрбум төгрөгөөр “наргисан” уг төслийг зогсоомогц хувийн хэвшлийнхэн ч урай хашхираад л, дураараа дургиж эхлэв. Уг нь vерийн хамгаалалтын зурвасаас 10 метр зайд барилга барьж болохгvй гэсэн хууль тогтоомжийг нийслэл төдийгvй Монгол Улс даяараа мөрддөг. Гэтэл "S.Outlet's" хэмээх хувийн дэлгvvрийн эзэд Сэлбэ гол дотор дур мэдэн шороо асгаж, далан босгожээ. Энэ талаар НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Сайнбаяраас тодруулахад “"С.Сайн" ХХК Сэлбэ гол дотор дур мэдэн шороо асгаж, далан босгосон. Тухайн компанийг зөвшөөрлийн бичиг баримтаа авч ирж vзvvлэхийг vvрэг болгосон боловч тэд одоогоор бидэнд юу ч авч ирж vзvvлээгvй байна. Тэгэхээр тэдэнд холбогдох байгууллагуудаас авсан ямар ч зөвшөөрөл байхгvй гэдэг нь тодорхой. Ер нь vерийн хамгаалалтын далан босгохын тулд усны барилга, байгууламж гэдгээрээ заавал холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэтэл бичиг баримт дутуу, гэрчилгээгээ сунгуулах гээд өгчихсөн гэх нэрийдлээр зөвхөн менежер нь л ирж уулзсан” гэсэн хариулт өгсөн юм.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан “С.Сайн" ХХК-ийн удирдлагуудад дахин албан шаардлага хvргvvлэхээр зэхэж байгаа аж. Уг албан шаардлагын дагуу тухайн барилгын компанид барьсан далангаа буулгах учиртай. Харин уг шаардлагыг биелvvлээгvй тохиолдолд Усны тухай хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль буюу гурван сая 840 мянган төгрөгөөс 9 сая 600 мянган төгрөгийн торгууль ноогдуулах учиртай. Гэвч дур зоргоороо аашилдгаа аашилж, тодорхой хөрөнгө заран, Сэлбэ гол дээр шороо асган, барилгын ажил эхлvvлсэн “С.Сайн" ХХК-ийн тvнтгэр халаастай удирдлагуудыг арван сая ч хvрэхгvй төгрөгийн торгууль “айлгаж” чадах юм болов уу даа.
Өглөөний сонин
Ц.Баттуяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ard 2015-06-10 03:06:52
    одоо л мэдээ юу даа. тэр ч арга хэмжээ болж чадахгүй байхаа ХЗХ хоршоо шиг үндсээр нь самарч байж л зогсох байна. тэгж үз дээ. ҮЗээд алд даа.
    203.194.114.160
    Мэдэгдсэн Хариулах
  • Otgoo 2015-06-10 03:06:39
    За ингээд хот газарт газар газрын цагаачид суурьшсан гэдэг нь харагдаж байгаа биз. Аймаг орон нутагт болхоор тийм хөдөлгөөн иймч төрийн бус байгууллага гэдэг. ...
    103.9.90.140
    Мэдэгдсэн Хариулах