Япон хүн бэлдэж байгаа учир бага сургуулийн багш нар нь хамгийн өндөр цалинтай байдаг
Сүүлийн жилүүдэд боловсролын чанарын асуудлаар олон хүмүүс санаа бодлоо хэлж, шүүмжилдэг болсон. Боловсролын салбарын хоцрогдсон тогтолцоог халж шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байгааг шат шатандаа хүлээн зөвшөөрч эхэлсэн. Хамгийн наад захын жишээ гэхэд л  багш төвтэй сургалтын тогтолцооноос салж сурагч төвтэй тогтолцоонд шилжиж эхлээд байгаа. Гэхдээ энэ бүхэнд саад болж буй нэг хүчин зүйл бол боловсролын салбарт ажиллаж буй багш нарын цалин хангамжийн асуудал юм. Манай багш нарын цалин бага байдгаас сургалтын чанар муу гэж үзэх эцэг эхчүүд цөөнгүй. Түүнчлэн зарим хэсэг нь багш нарын цалин хувийн байгууллагад ажилладаг жирийн нэг ажилтны хажууд хамаагүй их гэх нэгэн ч бас байдаг.

Ямартай ч өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд боловсролын салбараа  чухалчлан авч үзэж бүх талаар нь дэмждэг байна. Үүний хамгийн тод жишээ бол Япон улс юм. Тэнд ажиллаж буй багш нарын хувьд маш өндөр мэдлэг, боловсролтой, ур чадвартай байдаг аж. Тиймдээ ч харьцангуй өндөр цалинтай байдаг байна. Ялангуяа тус улсын бага сургуулийн багш нарын цалин маш өндөр буюу 3000-6500 ам.долларын цалинтай байдаг . Харин энэ талаараа өөрсдөө бид Япон хүмүүсийг бэлдэж байгаа болохоор ийм цалин авдаг хэмээн хэлдэг байна. Иймээс ч Японд багшийн мэргэжлийн төлөө хамгийн сурлага сайтай, шилдэг хүүхдүүд өрсөлдөж, маш хатуу шалгуураар багшийн сургуульд элсэн ордог  аж. Тийм ч учраас багш болохоор зорьсон оюутан муу суралцана гэж байхгvй. Сургуулиа тєгссєн хойно муу багш болно гэсэн ойлголт байдаггүй байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол 2014-06-05 09:28:04
    Гантөмөр сайд японд төгссөн хүнийг их ойшоодог гэсэн. Энэ чинь японы сургалыг дээдэлдэг гэсэн үг. Тэгвэл ядаж хүүхдээ хүн хийж байгаа энэ сургалтын системийг нь дэмжиж монголынхоо сургалтын хөтөлбөрт ёс зүйн хичээлийг нас насанд нь тохируулсан хөтөлбөрөөр
  • kalki 2014-06-05 04:55:20
    hunziin surgaali ugaasaa orchin uyed muuhai. adas deedsee hundeldeg bailaa gehed ted nar n muuhai deerelhuu, hun muutai handdag. manaid tohirohgui. humuus er n yamar sain bish. bugd adil tegsh baisna n deer. hen ch heniig ch darlahgui
  • Бас нэг ээж 2014-06-05 02:33:10
    Японы бага сургуульд хичээл нь цөөн цагаар ордог. Даалгавар бага өгдөг. Хүүхдийг төлөвшүүлэх, нийгэмшүүлэхэд илүү анхаарал тавьж ажилладаг юм билээ. Нийгмийн зөв хүн болгон төлөвшүүлсний дараа харин дунд сургуулиас нь эхлээд хичээл номоор нүдэж өгдөг. Энэ
  • Japan 2014-06-05 01:32:19
    Японы хүмүүсийн харилцааны ёс зүйн хэм хэмжээ нь үндэсний уламжлалд суурилсан Гири хэмээх заншилтай. Энэ нь товчоор хэлбэл, ахас дээдэс, дарга удирдлагаа хүндлэх, захирах захирагдах хатуу ёс жаяг, хамтач зан чанар, бусдад саад болохгүй байх г.м. монголчуу
  • Eej 2014-06-05 01:26:09
    Yaponii baga surguuli humuujil tal deer mash sain anhaardag.6jil yas humuujuuleed surah arga bariliig ni zaagaad ugnu duu.