Англи болон монгол хэл дээрх төслийг харьцуулан шалгаж байна

Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээг байгуулах асуудлаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах Улсын Их Хурлын ажлын хэсэг хуралдаж, дэд ажлын хэсгийн ажлын явцыг сонслоо. 

Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон бусад дагалдах гэрээний англи хэл дээрх төслийг Засгийн газраас Ажлын хэсэгт 6 дугаар сарын 5-нд хүргүүлсэн байна. Ажлын хэсэгт ажилллаж байгаа хуульчид гэрээний англи болон монгол хэл дээрх төслийг харьцуулан шалгаж байна. Англи болон монгол хэл дээрх төсөлд маш их зөрүү гарч байгаа учир гадаад хэргийн яам уруу шилжүүлж албан ёсны орчуулга хийлгэх нь зүйтэй гэж үзжээ.

Мөн Засгийн газраас Энержи Ресурс ХХК болон Чайна Шенхуа Энержи компанийн хооронд байгуулах “Хамтарсан компани байгуулах гэрээ”, Энержи Ресурс болон Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хооронд байгуулах “Эрх үүрэг шилжүүлэх гэрээ”-ний төслүүдийг Ажлын хэсэгт хүргүүлээгүй, хүлээгдэж байгаа болно.                                               

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.