Банкуудын балгийг ухаж гаргаасай
Иргэдийн өдөр тутамдаа харилцаж, тэр тоолондоо их бага хэмжээгээр мөнгөө “сэгсрүүлж” байдаг газар бол банк. Банк хооронд гүйлгээ хийсний төлөө 300-500 төгрөг авна. Бэлэн мөнгөний машинаас мөнгө авахдаа шимтгэл төлнө. Зээл авахад элдэв янзын шимтгэл, баримтын үнэ гээд л хураана. Иргэдээс яаж мөнгө татах боломж байна, тэр болгоныг үлдээлгүй ашиглаж байгаа. Өнөөдөр орон сууцны зээл авч байгаа хүмүүс машш их байна. Гэтэл эргэн төлөлтийн жилдээ хүүгээ  хуваагаад сар бүр тэнцүү хүү төлөх ёстой байтал банкууд улаан цагаан луйвар хийж байна. Тэдний эхний жилд зөвхөн хүүгээ авч байгаа. Тэр хугацаанд үндсэн мөнгөнөөс хасагдахгүй.
 
Зарим нь бүр эхний жилд үндсэн мөнгөнөөс ямар нэг хэмжээгээр хасах боломжгүй байхаар ч гэрээ хийж байна. Энэ мэтээр арилжааны банкууд иргэдийг хэтэрхий их шулж, мөлжиж байна. Азаар ойрын үед ШӨХТГ-аас банкуудыг шалгаж, хууль зөрчсөн үйлдлээ таслан зогсоох шаардлага хүргүүлээд байгаа. ШӨХТГ-т иргэдээс арилжааны банкууд хууль бусаар хураамж, шимтгэл аваад байна гэсэн гомдол ирсэний дагуу шалгахад хоёр ч хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн нь илэрсэн гэдгийг удирдлагууд нь мэдэгдсэн.
 
Тиймээс нэр бүхий 13 банкинд холбогдох албан шаардлагыг хүргуүлсэн аж. Арилжааны банкууд зээлийн шимтгэлийг зээл олгосноос гарч буй зардал гэж тайлбарладаг. Гэвч зээл олгохтой холбогдуулан гарах зардалтай харьцуулж бодоход хэтэрхий өндөр тогтоогдсон гэдэг нь илэрсэн байна. Мөн гэрээний харьцаанд оролцогчдын эрх тэгш байдал, зарчмыг зөрчиж байгаа бөгөөд зээлдэгчийн эрхийг дордуулсан гэж үзэх үндэслэлтэй байгаа аж. Тиймээс энэ мэт хууль бус үйлдлийг нь таслан зогсоох талаас нь ажиллаж эхлээд байгаа нь сайшаалтай.
 
Хэрвээ банкууд ШӨХТГ-ын шаардлагыг биелүүлбэл шимтгэл болон хураамж нэрээр иргэдээс мөнгө авахаа болино гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Сайхан мэдээ биш гэж үү. Бараг ганц хуудас цаас гаргаж өгчихөөд 100 төгрөг хураах гээд байдаг банкууд одоо ном журмынхаа дагуу ажиллах байх гэж найдаж байна. Хэрвээ шаардлагын дагуу ажиллавал долдугаар сарын эхээр бид банкаар үйлчлүүлж, зээл авсаныхаа төлөө хэт өндөр шимтгэл төлөхгүй болох нь байна. Гэхдээ тэр хооронд шүүх энэ тэр гээд бөөн асуудал гарч таараа. Зүгээр олж байсан асар их ашгаа яасан гэж зүгээр л тавиад туучихав гэж, банкны удирдлагууд. Тэгэхээр энэ зунжингаа ч маргаан болж байж магадгүй.
 
За тэр нь ч яахав. Эцсийн дүндээ элдэв шимтгэл авах байдал зогсч л байвал аятай юу. Түүнээс гадна ШӨХТГ-ын дарга О.Магнай “Арилжааны банкуудын тайланг харахад, томоохон нэр бүхий банкуудын нийт орлогын 70 хувь нь валютын ханшийн зөрүүн дээрээс олсон гэсэн статистик тоо баримт гарсан. Энэ нь валютын ханшийг урьдчилан мэдэж байсан байх магадлал өндөр байгаа. Үүнийг шалгаж байна. Хуйвалдааны аргаар магадгүй их хэмжээний ашиг олсон бол хариуцлага тооцно” хэмээн ярьсан. Хэрвээ үнэн гэдэг нь тогтоогдвол ноцтой хэрэг явдал үүсэх нь тодорхой.
 
О.Магнай дарга явцын дундаас шалгалтаа зогсоочихгүй л бол банкуудын балаг дуусахгүй. Орон сууцны ам.метрийн асуудлыг эрчимтэй гаргаж ирсэнийхээ дараа тэгсхийгээд бараг больсон. Тийм зүйл болчихгүй бол банкуудыг сайтар шалгаж, хууль зөрчсөн үйлдлүүдийг нь таслан зогсоогоосой билээ. Зөвхөн “Капитал” банктай холбоотой элдэв хэл ам, хууль бус үйлдлүүд гэхэд л барагдахгүй. Харин О.Магнай дарга хаа хүртэл явах нь вэ гэдэг л сонин байна. Нэгэнт эхэлснийх иргэдийнхээ эрх ашгийн төлөө тултал ажиллаасай билээ.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2014-06-18 03:35:51
    Банкууд чинжүүдтэй үгсэн хуйвалдаг нь үнэн шүү Бас валютын зөрөөнөөс их мөнгө иддэг нь ч үнэн Мөн долларыг 2 өөр янзын ханшаар солидог нь үнэн шүү 50 100 тын доллар нэг өөр ханштай задгай доллар бас нэг ханнштай ийм юм зөвхөн Монголд л байдаг ер энэ банку
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • durakuud 2014-06-05 15:15:24
    Bankuudaaraa oroldvol tsalin chini jorlongiin tsaas ch avch dunguhgui bolno shuu
    103.26.193.25
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-06-05 14:15:40
    Bankuud ard tumneesee baga ch gesen bainga mungu avch baigaag zogsooh heregtei baina Uund: 1. Tuhain uilchluulegch uuriinhee dansnaas uuriinhee dans ruu mungu shiljuulehed shimtgel avch baina. Minii dansyg hutulsnii tuluu sar bur mungu avdag 2
    202.179.27.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-06-05 14:04:41
    Banjuudyg sain shalgah heregtei. Hed heden zurchluud bankuudad baina. UUND : 1. Tuhain bankind dansaa bairshuulsan baiguullaga ter bankind dans hutulsnii shimtgeliig tulsuur baihad ter bank irgedees davhar mungu avch baigaag zogsooh
    202.179.27.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Гомдол 2014-06-05 12:13:51
    Улаанбаатар банкнаас хээл аваад гэрээний дагуу хуу маань 18 хувь руу шилжсэн. Уугна би байрны зээлийнхээ 30 хувиа толсон дээрээс гь сарын орлого маана 2.5 сая учир 63 сая тогрог авахад хангалттай хурэх байтал 8 хувьд шилжуулээгуйгээр барахгуй хууний шимтг
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2014-06-05 11:50:13
    Банкны очер гэж там мөнгө хадгалуулаад авахдаа шилжүүлэхдээ өөрөө мөнгө төлнө карт нь 0% тэй ёстой хэрэг алгаа Магнай даргаа үүнийг сайн шалгуулаачээ арай дэндүү
    202.21.106.108
    Мэдэгдсэн Хариулах
  • honest 2014-06-05 07:07:12
    Huuhdiinhee 20000-iig avah geed Turiin bankin deer ochson chini 18700 tugrug olgoj baih yum. 1300 tugrugiin huraamj avdag bolson yum uu ene bank chini ??? Bas tsaling byren uguhgyi heden myangan tugrug dutuu uguud baih yum.! Ene yamar uchirtai yum boloo ?
    202.21.125.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Б.Энхжаргал 2014-06-05 06:13:15
    banknii zeeliin tolboriin graphic harahad ehnii ued dan huu tolj bna, undsen tolobroosoo tologdoogui bdg. Ene yamar uchirtai bdiin boloo, Magnaid amjilt husie!!! ug ni irgediinhee toloo zov sanaachilguud gargaad temtsej bgaa ni zov l bna.
    202.179.11.70
    Мэдэгдсэн Хариулах
  • g 2014-06-05 04:51:59
    124 say tug iig 24 sariin hugatshaatai 1.6 huviin huutei zeel avahad 286.0 say bolj bna Magnai bankuudad sain hynalt hiimeer bn
    202.179.20.246
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2014-06-05 04:01:09
    Банкнаас зээл авахад амар л даа гэхдээ бид сар бүр авсан мөнгөнийхөө хүүг төлж байгаа мөртлөө бэлэн мөнгө гаргасан гээд өөрийнхөө зээлж авсан мөнгөнөөс татвар төлдгийг гайхаж байна тодруулж өгөөрэй
    202.70.34.234
    Мэдэгдсэн Хариулах
  • сандаг 2014-06-05 03:50:33
    банкууд иргэдийн хувь хадгаламжийн хүүгээс маш их ашиг олдог ш дээ тэд сар бүр хүүг бодож олголгүй жилийн эцэст байгаа үлдэгдэлээр нь жилд 1 удаа хүү боддог үүний зөрүүг нэг тооцоод үзээрэй шалгалт хийхдээ бас л харлаган судалгаагүй хийж дээ
    103.26.193.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-06-05 03:25:19
    Банк бизнесийн байгууллага учраас шимтгэл хураамж авч ажиллах нь зүй ёсны хэрэг юм. Зах зээлийн нийгэмд үнэгүй юм гэж байдаггүй шүү дэ, Банк бол төрийн байгууллага шиг иргэдийн татварын мөнгөөр амьдардаг байгууллага биш өөрөө орлого олж өөр өөрийгөө авч я
    202.131.225.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Анхаарна уу 2014-06-05 03:10:10
    банкны зээлийн эдийн засагч нар гэж хахууль харсан хөдөлж ядсан юмнууд байнааа, зээл хөөцөлдөхөд хүндрэл учирдагийн 1 гай нь эдийн засагч нар нь өөрийнхөө хувийг авахгүй бол хөдлөхгүй байгаад байна шүүү
    103.9.90.98
    Мэдэгдсэн Хариулах
  • deer durdsanchilan 2014-06-05 03:00:40
    banknii zeeliin tolboriin graphic harahad ehnii ued dan huu tolj bna, undsen tolobroosoo tologdoogui bdg. Asuuhaar manai programiin bodolt geh uhaanii tailbar ogch bsan. Ene yamar uchirtai bdiin boloo, Magnaid amjilt husie!!! ug ni irgediinhee toloo zov
    202.70.40.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Maanag Magnai 2014-06-05 01:28:14
    Mobicom Magnai = Bank Magnai; Gar utasnii tulburiig secundeer tootsdog bolgosonoos bol tulbur ni nemegdseniig martsan baih l daa humuus. Banknii asuudal bas l yag iim bolno.
    27.123.214.117
    Мэдэгдсэн Хариулах