М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүлсээр байна
“World masters-ын дараа Жүдо бөхийн дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ. Эмэгтэйчүүдийн -48 кг жинд МУГТ, Дэлхийн аварга М.Уранцэцэг 3378 оноогоор Дэлхийн чансааг тэргүүлж байна. 

Тэрбээр “World masters”-т түрүүлж, Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэнээр жингийнхээ бусад өрсөлдөгчдөөс 1000 гаруй оноогоор тасарсан үзүүлэлттэйгээр чансааг тэргүүлж байгаа юм.

Түүний араас: Бээжингийн олимпийн хүрэл медальт Паула Парето 2225, Лондонгийн олимпийн хүрэл медальт Эва Церновский 1909, Лондонгийн олимпийн аварга Сара Менезес 1835, 2014 оны Челябинсктийн Дэлхийн аварга Кондо Ами 1832 оноогоор тус тус удаалж байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батаа 2015-06-09 04:01:08
    Чанга аа, чанга чанга.
    112.72.13.215
    Мэдэгдсэн Хариулах