Петровис компанийн шахатуунд асуудал үүссэн үү

 
Саяхнаас фейсбүүк хуудсаар Петровисийн чанаргүй шатахуун хэрэглэснээс болоод автомашины бензин насост доголдол гарч, эвдрэл үүсч байна гэх мэдээлэл ихээр цацагдах боллоо. Энэ доголдол нь ихэвчлэн Петровис компаниас шатахуунаа авдаг автомашинууд дээр илэрч байгаа аж. Тиймээс Петровисоос өөр компаниас шатахуун аваад үзэхийг  автомашин нь доголдоод байгаа жолооч нар бусад жолооч нарт зөвлөж байсан юм.
 
Энэ талаар Петровис компанийн Чанар технологийн ахлах мэргэжилтэн Д.Буянбатаас тодруулахад “Манай компанид энэ төрлийн гомдол ирсний дагуу шалгалт, шинжилгээг хийсэн. Шатахууны хувьд Монгол Улсын стандарт шаардлагыг бүрэн хангаж байгаа юм. Иргэд яагаад ийм гомдол гаргаад байгааг ойлгохгүй байна” гэсэн юм.
 
Гэвч иргэд Петровис компанийн шатахуун чанаргүй байна гэдэгтээ бүрэн эвлэрээд байгаа бололтой. “Петровисоос А-92 шатахуун хийсний дараа машин хүчгүй болох, цагаан гол дугарах гэх мэт зүйл 3-4 удаа ажиглагдсан, өнөөдөр очоод авсан ч энэ байдал давтагдах л болно. Петровисийн шатахууны октаны тоог шалгаж үзэх хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа юм. Мөн тус компанийн борлуулж буй “Нано шатахуун”-аас болоод олон ч иргэн засварын газрыг зорих боллоо гэж цахим хуудсаар мэдээлсээр байгаа билээ.  
 
Уг нь манай шатахуун импортлогч компаниуд бүгд нэг дороос шатахуунаа авдаг гэж мэдэгдсэн. Гэтэл Петровис компанийн шатахуун яагаад асуудал үүсгээд байна вэ. Энэ асуудлыг албаныхан шалгаж тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй байх. Үгүй бол иргэд эд хөрөнгөөрөө хохирсоор байна шүү дээ.
 
Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мөнхтүвшин 2014-06-26 03:33:08
    Энэ заваан газраас битгий бензин аваарай. Эндээс Бензин аваад насос эвдэрсэн очоод баримтаа шалгахад бас дутуу шахсан байсан. Эднийхийг сайн шалгах хэрэгтэй
  • Болдооооо 2014-06-11 04:55:29
    би бас хохирогч болоод суууж байна да. бензин насос будааа. өнөөх нь MONNIS-д арай даварсан үнэтэй байна
  • Davaa 2014-06-06 13:44:30
    bi sayahan binzen avsan. mashin huchgui bolchihson sanagdaad gaihaad haluunaas bolood ingeed baigaa yum bolovuu geed enhertee yriad baij baisan. tegsen uneheer l asuudaltai bgaa yum bna daa. olon hunii binzen nasos ni gemtchihlee geed bsan. petrovis uunde
  • Gaaghu 2014-06-05 20:57:47
    Oyungerliin shatahuuniig buu heregle
  • mashin 2014-06-05 14:35:18
    muusain duraaknuudaas bolood mashin evdereed bh yumaa ter magnai nohor haan yvnaa iim l yumaa shalgan uhan gej yvmaar yum
  • bar 2014-06-05 14:05:10
    Петровисийн шатахууны октаны тоог шалгаж үзэх хэрэгтэй.
  • a 2014-06-05 14:00:32
    bizin nasos shatsan. salgahad gemgui l bh Pitrovisiin binziin dandaa awdgiin
  • hi 2014-06-05 10:21:05
    ugui neeree sayhan mashin huchgui bolood l ehelsen shuu tuhain yedee uchiriin oloogui. benzinees bolsiib bolovuu?
  • a 2014-06-05 09:23:51
    UGluu ni petrovisees shatahuun hiigeel ajliin gadaa irj zogsood hudluhud benzin nasos shatchlaa. Zasvariin gazar iim gemtel 2 udriin dotor genet olnooroo ireh bolson petrovisiin benzin hiisen u gej asuuj bhiin
  • zochin 2014-06-05 09:16:50
    Pitrovisiin zarj baigaa nano n doroo duusdag, hurdan shatalttai binzen bainalee. 6 L binzend 60 km yavdag bol pitrovisiin nano hiigeed 55 km hurehgui bainlee, shalgaad uzee.
  • irgen 2014-06-05 08:26:41
    petrovis-s ali hediine tatgalzsooon
  • zochin 2014-06-05 08:20:56
    USTAI HOLIOD BAIGAA YM BISHUU USTAI HOLIWOL MEDEEJ MASHIND GEMTEL UCHRUULNA
  • javhaa 2014-06-05 01:55:09
    зарим улс орон гаднаас үнэтэй авсан түлшээ иргэдэд хямдаар зардаг тэр хоёрын хоорондох зөрүүг улс нь сангаасаа гаргаж нөхөөж байдаг ингэснээрээ бусад бараа бүтээгдэхүүнээ өсгөхгүй ард ирэдээ бодолцдог гэтэл манайд яасан энэ үгээрээ би бензин импортолдог к
  • зөв санал 2014-06-05 01:47:23
    ПЕТРОВИСООС ШАТХУУН БИТГИЙ АВ ДУТУУ ШАХДАГ ЧАНАР МУУ
  • болд 2014-06-05 00:57:35
    Энэ үнэн Петровисоос А-92 шатахуун хийсний дараа машин хүчгүй болох, цагаан гол дугарах гэх мэт зүйл 3-4 удаа ажиглагдсан, өнөөдөр очоод авсан ч энэ байдал давтагдах л болно. Петровисийн шатахууны октаны тоог шалгаж үзэх хэрэгтэй.
  • zochin 2014-06-05 00:51:14
    shatahuun savand udsanaar oktanii chanar bagasdag yum bna lee