Энэ зун дэлхийн анхаарал Монголоос салахгүй
2014 оны зун монголчуудын хувьд тун ч чухал, “түүхэнд үлдэх” гэж нэрлэсэн ч буруудахааргүй эргэлтийн үе болох ёстой байжээ. Зун болохоор төрийн алба эзгүйрч, сайд дарга, эрхэм гишүүд нь хөдөө гараад алга болчихдог байдал өмнөх жилүүдэд жишиг болоод байсан бол энэ жил ингэх зав гарахгүй нь. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн сарын 23, 24-ний өдрүүдэд Шанхайд болсон Азийн орнуудын харилцан итгэлцлийг баталгаажуулах дөрөв дэх удаагийн чуулганд оролцох үедээ энэ зун Улаанбаатарт айлчлахыг хоёр хөршийн тэргүүнүүдэд тавин нааштай хариу авсан юм. Дэлхийн хүчирхэг хоёр гүрний удирдагч манай улсад айлчилснаар дэлхий нийтийн анхаарал манай улсыг чиглэх бөгөөд бид энэ боломжоо ашиглан хоёр хөрштэйгөө хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах өргөн боломж нээгдэх юм. ОХУ Ази тив рүү худалдааныхаа урсгалыг чиглүүлсэн явдал бидэнд энэ боломжийг олгож байна.
 
Энэ жил Монгол, БНХАУ хоёр улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг хамтын ажиллагааны Гэрээ байгуулсны 20 жилийн ой тохиож байгаа бол ирэх наймдугаар сард Халх голын түүхт ялалтын 75 жилийн ой болно. Эдгээр үйл явдлуудад төрийн тэргүүнүүд хүрэлцэн ирэх боломжтой гэдгээ илэрхийлчихсэн байгаа. Тэгвэл үүнээс нэг асуудал нь В.Путин, Ши Жинпин хоёрыг зэрэг Улаанбаатарт айлчлуулж, гурван талт уулзалт хийх саналыг тавьсан явдал юм. Манай улс хоёр хөрштэйгөө ажил хэргийн уулзалтуудыг хийж, худалдаа эдийн засгийн харилцаагаа өргөжүүлсээр байгаа ч тус тусдаа ярьдаг учраас төдийлөн үр ашгаа өгч байсан удаагүй. Тэгээд ч ОХУ худалдааны гол түншээрээ Европыг сонгож, тийшээ хамаг анхаарлаа хандуулж байсан учир ийм боломж гараагүй. Энэ нь БНХАУ жил ирэх тусам өсөн томорч, АНУ БНХАУ- ын эрчим хүчний хэрэглээг хязгаарлах, эх үүсвэрийг нь таслах далд бодлогыг явуулж байсантай зарим талаар агаар нэг байсан биз. Харин Умард Атлантын цэргийн эвсэл, Европын холбоо дорно зүг оросуудын таамаглаж байснаас илүү эрчтэй түрэн орж ирсэн явдал ОХУ-ын хувьд БНХАУ-ыг илүү чухал болголоо. Баавгай луутай хэтэрхий дотносч болохгүйгээ мэднэ. Луу ч мөн адил.
 
Тэгэхээр хоёр улсын дунд орших Монгол Улсын ач холбогдол төдий чинээ өсөх юм. Бид “жийргэвч”-ийн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ хоёр гүрнийг хооронд холбох зарчмаар хамтран ажиллах өргөн бололцоо нээгдэж байна. ОХУ, Монгол, БНХАУ бол мөнхийн хөршүүд. Бид хүссэн ч эс хүссэн ч зэрэгцэн орших хувьтай, бие биеэсээ хамааралтай. Тиймээс нөхцөл байдал өнөөдрийнх шиг ийм онцгой болсон нөхцөлд хоёр хөрштэйгөө илүү нягт харилцаж хамтдаа хөгжих таатай боломж гарч байна.

Украины хямралын нөлөөгөөр дэлхийн олон орны гадаад бодлогод өөрчлөлт орж эхэлсэн. АНУ, Европын холбоо тэргүүтнүүд нэг талд, БРИКС-ийн орнууд буюу ОХУ, БНХАУ, ӨАБНУ, Бразиль тэргүүтэй Өмнөд Америкийн орнууд нөгөө талд гарсан нь өнгөрсөн гуравдугаар сарын 30-ны өдөр болсон НҮБ-ын чуулганы үеэр тод харагдсан билээ. Энэ өдөр Крымд явагдсан санал асуулгыг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар санал хураалт явуулсан бөгөөд чуулганд 193 орны төлөөлөгч ирснээс 100 нь Москваг буруутгаж, 11 улс дэмжсэн юм. 58 орон түдгэлзэж, 24 орон санал асуулгад оролцохоос татгалзсан. Манай улс түдгэлзсэн санал өгсөн бөгөөд үүнээс хойш баруун орнууд ОХУ-ыг “улайм цайм” дэмж­сэн Сири, Судан БНАСАУ, Боливи, түд­гэлзсэн Мьянмар, татгалзсан Израиль зэрэг орнуудыг нүд үзүүрлэн, ил далд байдлаар нөлөөлж эхэлсэн. Томчууд хоорондоо “ил тод” дайтахын зэрэгцээ дайсныхаа талд орсон жижигчүүдийг бас сульдуулахыг оролддогтой адилхан үйл явдал өнөөдөр өрнөж байна. Зээлжих зэрэглэл тогтоодог “Мүүдийз” зэрэг агентлагууд Монголын зээлжих зэрэглэлийг “Негатив” буюу сөрөг болгон буурууллаа. ОХУ-БНХАУ-ын хооронд бараа эргэлт хэд дахин нэмэгдэх боломжтой, манай улс тэр худалдааны хамгийн дөт зам нь болчихоод байгааг мэдсээр байж ийм дүгнэлт гаргаж байгаа нь хачин. Үнэндээ өнөөдөр улсын зээлжих зэрэглэл тогтоодог агентлагууд улс төрийн нөлөөнд өмнөхөөсөө илүү автсаҗбайна.
 
Дээр өгүүлсэн НҮБ-ын санал асуулгын хариуг хараад зарим ажиглагчид “ЗХУ-ын үед дэлхийн улс орнууд Социалист орнууд, Барууны орнууд, гуравдагч ертөнцийн орнууд буюу Ази, Африк, Латин Америк гэсэн гурван талд хуваагддаг байсан. Санал асуулгын дүнг харахад энэ үе эргээд ирсэн мэт харагдаж байна“ гэж дүгнэсэн байсан нь тийм ч оргүй зүйл биш болов уу. “Төмөр хөшиг” татагдаад эхэлчихсэн байж ч мэднэ. Хэрвээ тийм бол барууныхны нөлөө орсон “Мүүдийз”, “Стандарт энд пүүрс” зэрэг агентлагуудын таамаглалд огтхон ч итгэх хэрэггүй. Хөрөнгө оруулагчид тэдний чансааг хардаг болохоор Монголд жаахан хохиролтой л байх. Гэвч бидэнд одоо анхаарлаа хандуулах илүү чухал ажил гарч ирсэн. Энэ бол хоёр хөрштэйгөө илүү ухаалгаар нягт хамтран ажиллах явдал. Ирэх наймдугаар сард Халх голын ялалтын 75 жилийн ой болно. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд ирнэ гэдгээ мэдэгдсэн. Хойд хөршийн зарим сайтад бичсэнээр бол Н.Алтанхуяг сая ОХУ-д айлчлах үедээ санал тавьсан. Тиймээс ОХУ- БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулж тавих асуудал энэ үеэр албан ёсоор яригдах магаддалтай юм байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж Шанхайн хуралд оролцсоныхоо дараа Блүүмбергт өгсөн яридцлагадаа “Хийн хоо- лойг Монголоор дамжуулж тавибал 1000 км товчилно. Энэ нь нүүрсний хэрэглээнээс болж агаарын бохирдол хамгийн аюултай хэмжээнд очсон Улаанбаатар хотыг хийн халаалттай болгох боломж нээгдэнэ” хэмээн хэлснийг энд онцлоё. Өдий төдий хөрөнгө зараад арилгаж дийлэхгүй байгаа, ал­бан тушаалтнуудын “саалийн үнээ” болсон “утаа”-ны асуудал энэ зун байгалийн хийн хоолойн асуудалтай хамт шийдэгдэж ч мэдэх нь.
 
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Патрушев манай улсад айлчиллаа. Бидний сонирхоод байгаа төмөр замын тээвэр, байгалийн хий дамжуулах хоолой бол улс орны үндэсний аюулгүй байдалтай шууд холбогддог салбар. Тиймээс ОХУ-ын Азийн нарийн бичгийн дарга Монголд ирж байгаа нь хойд хөрш энэ асуудалд зохих хэмжээгээр анхаарал хандуулж байгаагийн илрэл, яригдаад байгаа асуудлууд талуудад харилцан ашигтайгаар шийдвэрлэгдэхийн дохио ч байж мэднэ.

Асуудал хааш ч эргэж магадгүй ийм эгзэгтэй үед одоо манай улстөрчид нам эвсэл болж талцалгүй нийтийн эрх ашгийн төлөө, улс үндэстнийхээ төлөө эв эеийг хичээж ажиллах нь тун чухал байна.
 
Монголын мэдээ
Х.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нэр 2014-06-09 06:44:20
    Мянга эсэргүүцээд авна гэвэл авч чадах 2 учраас хөрштэйгөө ухаалаг харьцах хэрэгтэй. Үхтлээ зодуулахгүй л юмсандаг. (Украйн шиг)
  • amar  2014-06-06 03:35:51
    zurh shirhiigeed l yavchlaa.. yu l tulgah bol doo...
  • зочин 2014-06-06 03:30:37
    Европ тал руугаа одоохондоо түншгүй болсон учир Путин түр зуурын тоглолт хийж монголыг өөртөө татаж байна. Орос Хятад шууд хиллэдэг улсууд юу боллоо гэж монголоор дайруулж тэр хийн хоолой татах вэ дээ. Аль Газрын тосны газар энэ асуудлыг 1998 оноос яриад
  • MONGOL hugjiliin tuluu ... 2014-06-06 01:16:57
    Orostoi oir baij Khyatadtai nairsag hariltsiya.......................Oros Khyatadaas hol yaviya geed baigaa iim hvmvvs Mongold baigaad baigaa bolohoor bid hugjij chadahgvi baina.teneg batsaan.
  • USA 2014-06-05 18:01:05
    Хэрэв хийн хоолойг монголоор дайруулах аваас Улаанбаатарын утааны асуудал, эрчим хүчний хангамжийн асуудал, Хоёр хөрштэй найрсаг харьцаанд орших 3 том асуудал шийдэгдэнэ. Үүнийг хэрэгжүүлэх аваас Ардчилсан хүчин засгийн эрхэнд орсны ач гавъяа гарна. Ма
  • zochin 2014-06-05 15:01:43
    Путин аль хэдийн "пошёл ты" гэсийн биш үү!
  • догсом 2014-06-05 13:30:12
    монголд сонголт байдаг гэхдээ адгынхыг л сонгодог
  • Нэрээ энд бичнэ үү 2014-06-05 08:30:16
    Орос, хятадаас хол яв. Ойртох бүрдээ эрх чөлөө, зан заншил, эд баялаг, нутаг уснаасаа алддаг шүү.
  • өөдрөг монгол  2014-06-05 07:44:31
    эв эеэ хичээх, хоёр хөрштэйгээ найрсаг харьцаатай байх нь улс орон оршин тогтнохын үндэс үүнээс чухал зүйл үгүй гэдгийг монголын ард түмэн мэдэж байгаа. харин бохир улс төрчид, энэ сөрөг хүчний/ МАН-ийн миний намын/ нөхөд улс төрийн хожоо хархаас өөр юм
  • Bitgii muruud 2014-06-05 07:03:13
    Bitgii muruud
  • Jk 2014-06-05 06:08:13
    Daraah uguulber bol harin undeslelgui tarhi ugaalt baina. "Энэ нь нүүрсний хэрэглээнээс болж агаарын бохирдол хамгийн аюултай хэмжээнд очсон Улаанбаатар хотыг хийн халаалттай болгох боломж нээгдэнэ” хэмээн хэлснийг энд онцлоё. Өдий төдий хөрөнгө зараад ар
  • Зочин 2014-06-05 06:04:28
    2 хөршүүд дэлхийн хэмжээний бодлого тодорхойлдог боллоо. Цаашид Орос 6 -н стантай болон Молдав,Белорус,Армен,Турк гэхчилэн эдийн засг ийн болоод улстөрийн нэгдэл үүсгээд эхэлсэн. Хятад бас эргэн тойрон хиллэдэг 14 улсуудтайгаа нэгдэл үүсгээд эхлэвэл бид я
  • Ахан дүүсээ 2014-06-05 04:51:09
    Баавгай бар хоёулаа бидэн рүү ширтчихсэн байж байна гээд л бодоочээ. Хийн хоолой манайхаар дайрлаа, бид ч байгалийн хий ашигладаг л болох байх нэг жилийн дотор ч юм уу хэд хэдэн жилийн дотор ч бйаг л да. Гэхдээ Орос нефть экспорт, байгалийн хий 2-оор бара
  • Ynshigch 2014-06-05 04:02:12
    Hiin hooloi ch tiim hyrdan ireed ashgaa ugtul mash ih zai bainaa,zaawal heregtei yumyy daa sain bod
  • Сэтгүүлчид мэдлэгтэй байх хэрэгтэй 2014-06-05 03:35:14
    Хөөрч давхиж байж хөлд нь чирэгдэж балрах вий. Өөрийн гэсэн бодолтой байр суурьтай байж ихээхэн нарийн ухаан гаргаж байж хүү шидэж бод авч магадгүй юм даа. Гэвч хийн хоолой дайрах шийд гарангуут утаа шийдэгддэг бол ч ... Үүнийг дагаад бүх л тоног төхөөрөм
  • olloo 2014-06-05 03:15:36
    Huurch, bayarlaad bh yum yu ch alga. ..
  • jade 2014-06-05 03:14:34
    Manai mongolchuud japan ah nariig harah heregtei.Minii huvd uhaantai humuus yum shig sanagdsan
  • jade 2014-06-05 02:35:55
    Amidraldaa anh udaa uls tor oilgoh gej oroldoj bauna.Bi Americad durtai. Mongoldoo durtau.It is exausting.Peace.Let 's make better world together
  • ХАРЖ Л БАЙЯ ДАА 2014-06-05 02:31:39
    юу нь ч хөөрүү нийтлэл вэ? 1 гэрээ үзэглэсэн даруй хөгжөөд ирдэг юм уу? оросын хойт ба өмнөт урсгал гэсэн 2 хийн хоолой олигтой урагшилсан юмгүй л байгаа шүү дээ тэрэн шиг энэ төсөл нь яаж ч гацах юм билээ.
  • a 2014-06-05 02:11:40
    ямар ч шалиг юм бичдийн.
  • 0 2014-06-05 02:09:35
    "ОХУ-ын Азийн нарийн бичгийн дарга" биш ээ, "ОХУ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/-ийн н/б дарга байхгүй юу!
  • уншигч 2014-06-05 02:04:05
    байгалийн хий оросоос авбал уг нь зvгээр, гэхдээ алтернатив боломж заавал бодох ёстой
  • Zochin 2014-06-05 01:41:30
    Халх голийн 75жилийн ой гэж уриа биздээ бусдаар ирхуу худлаа оорсдиигоо хооргоод батуул хятадийн илчингээс уучлалт гуйсан одоо драга ас гуйхнээ кк 2 хоршто й гэдгее одоо санбуу
  • hunnu 2014-06-05 01:35:49
    Uhsen baasny chini guih ve? Dandaa yum guij dooshoo orno...guilgachinguud...
  • Зочин 2014-06-05 01:24:14
    Эээ балай мэдрэлүүдээ зураг төсөл нь батлагдаад өнгөрөх газрын талбайг чөлөөлж байхад өмнө нт бодохгүй яаасан малнууд вэ. Монгол ингээд будаа 3 жил хямрал болно.
  • zochin 2014-06-05 01:09:44
    hiin hooloi yah ve naad 2 ih tom horshoosoo zaluusiin oron suutsnii ij buren horoolol neg negiig tuslamjaar guigaachee oor yum mongold ogt hereggui bas mongol uls bol delhiin uls toriig todorhoilohgui shuuu de tiimees ichih zovoh yumgui tuslamj gui gaach
  • Дорж 2014-06-05 00:45:04
    Зөв. Уриа.