Сонгуулийн шинэ хууль жижиг намуудыг "арчих" уу
Хаврын чуулганаар хэлэлцэгдэх асуудлын жагсаалтад нэлээд дээгүүр эрэмбэлэгдсэн Улс төрийн намуудын тухай, Улс төрийн намуудын санхүүжилтийн  тухай хуулийн төсөл өнөөдрийг болтол хэлэлцэгдсэнгүй. Учир юун гэвээс, дээрх хуулийн төслүүдэд эрх барьж үзсэн том намуудыг илт дэмжиж, жижиг гэгдэх намуудыг “арчиж хаях” зорилго бүхий заалтууд байгаа юм байна.
 
УИХ энэ долоо хоногоос Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн. Намуудын тохиролцсоноор бол энэ удаа батлагдаж гарах хууль нь олон нийтэд танигдсан улстөрчид ихтэй том намуудад илүү ашигтай болжээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар иргэд намын нэр сонгодог байсан. Саналын хуудасны дээд талд, нэр дэвшигчдийн нэрс хамгийн доод талд байдаг. Энэ нь үзэл бодол нь төлөвшиж амжаагүй залуу сонгогчид болон тэнцвэрийг чухалчилдаг сонгогчид жижиг намуудыг дугуйлж, тэдэнд боломж гаргах үүд хаалгыг нээж байлаа. Монгол хүнд аливаа зүйлсийн тэнцвэрийг нь олох байгалиас заяагдсан чанар бий. Сонгууль өгч, улс орны жолоог атгах тэр агшинд “Саналын хуудас” гэх тэр өчүүхэн жаахан цаас сонгогч хүний хувьд Парламент болж харагддаг юм. Шинээр байгуулагдах Парламент ямар байвал зүгээр вэ гэдгийг тухайн сонгогч өөрийнхөө мэдлэг боловсрол, үзэл бодлынхоо төвшинд зураглаад саналын хуудсан дээрээ буулгадаг. Монголчууд нийтээрээ олон ургальч үзэл, олон намын тогтолцоог дэмждэг, дэмжсээр ч ирсэн.
 

...Ингэж гэдсэндээ хөлөө жийлцэхийн оронд намуудад төсвөөс санхүүжилт олгохоо болих нь цаг үедээ тохирсон хамгийн зөв гарц баймаар. Монгол Улсын эдийн засаг 2016 онд сайжирчихгүй шүү дээ. Тэртэй тэргүй ядарч байхад намуудад санхүүжилт өгөх нь хөөрхөн дарамт болно. Намууд 1992 оны УИХ-ын сонгуульд 13.7 сая төгрөг, 1996 онд 209.3 сая төгрөг зарцуулж байсан бол 2000 онд 1841.8 сая төгрөг, 2004 онд 1558.4 сая төгрөг зарцуулжээ...

 
Тэр утгаараа сонгогч хүн АН, МАН-аас нэр дэвшсэн том улстөрчдийн нэрийг дугуйлсныхаа дараа “Парламентад өөр нам бас байх ёстой” гэдгийг өөрийн эрхгүй ухамсарлаж, дээрх хоёроос өөр намын нэрийг дугуйлах нь их байсан юм. Саналын хуудсаа харж байгаад, дэмжсэн хүндээ саналаа өгчихөөд, бусад намуудад ч гэсэн бага зэрэг итгэл үзүүлдэг нь монгол сонгогчдод байгалиасаа заяагдсан чанар юм даа. МАХН, МҮАН-ын “Шударга ёс эвсэл”, Иргэний зориг Ногоон намд өгсөн саналуудын багагүй хэсэг нь ерөнхийдөо иймэрхүү зарчмаар л очсон.
 
Үүний хүчээр ч үнэмлэхүй олонхгүй Парламент байгуулагдсан билээ. Гэхдээ жижиг намуудад саналаа өгч байгаа сонгогчид намуудын гаргасан жагсаалттай нэг бүрчлэн танилцсан байсан эсэх нь харин эргэлзээтэй. ИЗНН-ыг дугуйлсан сонгогчийн ухаанд С.Оюун л санагдаж байсан уу гэхээс жагсаалтын таваас хойш ямар хүмүүс байсан бэ гэдгийг бараг анхаараагүй болов уу. Хэрвээ сонгогч болгон намуудын бүх жагсаалтыг нарийн судалж, маш хариуцлагатай ханддаг байсан бол бүх намууд хамгийн мундаг хүмүүсээ жагсаалтын хойгуур оруулах сан. Тиймээс танигдсан ганц лидертэй байхад намынхаа нэрээр санал цуглуулж, УИХ-д суудалтай болох боломж байдаг байлаа. Харин шинээр өргөн баригдсан хуульд холимог тогтолцоо, 48:28 харьцаа хэвээрээ ч зарим нэг өөрчлөлт оржээ. Тодруулбал, 28 суудлыг Баруун /Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан/ зүүн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр/, төвийн хойд /Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон/, төвийн урд /Баянхонгор, Архангай, Булган, Төв, Өвөрхангай, Өмноговь, Дундговь/, нийслэл Улаанбаатар гэсэн таван бүсэд хуваах ажээ.
 
Ингээд Улаанбаатараас бусад бүс болгонд таван мандат өгч, нийслэлд найман мандат олгохоор ярьж байгаа аж. Өмнө нь улсын хэмжээнд саналын хуудсанд дан ганц намын нэр бичигдсэн байсан бол одоо нам болгоноос жагсаалтад бичигдсэн эрхмүүдийн нэрийг тавихаар болж байна. Энэ нь ИЗНН-ыг С.Оюун, МАХН-ыг Н.Энхбаяр мэтээр төсөөлөөд шууд саналаа өгдөг байдлыг арилгах сайн талтай ч сул тал бас байна. Юу гэвэл тойргийг жижгирүүлсэн. Жагсаалтад бичигдсэн хүмүүс улсын хэмжээнд нэр хүндтэй, намынхаа нэр нүүр болсон хүмүүс байх ёстой байтал тойрог жижгэрснээр янз бүрийн хууль бус ажиллагааг хүртээмжтэй явуулах боломжийг нь нэмэгдүүлж байгаа ажил гэж харж байна. Бүр тодорхой хэлбэл, хөрөнгө мөнгөтэй, том намын хаяа түшигчдэд ээлтэй, танигдсан лидер цөөнтэй жижиг намын нөхдөд ээлгүй болж таарч байна.
 
За энэ ч яах вэ, гэж бодоход Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хууль гэж том намуудад жинхэнэ давуу тал олгосон хууль батлагдах гэж байна. Улс төрийн намууд эдийн засгийн бүлэглэлээс хандив тусламж авч, үүндээ барьцаалагдан утсан хүүхэлдэй нь болж хувирдаг сөрөг үзэгдэл байна гэсэн шүүмжлэлээс үүдэлтэй энэ хуулиар Парламентад суудалтай намуудын сонгуулийн зардлын 80 хүртэлх хувийг улсын төсвөөс гаргадаг болох юм.
 
“Бизнесмэнүүдээс хараат болж байна гэсэн шүүмжлэлийг нэг ч гишүүн хүлээн зөвшөөрдөггүй мөртлөө төсвөөс мөнгө авах болохоороо “Тийм юм байдаг, үүнийг үгүй болгох ёстой” гэж байгаа нь хачин. Авахдаа улс төрийн намуудыг ялгана гэж байгаа нь бүр ч хачин. Хууль санаачлагч нь “УИХ-д суудал авч чадаагүй намыг нам гэхэд хэцүү” гэж ярьсан байна билээ. Ингэж гэдсэндээ хөлөө жийлцэхийн ороңд намуудад төсвөөс санхүүжилт олгохоо болих нь цаг үедээ тохирсон хамгийн зөв гарц баймаар.
 
Монгол Улсын эдийн засаг 2016 онд сайжирчихгүй шүү дээ. Тэртэй тэргүй ядарч байхад намуудад санхүүжилт өгөх нь хөөрхөн дарамт болно.
 
Намууд 1992 оны УИХ-ын сонгуульд 13.7 сая төгрөг, 1996 онд 209.3 сая төгрөг зарцуулж байсан бол 2000 онд 1841.8 сая төгрөг, 2004 онд 1558.4 сая төгрөг зарцуулжээ. Харин 2012 онд есөн тэрбум төгрөг зарцуулсан. Өмнө нь бол улсын төсвийнхөө өсөлтийн хурдцыг хэд дахин нугалсан энэ зардал өсөхийн хэрээр УИХ-ын гишүүдийн эдлэх эрх ямба ч нэмэгдсээр ирсэн түүх бий. Сонгуульд зарлагадах мөнгөний хэмжээ тэрбумыг даваад ирэнгүүт “Гишүүдийн тэрбум” төгрөг санаачилсан. Улсын төсвөөс гишүүдийн гар дээр мөнгө тавьж байна гэдэг ямар нэг хэлбэрээр зарлагаа нөхөх боломжийг олгож байсан байх. Харин энэ удаа хуульчлахаар шийдсэн байна. Хэрвээ энэ хоёр хууль дээрх хувилбараараа батлагдвал цаашид “олон намын тогтолцоо” гэсэн үг зөвхөн цаасан дээр үлдэхээр болчихжээ.
 
 Монголын мэдээ
Б.Болор
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • шудрагыг хүсэгч иргэн 2015-09-01 07:32:00
    сонгуульд аль 1 нам биш, бие даагчдыг түлхүү оруулах, дэмжлэг үзүүлэх заалтыг сайн оруулах ёстой.Намууд ард түмнийг талцуулж, хагаралдуулж байна.Намын бодлогоор...
    202.170.71.92
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-06-09 20:47:05
    Unshsangui gehdee tom gurnuud yagaad hogjood baina 2 hon l namtai hyatad usa-s suralts daa. Neeh ih gadaadad ingedeg tegdeg geed huulaad baidag baij.
    82.156.216.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2015-06-09 09:39:12
    Archival taarna
    202.70.46.201
    Мэдэгдсэн Хариулах
  • Tor ulsaa towhnuulj neg togloj uzwel yas 2015-06-09 00:59:42
    Ene olon jijig namanzaruud er ni MOngold l law hereggui!!!
    122.201.26.170
    Мэдэгдсэн Хариулах