Нийтийн тээврийнхэнд төрийн бодлого дутагдаж байна
Нэг сая гаруй хүн амтай нийслэлчүүдийг үүрийн гэгээтэй зэрэгцэн үдшийн бүрий хүртэл хүрэх газарт нь хөл залгуулж буй нийтийн тээврийнхнийг сүүлийн жилүүдэд ихээхэн шүүмжлэх болсон. Үйлчилгээ муутай, соёлгүй гэх үгийг өдөр бүр сонсдог тэдэнд тулгамдсан асуудал үнэндээ нэг хоёроор тогтохгүй бий. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш төр энэ салбарыг  мартаж орхисон гэхэд нэг их дэгсдүүлсэн болохгүй биз ээ. Салбарынхан энэ асуудлыг байнга сөхөж тавьдаг ч өнөөдөр үр дүнд хүрээгүй. Тиймдээ ч жил бүр жагсаал цуглаан хийж байна хэмээн учирлаж байна тэд.  

Мөн том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчид “Нийтийн тээврийн салбарт соёлч, найдвартай, аюулгүй үйлчилгээ алдагдсан нь орлогын төлөөх өрсөлдөөнөөс үүдэлтэй. Орлогын төлөөх өрсөлдөөнөөс болж осол аваар гарах нь нэмэгдсэн. Улаанбаатар хотын нийтийн тээврийн маршрут маш замбараагүй байна. Олон давхацсан маршрут нь хотын төвлөрөлд нөлөөлж, замын түгжрэл, агаарын бохирдол үүсэх гол шалтгаан болдог” гэх тайлбарыг ч өгч байгаа юм.

Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгч компаниуд
 
Орлогыг нэгтгэн төвлөрүүлж, шугамд ажилласан цаг, график, үйлчилгээний чанараар хуваарилах,
Маршрутын төвлөрлийг задалж, дамжин зорчилтийг үнэгүй болгох,
Стандартын шаардлага хангасан компаниудыг алдагдалгүй, мэргэжлийн боловсон хүчнийг тогтвортой суурьшилтай ажиллуулахын тулд төрөөс зохих санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг дэвшүүлэн тавьж ирсэн.
 
1999 оноос төр тарифыг нь хатуу тогтоогоод барьчихсан учраас хувийн газрууд өөрийгөө санхүүжүүлээд явчихсан. Хүндээ хангалттай цалин өгч чадахгүйд хүрч, нийгмийн асуудлыг нь шийдэж чадахгүй байна. Энэ салбарт тогтвор суурьшилтай ажиллах хүн олдохгүй байгаа зэрэг нь өнөөдөр тэдэнд тулгамдаж буй томоохон асуудал нь юм.

Үнэндээ автобусныхан ТҮК-ийнхэнтэй адилхан өглөө үүр цүүрээр босдог. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг нь шалгаад өнөөдөр ажиллах боломжгүй гэж хэлж болдоггүй. Хэлсэн байсан ч тэнд толгойтын эцэст 50-60 хүн автобус хүлээгээд хөлдөж үхэх гээд зогсож байхад ажиллахгүй гэх эрх байхгүй. Ерөнхийдөө жолооч, кондуктор хүнд хортой нөхцөлд ажилладаг. Кондуктор өдөржингөө сэгсчүүлж, сэгсэргээтэй явдаг, байнгын хөдөлгөөнтэй явдаг эмэгтэй хүний эрүүл мэндэд маш муу. Эмэгтэй 45 нас, эрэгтэй 50 настай тэтгэвэрт гарах эрхтэй байдгийг бодоод үзэхээр хортой нөхцөл нь үнэн шүү. Дизель түлш бас их хортой. Кондукторыг ааштай гэдэг ч өглөө 4.30 цагт босч ирчихээд өдөржингээ сэгсрээтэй юман дотор, босоогоороо явж байгаа. нэг минут ч суух зав байхгүй хэмээн нийтийн тээврийнхэн тулгамдаж буй  наад захын асуудлаа учирлаж байна.

Энэ мэт тэдэнд тулгамдаж буй асуудал бишгүй бий. Гэвч тэд сайн муугаараа хэлүүлэн Нийслэлчүүдийг тээвэрлэх их үйлсээ үргэлжлүүлсээр байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Золоо 2015-06-09 02:47:51
    Тэгээд эмэгтэй 45,эрэгтэй 50 хүрээд тэтгэвэртээ гараач дээ хэн битгий гар гэсэн юм.
    122.201.27.62
    Мэдэгдсэн Хариулах
    • irgen 2015-06-09 05:50:03
      ene zoloo lav setegtsiin yumtai
      103.23.51.2
      Мэдэгдсэн Хариулах