Зуслангийн чиглэлд гал унтраах ангийг сэлгэн байрлуулна
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын  2015 оны  А/56 тоот тушаалаар зуслангийн чиглэлд үүрэг гүйцэтгүүлэх  бүрэлдэхүүнийг томиллоо.
 
Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 18 дугаар ангийг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн чиглэлд 2015 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл түр сэлгэн байршуулах аж.
 
Ингэснээр зуслангийн чиглэлд иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй гал түймэр, үер усны нөхцөл байдал үүсэхэд цаг алдалгүй шуурхай хүрч үйлчилж, бэлэн байдлыг хангаж ажиллах юм.
 
Үйлчлэх хүрээний хувьд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан, Яргайт, Яргайтын богино, Жигжид, Өвөр гүнт, Майхан толгой, Ойн булаг, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр  хороо Зуунмод, Гоодой, Шарга морьт, Хуурай мухар, Баян булаг, Хандгайтын богино,  Хандгайт, Санзай, Цэргийн амралтын айл өрхүүд хамрагдах юм байна.

 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-06-08 08:22:37
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.191.224
    Мэдэгдсэн Хариулах