Э.Энхболд: Сайн дураараа энэ сарын 10-ны дотор татвараа төлвөл торгохгүй
Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд авто машины татвар төлөх хуулийн хугацаа дуусгавар болсон билээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхболдоос дараах зүйлийг тодруулсан юм.

-Авто машины татвар төлөх хуулийн хугацаа хэдийн дууссан. Гэтэл иргэд татвар төлөх хугацааг сунгасан, сунгаагүй гэж ярьж байх юм?

-Энэ оны тавдугаар сарын 31-нээр авто машины үзлэг, тооллого дуусгавар болсон. Иргэдийн яриад байгаа шиг татвар төлөх хуга­цааг сун­гасан зүйл байхгүй. Гэхдээ энэ сарын 10-ны дотор өөрс­дөө сайн дураараа харьяа дүүр­гийнхээ тат­варын хэл­тэс болон Дүн­жин­гарав ху­далдааны төвд байрлах нэг цэгийн үйл­чилгээнд очиж татвараа төлөх аваас ямар нэгэн торгууль, шийтгэлгүй гэж ойлгож болно.
Харин энэ сарын 1-нээс эхлэн хяналтын үзлэг, тооллогодоо ороо­гүй иргэдийг албадан оруулах, хариуцлага тооцох зэрэг ажил хийгдэж байна. Энэхүү ажил энэ сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

-Тэгэхээр энэ сарын 10-ныг хүр­тэл авто машиныхаа татварыг төлөөгүй иргэдийг торгохгүй гэж ойлгож болох нь ээ?

-Замын хөдөлгөөнд орол­­цоогүй тохиолдолд торгохгүй. Харин тат­вараа тө­лөөгүй хэрнээ замын хөдөлгөөнд оролцвол хуу­лийн дагуу арга хэмжээ авна.

-Яг ямар арга хэмжээ?

-Захиргааны хариуц­лагын ту­­­хай хуулийн 25.3-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр улсын үзлэг, тооллогод хам­раг­даа­гүй гэх үндэслэлээр 5-25 мянган төгрөгөөр торгоно. Харин энэ сарын 10-24-ний хоо­ронд татвараа төлөөгүй жолооч нар замын хөдөлгөөнд оролцож байвал бичиг баримтыг нь ху­раан авч, татварыг нь албадан төлүүлэх болно. Мөн Захиргааны хариуцлагын тухайн хуулийн 25.3-т заасны дагуу 25 мянган төгрөгөөр торгох юм.

-Ингэхэд авто машины татвар төлөлт хэдэн хувьтай явагдаж байна вэ?

-Өнгөрсөн тавдугаар сарын 31-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд татвар төлөх ёстой тээврийн хэрэгслийн 96.2 хувь нь төлсөн. Үлдсэн хувь нь эхнээсээ төлж байна.

-Зарим жолооч авто машины­хаа татварыг төлөхөөс зугтах то­хиолдол байдаг юм билээ?

-Тийм ээ, гэхдээ их цөөхөн. Яах вэ, жолооч нар янз бүрийн шалтаг, шалтгаан хэлдэг л дээ. Гэх­дээ төрт нийгэмд амьдарч байгаа иргэн хүний хувьд тат­вараа төлөх үүргийг хуулиар хүлээлгэсэн байдаг. Иймээс тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа хэн ч байсан татвараа төлөх үүрэгтэй.
Нөгөө­тэйгүүр жил бүр тухайн жолооч тээврийн хэрэгсэл, авто зам, агаарын бохирдлын татварыг заа­вал төлөх шаардлагатай.

-Жолооч нар хэдэн төрлийн татвар төлдөг вэ?

-Энэ оноос эхлэн зам ашиг­ласны төлбөр гэж хотын авто машинаас авахаар болсон. Ту­хайл­бал суудлын авто машин 30 мянган төгрөг төлнө. Ингэхдээ хөдөл­гүүрийн багтаамжаас ха­маараад харилцан адилгүй. 1-2 тоннын даацтай ачааны машин 45 мянга, 10 тонноос дээш даацтай машин 70 мянган төгрөг төлнө.

Харин 15-аас доош суудалтай микро автобус 40, 15-аас дээш суудалтай бол 60 мянга гэх мэт­чилэн татвараа төлдөг.
Ха­рин агаарын бохирдолын ху­­­раамжийг тухайн авто ма­­­шины хөдөлгүүрийн баг­таам­­жаас ха­маарч төлж бай­гаа. Авто тээв­­рийн болон өөрөө явагч тээв­­­рийн хэрэгслийн албан тат­варын хэмжээг тухайн тээв­рийн хэрэгслийн хөдөлгүүрийн баг­таамжаас хамаарч төлдөг. Эдгээр нь татварынхаа хуулийн дагуу болон агаарын бохирдлыг хураах журам, авто зам ашигласны төлбөр хураах журам дээр заагдсан байгаа.

-Иргэд татвар, оношилгоо хоёрыг ялгадаггүй тал бий?

-Тийм зүйл гардаг. Оношил­гооны хувьд өнгөрсөн жил хэдэн сард орсон байна тухайн сардаа багтаж орох ёстой. Харин тав­дугаар сарын 31-нээс өмнө төлөх ёстой улсын үзлэг тооллогын хураамж нь тээврийн хэрэгсэл ашигласны татвар гэд­гийг ойлгох хэрэгтэй.
Өглөөний сонин
Б.Төрбат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.