БНСУ-д дэгдээд буй МЕRS вирусын халдвар авсан иргэдийн тоо өдөр өдрөөр нэмэгдэж байна. Тухайлбал нэг өдрийн дотор вирусийн халдвар авсан 23 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буйгаар 23 хүний 17 нь Сөүлийн Ганнам дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөнөөс халдвар авсан байна.Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгост MERS вирусийн халдвар авсан нийт 87 тохиолдол бүртгэгдсэн. Түүнчлэн тус вирусийн улмаас зургаан хүн амиа алджээ.
Үүнтэй холбогдуулан эмнэлгүүдэд тусгаарлах бүс байгуулж, өвчний халдварыг зогсоохоор оролдож байгаа аж. Мөн Сөүл хотод олон нийттэй харилцах ажилтнууд төдийгүй сэжигтэй өвчтөнүүдтэй харилцаж буй ажилтнуудыг урьдчилан сэргийлэх үүднээс амны хаалт зүүхийг сануулж байна.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn