Төрийн ордны барилгын ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй гэв
Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын 2013 оны үйл ажиллагааны болон УИХ-ын 2013 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг сонслоо. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар танилцуулав.

  УИХ-ын Тамгын газар 2013 онд зохион байгуулалтынхаа бүтцэд дүн шинжилгээ хийж нэгжүүдийн үйл ажиллагааны чиг үүрэг, ажлын уялдаа холбоог сайжруулах, албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг боловсронгуй болгох гол зорилго тавин ажиллаж, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Тамгын газрын дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, УИХ-ын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлж ажиллалаа. Энэ зорилтын хүрээнд тайлангийн хугацаанд нийт 25 арга хэмжээ, 97 ажил төлөвлөж зуун хувь хэрэгжүүллээ гэдгийг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар онцлов. Тэрээр цааш нь Тамгын газраас УИХ-ын хууль тогтоох болон хянан шалгах үйл ажиллагаанд үзүүлсэн мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мөн хуралдааны хэвийн үйл ажиллагааг хангах, гишүүдийг судалгаа шинжилгээ, мэдээлэл, лавлагаагаар хангах болон УИХ-ын сурталчлах, олон нийттэй харилцах, УИХ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, санхүү үйлчилгээ, технологийн шинэчлэлийн талаар үзүүлсэн туслалцааны талаар байнгын хорооны гишүүдэд дэлгэрэнгүй танилцуулсан юм.

  Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, С.Дэмбэрэл, Н.Батцэрэг, Ж.Батзандан, М.Энхболд, Д.Эрдэнэбат нар асуулт асууж тодруулан саналаа хэллээ. Үг хэлсэн гишүүд УИХ-ын Тамгын газар хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байна гэж үзэж буйгаа илэрхийлээд цаашид судалгаа шинжилгээ, хууль зүйн үйлчилгээний чанар, чадавхид анхаарах, чуулган, байнгын хороодын хуралдааныг олон нийтэд хүргэх зохистой арга, хэлбэрийг олох, мэдээллийн технологийн хэрэглээг өргөн хүрээтэй болгох, Төрийн ордны барилгын ажлыг яаралтай эхлүүлэх, чуулганы хуралдааны дэгийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа хийж холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа оруулж ирэх, түүнчлэн Тамгын газар дотоод үйл ажиллагааны дүрмээ сайжруулах зэрэг саналууд хэлж байв. Ингээд гишүүдийн саналыг тусгаж Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Тамгын газарт үүрэг өгөхөөр болов.

  Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шударга монгол 2014-06-05 06:58:24
    Уучлаарай эрхэм сайд дарга нараа. Энэ ордноо Хархоринд аваачаад барьчихаач. Та нарт ямар мөнгө байхгүй гэхийн зовлон байх биш. Тэндээ их хурлын гишүүдийн орон сууц бариулсан ч яадаг юм. Та нарыг дагаад ямар их хөгжил дэвшил тийшээ очно гээч. УБ-т багтаж ш