Энэ удаагийн хаврын чуулган "F" үнэлгээ авахгүй нь
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 06-нд 2012 онд бүрдсэн парламент гуравдах хаврын чуулганаа ёслол төгөлдөр нээж байжээ. Ач холбогдол өндөр, хэлэлцэх асуудал ихтэй, нэлээдгүй үр дүнтэй хаврын чуулган болох ёстой гэдгийг УИХ-ын дарга нээлт хийсэн өдөр чуулганы индэр дээрээс мэдэгдэж байв. Тэр өдрөөс хойш өдгөө яг хоёр cap өнгөрөөд байна. Цаашлаад нэгхэн сарын дараа буюу хуваарь ёсоор хуралдах найман өдрийн чуулганы дараагаар энэ хаврын чуулган өндөрлөх нь. Тиймээс “хамгийн муу” гэсэн тодотгол авчхаад байгаа парламент хаврын чуулганыг хэр үр дүнтэй дуусгах нь вэ гэдгийг сонжлоо. Чуулганы нээлтээс долоо хоногийн өмнө УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргаж, УИХ хэлэлцэн дэмжсэн байдаг. Нийт 33 хуулийн төсөл, бусад гэсэн хэсэгт жагсаалтад оруулаагүй хуулийн төслүүдийг багтаахаар даргын зөвлөл шийдвэрлэж, хэлэлцэх хуулийн төслүүдээр талуудтай ойлголцолд хүрч байжээ.
 
Жагсаалтад багтсан төслүүдээс хэдийг нь хэлэлцэв
 
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн баталсан ёсоор бол бид Эдийн засаг нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг эхлээд хэлэлцэх ёстой байв. Гэсэн ч энэ бодлого дөнгөж хэлэлцэх эсэх асуудлыг даваад байгаа юм. Жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн Эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл мөн л анхны хэлэлцүүлэг даваад хэлэлцэж амжаагүй байгаа. Нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийг хоёр сарын хугацаа өнгөрчхөөд байхад батлах ёстой байсан ч мөн л “Шударга ёс” эвсэл завсарлага авч гацаасан, улмаар арайхийн анхны хэлэлцүүлгийг хийгээд мартаж орхижээ.
 
Жагсаалтын дөрөвдүгээрт багтсан 2014 оны санхүүгийн нэгдсэн тайланг УИХ- аар хэлэлцэж амжсан бол Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлт, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Сонгуулийн тухай хуулийн төсөл, Улс төрийн намуудын тухай хууль, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Үйлдвэрлэлийг дэмжих тухай гэсэн 10 орчим хууль хэлэлцэх эсэх байтугай, өргөн баригдаагүй явж байна.
 
Жагсаалтад багтсан хуулийн төслүүдээс хэлэлцэх эсэхийг нь шийдсэн цөөнгүй хууль байгаа. Гэсэн ч тэдгээр хуулиудыг наадмын өмнө л анхны хэлэлцүүлгээр бөөндөж батлах, эсвэл намрын чуулган руу шилжүүлэх зам үлдэж байгаа юм. Тухайлбал, УИх-аар хэлэлцэх эсэхийг нь шийдсэн анхаарал татсан хуулиудаас Казино байгуулах тухай хуулийн төслийг онцолж  болно. Аудитын тухай хуулийн төсөл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэхээ даваад гацчихаад байгаа. Гадаад дотоод худалдааны асуудлыг зохицуулах учиртай Худалдааны тухай хууль анхны хэлэлцүүлгээ давжээ. Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн бусад хуулийн төслүүд л хэлэлцэх эсэхээ даваад ажлын хэсэг дээр гацчихаад байгаа аж. Тэтгэвэр авч байгаа иргэдийн нэрийн дансыг мөнгөжүүлэхтэй холбоотой нийгэмд хүлээлт үүсгэсэн Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль мөн л анхны хэлэлцүүлэг дээрээ хүлээгдсээр. Ирээдүйн өв сангийн тухай, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Зам тээврийн осол гэмтлийг бууруулахад чиглэгдсэн шинэчилсэн хууль гээд маш олон хуулийг зөвхөн хэлэлцэх эсэхийг нь дэмжээд ажлын хэсэг рүү шидчихсэн байдалтай байна.
 
 Ирэх найман өдрийн чуулганаар эдгээр хуулийн төслүүдээ эцэслэн баталж чадвал том амжилт гэж дүгнэж болно. Хамтын тэтгэвэр, Эдийн засгийн ил тод байдал, Өршөөл үзүүлэх зэрэг анхаарал татсан хуулиуд хаврын чуулганаар багтаж батлагдах эсэх нь ч эргэлзээтэй болоод байна. Цаашлаад Шүүх байгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Цагдаагийн албаны, Хуульчийн эрхзүйн байдал, Эрүүгийн хэрэг, Зөрчлийн тухай, Прокурорын байгууллагын тухай зэрэг маш олон шинэчлэлийн хуулиуд зөвхөн хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлэг гэсэн шатанд хүлээлт үүсгэсэн хэвээр үлдээд байгаа билээ.
 
Жагсаалтад ороогүй хуулиуд очер дайрав
 
З.Энхболдын танхим хоёр cap хуралдахдаа гарын таван хуруунд л багтах хуулийн төслийг эцэслэн баталжээ. Тодруулбал, хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан Төрөөс ойн талаар баримтлах бодлогын баримт бичгийг эцэслэн баталж чадсан юм. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хууль, Австри улсаас авах ҖДҮ-ийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх асуудлуудыг анхны хэлэлцүүлгээр нь эцэслэн батлав.
 

...Үлдсэн сарын хугацаанд ямар нэг улс төрийн сэдэв орж ирэхгүй л бол шүү дээ. Чуулганаар хэлэлцсэн хуулийн төслүүдээс нэлээдгүй хэд нь хууль санаачлагчид буцсан юм. Тухайлбал, Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй баар цэнгээний газар...


Хөдөлмөрийн яамнаас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг эцэслэн батлав. Хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй Засгийн газраас очер дайрч, нэн яаралтай гэх тодотголтой хэд хэдэн хуулийг парламент батлан гаргасан. Үеийн үед мөнгөтэй холбоотой асуудал очер дайрдаг жамаар Улсын өрнөөс эрчим хүч, төмөр замын өрийг салгах асуудлыг эцэслэн батлав. Ингэснээр дээрх салбарт авсан өр улсын өрөөс салж, Засгийн газар дахиж мөнгө зээлэх боломж нээгдсэн билээ. Нөгөө талаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ- ын гишүүдийн 3/2-оор шийддэг байсныг өөрчилсөн юм. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гэх халхавчийн дор нэмж өр тавих, эсвэл босгыг өөрчлөх асуудал ямар ч цензургүй болж хүсвэл 20 гишүүн кноп дараад шийдэх байдлаар өөрчилж чадлаа, тэд. Цаашлаад Хүний хөгжил сангийн хуульд өөрчлөлт оруулж орон нутгийг хөгжүүлэх санд ашигт малтмал, олборлосон хайсан мөнгөнөөс 70 хүртэл хувь олгох хуулийг баталж чадав. Ингэснээр замбараагүй лиценз олголт хийгдэх эх үүсвэрийг тавилаа хэмээн шүүмжлэх хүмүүс олон байгаа юм. Очер дайрч эцэслэн батлагдсан ихэнхи хууль дандаа мөнгө санхүүтэй холбоотой байсан нь энэ хаврын чуулган нийгмийн хүлээлтийг биш нэг хэсэг хүмүүсийн эрх ашигт үйлчилсэн хууль баталлаа гэх тодорхойлолтоос зугтаж чадсангүй.
 
Улстөржилтөөс ангид байлаа, тэд
 
Энэ удаагийн хаврын чуулган харьцангуй улстөржилт багатай, огцруулах, сандал суудал ярих асуудал тун багатай гэдгээрээ онцлог болж байна. Хэлэлцэх асуудлаас буцаагдсан хуулиуд нэлээд хэд байгааг эс тооцвол Ерөнхий сайдыг огцруулах, сайдад хариуцлага тооцох асуудлаас ангид байлаа, энэ танхим. Үлдсэн сарын хугацаанд ямар нэг улс төрийн сэдэв орж ирэхгүй л бол шүү дээ. Чуулганаар хэлэлцсэн хуулийн төслүүдээс нэлээдгүй хэд нь хууль санаачлагчид буцсан юм. Тухайлбал, Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй баар цэнгээний газар, архи тамхиар үйлчлүүлж буй иргэдээс авах 0-1 хувийн татварыг зохицуулах Нийслэл хотын албан татварын тухай хууль намрын чуулган хүлээхээс өөр аргагүйд хүрчээ. Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудал хоёр удаа чуулганд орж ирсэн ч татвар нэмэх цаг нь болоогүй гэдэг утгаараа хууль санаачлагчид буцсан юм.
 
Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Авлигатай тэмцэх хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай асуудлыг мөн л УИХ-ын гишүүд хууль санаачлагчид буцаасан юм. Авлигатай тэмцэх ажлыг хэвлэл мэдээлэл үнэгүй сурталчилна гэх мэт утгагүй заалт олон байснаас энэ хөтөлбөр дэмжлэг авч чадсангүй. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг эцэслэн батлах байсан ч МАН-ын бүлэг уг асуудлаар завсарлага авч гацаажээ. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэх асуудал гурван удаа орж ирсэн ч нэгийг нь хүлээж авч, нөгөө хоёрыг нь УИХ хүлээн авахаас татгалзжээ. Үндсэн чиглэлийн биелэлтийг нэг удаа хууль санаачлагчид буцаасныг эс тооцвол энэ хаврын парламент хэлэлцэх асуудалдаа анхаарлаа хандуулсан, хэрүүлээс ангид байлаа гэж дүгнэхэд буруудахгүй.
 
 Мэдээж энэ нь Засгийн газарт бүх нам эвсэл хамтарч ажилласны ач тус. Хэрвээ “Шударга ёс” эвсэл, МАН, АН, ИЗНН хамтарч засаг бариагүй бол өмнөх хоёр жилд явж ирсэн хэлэлцэх асуудлыг бус хэрүүлийг чухалчилдаг, сандал суудлын маргаанд хоёр сарыг зарцуулдаг тэр хэв маягаас гарахгүй байсан болов уу. Тиймээс ард түмний хүссэнчлэн хамтраад асуудлаа шийдвэл хэр үр дүнтэй урагшлах вэ гэдгийг харуулж байна. Ямартаа ч З.Энхболд даргатай 76 энэ хаврын ажилдаа “F” үнэлгээ авахгүй бололтой.
 
Монголын мэдээ
Б.Тогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-06-09 00:10:53
    Naadmiin omno yamar huuli batlah gej b na daa erhem gushuudee
    43.242.240.2
    Мэдэгдсэн Хариулах