Ухаалаг төр тусгай хангамжаас татгалзах ёстой
Их Британ, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайд Дэвид Камерун метронд сонин уншсан шигээ зогсож явахад суудал дүүрэн зор­чигчид ажиг ч үгүй унтах нь унтаж, ном сонин гарчиглаад явж байгаа зураг твиттерээр цацагдаж хэсэгхэн хугацаанд шуу­гиулаад өнгөрсөн билээ. Дэлхийд эдийн зас­гийн хүчин чад­лаар зур­гаа­дугаарт эрэмбэлэгд­дэг, төрт ёсны хэдэн зуу­ны түүх­тэй, Үндсэн хуульт хаант засаглалтай энэ ор­ны Ерөнхий сайд уг нь дээд зэргийн тусгай хан­гамж эдлэн ажилдаа чанд хамгаалалттай нисдэг тэр­гээр нисээд буух 100 хувийн боломж, эдийн засгийн чадавхтай.

Гэтэл цөмийн товчлуур­тай цүнхний эзэн, их наймын нэгний Ерөнхий сайд ажил, гэр хоёрынхоо хооронд ний­тийн тээврийн метрогоор зорчиж яваа энэ үйлдлийг манай томчууд ойлгох гээд ч ухаан нь хүрэлгүй өнөөдрийг хүрч байна.

Ард түмнээсээ шивээлэн тасарч, Их тэнгэрийн аманд тарвалзаж амьдардаг Монгол төрийн гурван өндөрлөг нийтийн тээврээр зорчих гэж өөрсдөө зориг гаргаад ч хамгаалалтын албаныхан нь халгаахгүй нь тодорхой. Яагаад гэвэл “Төрийн хар хайрцагны бодлого, төрт ёсны 800 гаруй жилийн түүхэнд харш” учир болохгүй хэмээж сонсохыг ч хүсэхгүй. Тийм ч учир Их тэнгэрийн амнаас заларч ирдэг Төрийн гурван өндөрлөгийн автомашины цуваа тэртэй тэргүй бөглөрч, таглараад нам зогсохын өмнөхөн байгаа Улаанбаатарын хөдөлгөөнийг тас зогсоож байгаад л ордондоо морилон ирцгээдэг. Уг нь одоогийн төр засгийн удирдлагууд 1990 оны ардчилсан хувьсгалыг удирдаж явахдаа “Тусгай хангамжыг халъя,Сайд нарын зөвлөлийн гишүүд амьдралаас тасарч, ард түмнийхээ нуруун дээр зайдагнаж байна” хэмээн хоолойгоо цахирттал хаш­хирч уриа лоозон барин ард түмнийг араасаа дагуулсаар төр засгийн толгойд гарч ирцгээснийг мартсан хүн байхгүй. Харин өнөөдөр эрхэм ардчилагчид, эрх мэдэлт­нүүдийн тансаглал, тусгай хангамж хэрээс хэтэрч, ард түмнээсээ улам л тасарч байна.

Өмнөх гурван Ерөн­хийлөгчид бүгдэд нь газар олгон бай­шин барьж өгсөн. Анхны Ерөн­хийлөгч П.Очирбат Ху­римын ордны хажууд улсаас барьж өгсөн байшингаа газартай нь “Эм Си Эс”-ийн Ж.Оджаргалд зарчихсан. Тэр үйлдлээ зөвтгөж “Хувийнхаа хөрөнгийг зарна уу, үрнэ үү та нарт падлийгүй” хэмээн зандарсан удаатай. Удаах Ерөнхийлөгч Н.Багабандид Их тэнгэрийн аманд байшин барьж өгсөн дуулдсан.

Тэгвэл гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн 2009 оны долдугаар сарын 17-ны өдрийн 61 тоот тогтоолоор

1.Улсын төсвийн зардлаар 100 хавтгай дөрвөлжин метр ашигтай талбай бүхий өвлийн орон сууц барьж ашиглалтад оруулан Намбарын Энхбаярын өмчлөлд шилжүүлэн өгөх,
2. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон өдрөөс эхлэн шадар туслах, үйлчлэгч, тогооч, жолооч тус бүр нэгийг дөрвөн жилийн хугацаанд ажиллуулж, зардлыг улсын төсвөөс ца­линжуулах,
3. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон өдрөөс эхлэн түүний амьдрах орон сууцыг барьж ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд 100 хавтгай дөрвөлжин метр ашигтай талбай бүхий орон сууцаар хангаж, цахил­гаан, дулаан, усны зардлыг улсын төсвөөс санхүү­жүүлэх хэмээж ёсчлон гүйцэлдүүлсэн.

Ерөнхийлөгчдөөс гадна УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын тусгай хангамж, улсын төсвөөс зарцуулж байгаа бусад зардал жил ирэх тусам өссөөр л байна.

Төв Азийн харьцангуй тайван, буддын шашны үнэнч сүсэгтнүүд амьдар­даг Монголд төрийн өндөр­жүүлсэн тусгай хамгаалалт, эрх ямбыг огцом багасгах, улмаар халах цаг болжээ. Өнөөдөр төрийн гурван өндөрлөг тус тусдаа 10-аад бие хамгаалагч, жолооч, эмч, тогоочтой байх зайлшгүй шаардлага, хэрэгцээ байхгүй. Төрийн данхайсан бүтцийг багасгаж, тансагласан үргүй зардлыг үнэхээр хасаж, таная л гэж байгаа бол Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав хамгийн эхэнд бусдад үлгэр дууриалал үзүүлэн бие хамгаалагч, бараа бологчдынхоо тоог огцом цөөрүүлж, татварын мөнгөөр тансаглаж яваа бүх шатны хурган дарга нарыг манлайлан дагуулах учиртай.

Нэг хүнд ногдох ДНБ нь 3000 ам.доллар хүрэхгүй ч толгойтой бүхэн нь дөрвөн сая төгрөгийн өртэй, ядуухан эдийн засагтай ч сайд, дарга нарынх нь үрэлгэн, харалган тансаглал, тусгай хангамж хэрээс хэтэрсэн Монголын дарга нар ажилдаа ирэх гэж Ланд-200, Лексус-570 зэрэг том том жийпний цуваа үүсгэн тансаглаж байхад дэлхийн хамгийн том хотын нэг Нью-Йоркийн дарга, 72 настай тэрбумтан М.Блүмберг ажил, гэр хоёрынхоо хооронд дугуй унаад болоод л байгаа.

Ерөнхий сайд хориодхон хоногийн өмнө Хөтөлийн це­ментийн үйлдвэрийн өргөт­гөлийн нээлтэд оролцсон. Тэгэхэд түүнийг дагалдан 30 гаруй том жийп цувж сүр бадруулан давхилдаж байсан. Ямар хэрэгтэй, юу амжуулж яваа гэж татварын мөнгө шатаан ийнхүү хөөрцөглөнө вэ.

Ерөнхийлөгч, УИХ-ын Тамгын газар, Ерөнхий сай­дын ажлын албадын орон тоо, гүйцэтгэх ажлын хүрээнд ч тодруулга хийж ажил үүргийн хуваарилалтыг нь зохицуулж бүтэц орон тоог нь эргэн харахад буруудах зүйлгүй. Төсвийн мөнгөөр цалинжин хийх ажилгүй шахам гиюүрч суудаг орон тоо, хүн хүчийг нь зайлшгүй хэрэгцээтэй газарт шилжүүлэн байрлуулахад болохгүй гэх газаргүй.

Ухаалаг төрийг цогц­лоох эхний зоримог алхам болгож үр ашиггүй харалган зардлыг хэмнэх, ямар ч шаардлагагүй тусгай хан­гамж, хамгаалалтыг бууруулах, үгүй хийх эрс шинэчлэлтийг Төрийн гурван өндөрлөгүүд түүчээлэх цаг болсон санагдана.
Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-06-05 09:27:41
    Анхнаасаа л энэний төлөө гарч ирээ биз дээ. Одоо бүр давраад хурган даргаа хүртэл өөрийн хүндээ өгч мөнгө идүүлэх гэж улайрч байна шүү дээ
    202.70.41.130
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-06-05 09:19:52
    Ерөнхий сайд хориодхон хоногийн өмнө Хөтөлийн це­ментийн үйлдвэрийн өргөт­гөлийн нээлтэд оролцсон. Тэгэхэд түүнийг дагалдан 30 гаруй том жийп цувж сүр бадруулан давхилдаж байсан. Ямар хэрэгтэй, юу амжуулж яваа гэж татварын мөнгө шатаан ийнхүү хөөрцөглөнө
    202.21.118.98
    Мэдэгдсэн Хариулах
  • TUYA 2014-06-05 08:28:27
    ENE ULSIIN SHUUH NI SHUDARGA BISH BOL OLON ULSIIN SHUUHED HANDMAAR BAINA,. SHUDARGA UM GEJ ALGA ~~~`
    124.5.197.228
    Мэдэгдсэн Хариулах
  • TUYA 2014-06-05 08:27:14
    mash zuv zuil bichjeee. bichih tudii bish ajil hereg bolgoj ene ulsiin san humrugiig hemnej ur ashigtai zuild hurungu oruulalt hiihiinsam. tsalin avdag hiih ajil ni zugaatai UDUR UNJUULEHIINHENIIG TSUUULMUUR BAINA. MINII TATVARIIN MUNGUUR ED INGEJ TANSAGL
    124.5.197.228
    Мэдэгдсэн Хариулах
  • С.Махбал 2014-06-05 05:53:19
    Үнэхээр зөв санаа байна. Гэвч хэрэгжихгүй. Манайд дүр үзүүлсэн ардчилал тогтсон учир ард түмнээ хуурч, ажил хийсэн нэрээр мөнгө завишихаас өөр юм хийхгүй нь төрийн өндөр албан тушаалтнуудын үйлдэл, хэл ярианаас нь тодорхой харагдаж байна.
    203.194.115.178
    Мэдэгдсэн Хариулах
  • guilgachin mongol 2014-06-05 05:14:50
    ta nar ug n tusgai hangamjiig halna geed garch ireed hashgiraad baisan biz dee oorsdoo bolohooroo yaj baina daa
    124.158.92.28
    Мэдэгдсэн Хариулах
  • Honi 2014-06-05 03:45:21
    Odoo yahaw dee honi shig nomhon ard tumen heden zuun jil ingeel deerelhuuleed baihaas
    203.194.116.142
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-06-05 03:33:24
    Үнэхээр үнэн. Ард түмнийхээ дунд ойрхон байж байж л улс эх орны, иргэдийнхээ төлөө шийдвэр гаргаж чаддаг болох байх. Тансаглалд автсан дарга нар танслаглалдаа л зориулж шийдвэр гаргах байх. тархи нь тансаглалаар нь л сэтгэнэ.
    202.179.20.232
    Мэдэгдсэн Хариулах
  • Раднаа 2014-06-05 01:30:56
    Яг үнэнийг бичжээ. манай ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга, хотын дарга нар өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Үлгэр жишээ үзүүлэхээр дагаад хийх байх шүү. Та нар сайн ажиллаж байгаа, их ч юм хийж, хийх гэж байна. Бид дэмжинэ. Харин өөрсдөөсөө эхлээд тус
    112.72.13.49
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-06-05 01:16:13
    elbegdorj batuul nar ene ih tusgai hangamj toriin nuser zardliig baihgui bolgoj toriig ard tumend oirtuulna geed l 90 ond ard tumniig huurch toriig erguulsen onoodor harin ardchillinhan shig erh yamba ihtei tansag bas nuser ih hamgaalalt avsan ardaasaa ho
    202.21.118.98
    Мэдэгдсэн Хариулах