
Монгол Улсын Засгийн газрын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар - Марафон 2015” олон улсын гүйлт болж байна. Тэмцээд 16 орны тамирчид оролцож байгаа юм. Тодруулбал, БНХАУ, ОХУ-ын Халимаг зэрэг олон улсын тамирчид гээд нийтдээ 20 мянга гаруй хүн оролцож байгаагийн дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч байна.
Энэхүү гүйлт мэргэжлийн тамирчдын дунд бүтэн болон хагас марафон төрлөөр, сонирхогчдын дунд 10 км, 5 км, 1500 метр гэсэн гурван ангилалд болж байна.
Тэмцээний 42 км-ийн зайн эрэгтэйчүүдийн төрөлд МУГТ, Б.Сэр-Од түрүүллээ. Түүний хувьд арын тамирчнаа 1 км зайд орхисон хурдтайгаар гүйсээр ийнхүү түрүүллээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Мөнхзаяа түрүүллээ.
Өнөөдөр "Автомашингүй өдөр" бөгөөд төв замыг орой 18.00 цаг хүртэл хаах юм.
Г.Уянга
olloo.mn