МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа
МАН-ын Удирдах Зөвлөл өчигдөр хуралдаж,  БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд МАН-ын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газрын дарга А.Ариунзаяа, Удирдах зөвлөлийн гишүүн Н.Төмөрхүү, УИХ гишүүн Я.Содбаатар, Ю.Цэдэнбалын академийн дэд ерөнхийлөгч Ц.Жамбалсүрэн, Ю.Цэдэнбалын академийн Ерөнхий нарийн бичгийн дарга М.Даваасүрэн, Монгол Ардын намын дэргэдэх Ахмадын Холбооны тэргүүн С.Төмөр-Очир нар багтсан байна.

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал нь 1916 онд Увс аймагт, айлын тав дахь хүү болон мэндэлжээ.  Тэрээр БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН /одоогийн МАН/-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж, 1940 оноос хойш нам, төрийг 44 жил тасралтгүй удирдсан байдаг.

Ю.Цэдэнбал агсны мэндэлсний ойн өдрөөр МАН-ын удирдлагууд жил бүр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тэгвэл 2016 онд тохиох 100 жилийн ойг илүү өргөн цар хүрээтэй тэмдэглэхээр ажлын хэсэг байгуулсан нь энэ юм.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.