Д.Батцогт Кембриджийн Олон улсын шалгалтын төвийн төлөөлөгчидтэй уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр /2015.06.05/ Кембриджийн Олон улсын шалгалтын төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд тус байгууллагын Гүйцэтгэх захирал Майкл О Сулливан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, Кембриджийн олон улсын боловсролын хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцуулав.

Уулзалтын үеэр Монгол Улсын боловсролын бодлого, чанарын шинэчлэлийн асуудлаар болон цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар харилцан ярилцаж санал солилцлоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Кембриджийн Олон улсын шалгалтын төв хамтран 2015 оны эхний хагаст Монгол-Кембриджийн боловсролын санаачлагын хүрээнд сурагчийн эцсийн үнэлгээ, шинэчилсэн хөтөлбөрийг үндэсний түвшинд нэвтрүүлэх болон шалгуурт суурилсан үнэлгээ гэсэн хоёр чиглэлээр ажиллаж байгаа юм байна. Мөн Кембриджийн зөвлөхүүдийн тусламжтайгаар монголын сургалтын хөтөлбөр боловсруулах багийн гишүүд туршилтын хөтөлбөрийн агуулга болон эдгээр хөтөлбөрүүдийг сургалтад хэрэгжүүлэхэд шаардагдах туслалцаа дэмжлэгийн талаар зохих шийдвэрүүд гарган ажиллаж байгаа ажээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, Кембриджийн Олон улсын шалгалтын төвийн Боловсролын тэнхимийн эрхлэгч Г.Хейвард болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.